Friday, August 20, 2010

Ноёдын шарилыг тоносон хvмvvс vе удмаараа єєдлєєгvй аж

-Таван ноёны занданшуулсан шарилаас гурав нь бvтнээрээ хадгалагдан vлджээ-

Хотгойдын Эрдэнэ-Дvvрэгч вангийн хошуу одоогийн /Хєвсгєл аймгийн Цэцэрлэг сум/ эзэн ноёноо таалал тєгсєхєєр шарилыг нь Vхээн таг гэдэг газар оршуулдаг байжээ. Жонон ван /Цэдэвийн ач/, Цэнджав /Майдар Даа ван/, Довдонжамц /Бишрэлт/, Артсэд / Дvvрэгч ван/, Намхайжанцан / Эрдэнэван/ зэрэг таван ноёны шарилыг тус газар 1814-1907 оны хооронд оршуулсан аж. Хожим нь 1922 онд ноёдын шарилыг Их жаргалантын голын Гозгор уулын хярд Жаргалантын шарил гэдэг газар явганаар зєєвєрлєж, хоёр давхар модон байшинд шарилуудыг онголж байжээ. Тэрхvv таван байшингаас гурав нь бvтнээрээ vлджээ. Давхар байшингийн гадна талын байшин урт єргєн нь 220x260 см, єндєр нь 180 см аж. vvний доторхи байшин нь урт єргєн нь 190x240 см хэмжээтэй ба єндєр нь 150 см орчим бєгєєд таг дээвэртэй. Vvний дотор талд шарилын хайрцаг нь 148-160 см урт, 68-87 см єргєн, 120 см єндєртэй аж.

Занданшуулсан шарилыг хайрцагт хагас хэвтээ байдлаар баруун тийш харуулан байрлуулжээ. Шарилын хоёр талаар цай, арц, давс чигжиж хийсэн бєгєєд уутанд арц, давс, цай хийж шарилын хучсан байна. Шарилын байшинг хавтгай чулуугаар шалласан аж. Урчууд ур ухаанаа шингээж, монгол дарханы аргаар дээрх байшинг хийсэн нь илт байх бєгєєд энд тэнд шарилын байшингийн тоног байсан бололтой гууль, зэс хєглєрсєн байх. Монгол дарханы аргаар боловсруулсан 100 мм-ийн хадаас хєглєрч хэвтдэг байсан тухай нутгийн хvмvvс ярьж байв.Эдгээр шарилыг Жаргалантад хэдэн vеэр амьдарч байсан Сvглэгэр Сvрэнжав гэгч хvн манаж байгаад хvv Бавуудаа шилжvvлсэн тухай нутгийнхан хуучилж байлаа. Таван ноёны шарилтай холбоотой сонин хууч яриа байдаг аж. 1930-аад оны vед Жунгай Жамсран, орилоо Цэвээндорж гэх мэт хvмvvс шарилыг ухаж ноёдын гаанс, хєєрєг зэрэг эд зvйлийг нь тоносон гэнэ.

Тун удалгvй тэр хоёр амь насаа харамсалтайгаар" алдаж, vе удмаараа базаахгvй амьдарсан гэнэ. 1940-єєд оны vед шарилын нэг байшинг буулгаж, танхимд хичээлийн байр барьж єгч байжээ. Одоо хоёр байшингийн эвдэрхий хэсэг, шарилын хайрцаг нь ясны хамт байдаг бєгєєд гурван байшин нь бvтнээрээ vлджээ. Сvглэгэр Сvрэнжав хэмээх хvний vр удам болох Ядамдоо гуай одоог хvртэл шарилд ойр нутаглаж, харж хандсаар байгаа тухай нутгийн С.Лхагва гуай хуучилсан юм. Тэрээр Хотгойдын Эрдэнэ-Дvvрэгч вангийн хошууны тvvхийн талаар ном хvртэл гаргасан нутаг орноо сайн мэддэг нэгэн билээ. Таван ноёны хатдын шарилыг Хул Азаргын євєр Шарил гэдэг газар зургаан хатны шарилыг хайрцаглан оршуулж чулуугаар дараад гадуур нь шургаагаар хашаа барьсан байдаг гэнэ. Дээрх таван ноёны занданшуулсан шарилаас бvтнээрээ vлдсэн гурван шарилыг судлавал тvvх, дурсгалын ховгор олдвор гарахыг vгvйсгэх аргагvй . Эрдэмтэн, судлаачид vvнд анхаарлаа хандуулах биз ээ.

Ардын эрх сонин 12 /544/
Г. Буянхишиг

No comments:

Post a Comment