Friday, August 20, 2010

Зvvнгар улсын хаан Цэвээнравдан

Тvвдийн Засгийн газар ч тvvнийг анхаарлын гадна vлдээсэнгvй, 1691 онд Дэрсид Санжаа-жамцаас Далай ламын нэрээр зарлиг гаргэн "Зоригт хунтайж" цол хvртээжээ

Галдан хаан тvvнтэй хуйвалдав хэмээн олон лам нарыг цаазалснаас vvдэн лам нар Цэвээнравданг даган одох нь ихэссэн бєгєєд хаан болсноос нь хойш цємєєр ихэд дэм-жих болов. Цэвээнравдан 1691 онд цэргийн хvчээр Улаангом хавийн газрыг эзлэн єєрийн эзэмшлийг Эрчис мєрний дээд урсгалаас Увс нуур хvртэл єргєжvvлжээ. Ємнєт Шин-жааны нутагторшижбайсан Цагаадайн угсааны Абайг Хожогийн улсад 1693 онд vймээн дэгдэн Абайг Хожо хvчин мєхєсдєн арга буюу Цэвээнравдан хаанаас цэр¬гийн тусламж гуйсан бєгєєд Тэнгэр уулын ємнєх хэсгийг эзлэн авах аятай боломж тvvнд тохиолоо. Цэвээнрав¬дан хаан Хожогийн хvсэлтийг зєвшєєрєн цэрэг хєдєлгєн уг vймээнийг дарахын далимд
XVII зууны твенvvр их буунууд исламын шашинт тэдгээр монголчуудыг нvvлгэн Эрээн Хавиргын зvvн бэлээр суурьшуулсан ажээ. Энэ мэтээр єєрийн эзэмшлийг тэлж байтал 1694 онд Дэрсид Санжаажамц мэн Далай ламын нэрээр зарлиг гарган Алтайн баруун хязгаарыг эзэмших эрх бvхий "хан" цолыг тvvнд єргєжээ. Ийнхvv Галдан хааныг нас барсны дараа тvvний эдлэн нутаг аяндаа тvvний мэдэлд орсон байна.

Мєн авга ах Галдантай эвдрэх гол шалтаг болгон Аха хатныг тvр азнасны эцэст мєн албан ёсоор гэргий болгон авчээ.
Ийнхvv Цэвээнравдан Зvvнгарын улсын тєрийг тvвшитгэх, эдийн засгийг бэхжvvлэхийн тєлєє бvхий л анхаарлаа тавин эрчимтэй ажиллаж эхлэв. Энэ vед Тvвд, Хєх нуурыг ойрадын Хошууд аймэг буюу Гvvш хааны vр хойчис болох Лхва-зэн хаан захирч эхэлсэн агаад vvнтэй давхцан нэгэн шуугиант хэрэг дэгджээ.
Дэрсид Санжаажамц V Далай ламыг єєд болсныг даруй 16 жил нуун, тvvний нэрээр зарлиг гарган элдэв зvйлд хутгалдах нь хэрээс хэтэрсэн нь захаасаа илрэх болж манжууд "Далай лам амьд, vхсэн алин боловч vнэнээр мэдэгд. Эс бол цэргийн хvчээр бид єєрсдєє мэдэх болно" хэмээн заналхийлжээ. Дэрсид Санжаа¬жамц VI Далай лам хэмээн Цаньянжамц гэх нэгэн хувилгаан хvvг тодруулан Энх-Амгалан хаанд захидал илгээсэн байна. Яг vvнтэй зэрэгцэн Хошуудын Пунцаг далай хан нас барж, хоёр хvv нь болох Лхвазан, Ванжил хоёр эрх булаалдан тэмцэж Ванжил алагджээ. Дэрсид Санжаажамц Ван-жилыг хорлосон хэмээн гvтгvvлж єєрийг нь хэрэгт холбосон Лхвазанг шадар хvмvvсийнх нь хамт хорлон алахаар завдаад чадсангvй.

Єєрийн хvv Агваанринчинд "Дэрсид" цолоо єгсєн тэрээр Лхвазан хаанаас зугтсан боловч Саранрааш хатанд нь алагджээ. Ийнхvv Монголын дотоод хэрэгт Далай ламын нэр барин хутгаж байсан нэгэн этгээд эцэс болж, Тvвдийн дээд эрхийг монголчууд эзэлсэн билээ.
Лхвазан хаан Тvвд, ойрадын дунд ихээр дээдлэгдэж эхлээд байсан шинэ Далай лам Цаньянжамцыг цэргийн хамгаалалттайгаар Бээжин тийш явуулан, оронд нь жир нэгэн лам болох ИшжамцыгДалай лам хэмээн зарласнаар Тvвдийн тvvхэнд Ишжамц гэх "хуурамч" Далай лам бий болов. Албан ёсны Далай лам Цаньянжамц зам зууртаа 1708 онд Хєх нуурт єєд болжээ. Энэ зуур Манжийн хаан Энх-Амгалан Ишжамцыг Далай лам болгохыг зєвшєєрєн тамгатай бичиг ирvvлсэн байна. Энэ явдал Цэвээнравдан хаанд огт таалагдсангvй, Лхвазан хааныг ихэд зэмлэн буруушаажээ. Учир нь Манжууд нєлєєгєє Тvвдэд ихэсгэх арга сэдэж, улмаар цаашид гvнзгийрvvлж болзошгvй хэмээн тэр vзэж байв.

