Friday, August 20, 2010

Эртний бєєгийн толины хагархайг олсон хvv олон хvний аминд оржээ

Эрт дээр vеэс уламжлагдаж, залгамжлагчаа эрж явдаг зайран удганы сахиус байдаг л юм гэлцдэг. Vе тасарч залгамжлагчгvй удсан бєєгийн хэрэглэж явсан эд зvйлс нь хаягдаж гээгдэн зарим сvжиггvй хvний гараар орж устаж vгvй болдог ч байж мэдэх юм. Тийм бєєгийн хэрэгслээс олж єєртєє далд увидастай болсон тохиолдол цєєнгvй аж. Баруун аймаг руу явдаг тєв замын дагуу Тариатын жижигхэн суурин байгаад хожим Цахир сум гэгдэх болсныг Архангай аймгийн vзэсгэлэнт нутгаар явж vзсэн хэн хvнгvй л мэдэх байх.

1998 онд Увс аймгаас хот руу явж байгаад зорчигчид унаа хєсєг нь саатсанаас Архангайн Цахир суманд тvр саатсанаас энд єгvvлэх хэрэг явдлын эх суурь тавигдсан байна. Зорчигчдын дотор аавтайгаа хамт хот руу явж байсан найман настай Самданжигмэд хvv уйдахдаа суурингийн хэдэн халтар байшин дундуур тоглож, хуучин хvрээ хийдийн сvм, дугана байгаад хожим агуулах зоорийн зориулалтаар ашиглагдаж байсан хэдэн данхгар байшинг ихэд шохоорхон харж байж. Гэтэл нэг сvм оройтой байшингийн дээвэр дээр нэгэн хар хэрээ шил толь гялалзуулан идэх гэж оролдож байсан байна. Самданжигмэд хvv хар багын ажигч гярхай нэгэн байсан тул тагтаа шил чулуу иддэг, харин хар хэрээ улай vзэж орилон, сэг зэмээр хооллодгийг мэдэх тул тэр євєрмєц хэрээг хараад чулуугаар шиджээ. Ямар янзын шил толь иддэг юм бол гэдгийг мэдэх гэсэндээ тэгсэн байна.

Тvvний шидсэн чулуу хэрээний ойр очиж тусахад vргэж нисэхдээ мєнєєх "шилчин" хэрээ амнаасаа нєгєє идэх гэж байсан зvйлээ унагаж орхижээ. Хэрэгт дурлагч Самданжигмэд хvv ч мєнєєх унагасан зvйлийг очиж vзэхэд яг ч шил биш, никель шиг юм байжээ. Тэр гялалзсан тємрийг нvvрэндээ ойртуулж харсанд єєрийнх нь зvс царай биш маш их хєгшин хvний дvр царай харагджээ. Хємсєг нь хєдєлж тэр аймшигт тєрхтэй хvн vг хэлэх шиг санагджээ. Тэр даруй тэнгэрт ганц нэгхэн байсан vvлс бужигнан хєдєлж, хаа нэгтэйгээс "Хvv минь хамт яваа хvмvvстээ оч" гэх дуу сонсогджээ.

Самданжигмэд унаа саатсан зорчигчдын тvр сууж байсан гуанзны нааран дээр хєзєрдєж байсан хvмvvст "Єнєєдєр бидний явах ч єнгєрлєє. Запас авчрах машин замдаа хоёр хоног саатаж ирэх юм байна" гэсэнд томчуул инээд хєєр болж "За, энд нэг далдыг мэддэг далай лам бидэнтэй явсан юм байна шvv дээ" гэж инээлдэж байжээ. Vнэхээр Самданжигмэд хvv ємнє нь аавынхаа євєр дээр суугаад дугжирч явдаг байсан бол ямар нэгэн юманд тvгшиж зовуурилсан байдалтай байсхийгээд л гуанзны цонхон дээр очиж нэг жижигхэн юм гялалзуулж байдаг болжээ.

Томчуулын хэн нь ч тvvний юу хийж байгааг тоохгvй байв. Зєвхєн цасан шуурга шуурч тэнгэр муудаж байгаад л санаа зовно. Бас "Одоо єєр юу хийхэв" гээд л хєзєр тоглож гарна. Самданжигмэд хvv нєгєє жижигхэн цонхон доор зогсч байгаад час хийтэл хашгиран "Биднээс холгvй хоёр хvн осгож vхэж байна. Тvvнийг авраач" гэж томчуулыг сэрдхийлгэжээ.

Томчуул ч тvvнийг єдрєєс хойш хачин янзын юм яриад байгааг гэнэт санаж "Энэ чинь ёстой яадаг хvv вэ?" гэсэн шиг юм сэтгэж "Тэр хоёр хvн чинь тэгээд хаана байна? Ямар унаатай явж байгаа юм" гэх зэргээр туршиж асуужээ. Хvv тvгдрэхгvй "Дээлтэй, ноосон малгайтай" гэснээ нэг жижигхэн толь шиг юм ємднийхєє халааснаас гаргаж хараад "Улаан мотоцикл унасан хvмvvс, бас согтуу..." гэжээ. Хvvгийн аав Алтангэрэл хvvгээ загнаж "Битгий тархигvйтээд бай" гэхэд зорчигчдын дотор явсан євгєжєєр эр "Миний хvv наад мэдээ зангиа хаанаас харж хэлээд байнав" гэж асуужээ. Хvv болсон явдлыг ярьсанд зорчигчдын зарим нь хvvгээс нєгєє толины хагархайг авч "єєрийн нvдээр" болж буй явдлыг харах гэхэд євгєжєєр хvн хоригложээ. Тєдєлгvй дулаан хувцас ємссєн залуу голдуу хэдэн хvн зам тосон явж Чулуут сумаас мордож, халамцуун харгайгаар осгож vхэх шахсан хоёр эрийг авчирчээ. Хvvгийн хэлсэн vнэн байсан тул цаашид юу болох, запас сэлбэг авчрах ёстой машин хэдийд ирэх зэргийг Самданжигмэдээс асуудаг, харин тэр хэзээний мэргэч тєлгєч шиг торж тvгдрэхгvй хэлдэг болов.

Шєнє дундын vед том машин хєлєглєсєн зам засварын ажилчид Солонготын даваан дээр гарч цас арилгаж, зам чєлєєлєх ажилтай иржээ. Мєн л замын дагуух гуанзанд буусан тул Самданжигмэд хvv хэзээний босчихсон "Та єглєє болсон хойно яв. Тэгэхгvй бол болохгvй" гэж суужээ. Хvvгийн vгэнд итгэсэн vv, замын холд залхуурч алжаасан уу тэд унтаад маргааш нь явжээ. Тэр цасан шуурга хоёр єдєр vргэлжилсэн бєгєєд шуурганаар тєєрсєн хэд хэдэн малчныг хаана, ямар байдалтай байгааг Самданжигмэд торохгvй хэлж бусдад тусалж байжээ. Зам зуураа хvv тэр толь шиг гялалзсан тємрєє гээчихсэн бєгєєд дахин юм, мэддэггvй жирийн нэгэн болж хувирсан гэдэг юм.

No comments:

Post a Comment