Тvвдэд тєр шашны олон бvлэглэлvv-дийн хооронд зєрчил хурцдан, байдал тогтворгvй болсоныг Манжууд юу юугvй ашиглан довтлохоор завдан байсан учир стратеги, геополитикийн хувьд онцгой ач холбогдол бvхий Буддын шашны тєв болох Тvвдийг урьтан эзлэх нь Цэвээнравдан хааны эн тэргvvний зорилт болсон байна.
Тєвдийн дээд эрхэнд суусан Лхвазан хаан, Цэвээнравдан нарын харилцаа 1710 оны vеэс нэлээд идэвхжин хоорондоо элч солилцох зэргээр vргэлжид харилцах болсон байна.

Тvvнчлэн худургийн холбоо тогтоохоор тохиролцож Лхвазангаас Цэвээнравдан хаанд Пун¬цаг Далай хан агсаны гvнжийг, 1714онд Лхвазан хааны ахмад хvv Галдан-данзанд Цэ¬вээнравдан єєрийн охин Бодулгаг хатан болгох зэр¬гээр харилцан хуримлажээ. Хааны хvргэн болсон Галданданзан хадам эцгийн дэргэд одсон бєгєєд тvvнтэй хамт Дэрсид Санжаажамц агсаны vнэнч албатууд дагалдэн очсон бєгєєд тэдний дунд яс хаяхаар хичээн оролдсоор санасандаа хvрчээ.
Лхвазан хаанаас бэлгэнд ирvvлсэн нэгэн хилэн хар морийг Цэвээн¬равдан хаан монголын цагаан сарын шинийн нэгний єглєє унаж явахдаа vргэн бусгахад нь унаад бэртсэн золгvй явдал болов. Энэ vеийг хvлээж байсан Дэрсидийн албатууд эмээлийн бvvрэг дороос єєрсдийн бэлтгэн хийсэн хараал бvхий тарнийн хуудсыг гаргаж, Лхвазан хаан хараал хийсэн учир мориноос унан бэртжээ хэмээн тайлсан байна. Ихэд уурлан хилэгнэсэн Цэвээнравдан хаан Галданданзан хvргэнээ хоёр тогооны хооронд хийж гал дээр шарж алаад охин Бодулгаг Хойд аймгийн ноён vйзэн Хошуучид хатан болгон єгчээ . Охин Бодулга нь тэр vед бие давхар байж, vйзэн Хошуучид очоод тєрvvлсэн хvv нь хожмын нэрт баатар Амарсанаа байлаа. Цэвээнравдан хаан 1715 онд Тvвдийг дайтах ажиллагааг эхлvvлсэн ба их Цэрэндондов жанжин 2000 цэрэгтэйгээр Шинжааны ємнєт хэсгийг тандах зорилготойгоор Хамийн хойт хилийн дагуу таван хотыг эзлэн, Хами хотыг бvсэлжээ. Vvнийг сонссон манжийн ногоон тугийн цэрэг туслахаар хєдєлсєнд их Цэрэндондов хотыг орхин ухарсан байна.

1716 онд Тvвдийн Барайвун, Сэра, Дашчойлин гурван том хийдийн тэргvvнээс Цэвээнравдан хэанд хандан тусламж хvо чээ. Цэвээнравдан хаан энэ хvсэлтийг хvлээн авч цэрэг илгээх
болж ерєнхий жанжинд их Цэрэндондов, туслах жанжинд Дугарсандаг, энгиудын захирагчид Санж, Товч, Чоймбол нарыг, цэргийн оточоор тэргvvн жанжны дvv лам нарыг тус бvр томилон єн¬дэр ууланд дадамгай Алтайн урианхай 3000 цэргийг татсанаар vндсэн 3000 дээр нэмэгдэн нийт 6000 цэргийг бэлтгэжээ. Тvвд орох шулуун замыг манжууд нэгэнт хаасан учир тэд 1716 оны аравдугаар сард Хасагтай байлдана хэмээн цуу тараан баруун зvг мордмогцоо зvг буруулан баруун урагш Таримын хотгорын их элсийг тойрон Дунд Азийн Яркенд, Ариг нуурт хvрч цэргээ тvр амраажээ.

(Нийгмийн толь 030/12

No comments:

Post a Comment