Friday, August 20, 2010

Vхээрийн шувууг буудах гээд амиа алджээ

Цэрэнхvvгийн аав хорт хавдраар євчилжээ. Эдгэршгvй тэр євчнийг анагааж болдог гэсэн эртний нэгэн домогт итгэхээс єєр ямар ч найдвар vлдсэнгvй.

Юу гэвэл ємєн vv туссан хvнд шар шувууны мах идvvлж шєлийг нь уулгавал эдгэрдэг гэсэн яриа бий. Тэгээд Цэрэнхvv шар шувуу агнах гэж нэг нєхєртэйгээ харанхуй шєнєєр хад асга нэгжжээ. Санжаа євгєний шар шувуудтай гэсэн газарт очиход vнэхээр шєнийн тэр амьтан байсан гэнэ. Нялх хvvхэд уйлж байгаа юм шиг чарлаж байснаа тєдєлгvй ёозгvй хєхрєх тэр амьтныг яаж агнадаг аргыг ч Цэрэнхvvд Санжаа гуай зааж єгчээ. Хав харанхуй нємєрсэн арсгар бvрсгэр хадтай аймаар газар vхээрийн шувуу гэгддэг шар шувуу байдаг аж. Єдрєєр ил гардаггvй болохоор шєнє л тvvнийг агнаж болдог байна. Цэрэнхvv нєхрийн хамт мацсаар нэг хад руу єнгийвєл урдаас нь аймаар том алаг нvд гэрэлтэж харагджээ.

Тэднийг харсан шар шувуу cap сvрхийлгэн далавчаа хєдєлгэн ойрхон нисч буугаад толгойны vс босч айдас тєрмєєр зэвvvнээр инээжээ. Санжаа євгєн "Алдаж буудаж болохгvй шvv. Тэгвэл голомтоороо сvйрдэг юм гэнэ лээ" гэж захисан байж. Ойртож очоод гар чийдэнгийн гэрэл тусгахад л шєнийн нvдтэй тэр шувуу агшин зуур сохордог. Гэрэл тусгаж байж буудахгvй бол найдвар бага гэдгийг Цэрэнхvv ч ойлгож байлаа. Шувууны нисч буусан газар руу гэтэж мярайсаар ойртож очиход нэгэн хадны хонхорхойд нуугдан суугаад байх шиг харагджээ.

Гар чийдэнгээ огцом асаагаад гэрлийг нь тусгахад шар шувуу ноостой нvvртэй євгєн хvн шиг харагдахад Цэрэнхvv айн цочжээ. Гэрэлд сохорсон тэр амьтан ийш тийш харах гэж оролдовч хєдєлж чадахгvй байлаа. Хайртай эцгийн нь євчнєєс салгах ганц эм нь тэр зэвvvн шувуу гэж бодох тул Цэрэнхvv чичирсэн гараар замгаа татаж гохоо мулталжээ. Харанхуй хад доргин чичирч, хадны нєгєє талд нисч гарсан шар шувуу хорлонтой зэвvvнээр чарлан инээжээ.

Цэрэнхvv 'Тvй, цус" гэж хэлээд анхны сумаар унагаж чадаагvйдээ сэтгэлээр унажээ. Нэг сумаар унагаж чадахгvй бол vхээрийн тэр шувууны хараалаар нэг хvн байтугай голомтоороо амиа алддаг гэж сонссон болохоор Цэрэнхvv тvvний хойноос улайран хєєцєлдєж, хад чулуу нураан улангасаж байв. Шєнийн нам гvмийг эвдсэн шар шувууны муухай дууг тэр огт тоохгvй болжээ. Хоёр нvд нь харанхуйд шар ногооноор эргэлдсэн гэрэл болж харагдан Цэрэнхvvг єдєх шиг явгалан гvйж энд тэнд нь таран зэвvvн муухайгаар хєхєрч инээж байв.

Цэрэнхvv хэд хэд буудаад оносонгvй. Шар шувуу тvvнийг дагуулан єндєр хад руу чарлан инээсээр єгсєж байв. Цэрэнхvvг айхаа больжээ. Харин дагалдан явсан нєхєр нь Цэрэнхvv хориглосон боловч "Чиний аав євчтэй байсан бол чи ч гэсэн хvvгийн хувьд ингэх л байсан биз дээ" гэж амыг асуугаад мєнєєх зэвvvн бор цоохор шувууны хойноос явсаар байв.
Нэг шовх хадны орой дээр гараад сєрвєлзєн хєдлєх шар шувууг буудаж унагахад амархан санагдах боловч сумаа сул алдсаар л байв. "Гvvг-гvvг, хи-хи-хи" хэмээн дуугарах шувуу Цэрэнхvvгийн уурыг улам хvргэнэ. Тэр буугаа мєрлєж vvрээд мєнєєх шовх хаданд авирч гарлаа. Шар шувуу єєрийн мэддэг хамгийн муу газраа хvрсэн бол цаашаа явдаггvй юм гэж Цэрэнхvv сонссон байлаа.

- Ичээнд чинь орж байгаад барьж авна даа гэж шvд зуун зvтгэсээр хадны оройтой зэрэгцэн ирмэгц шар шувууны аймшигтай зэвvvн ногоон нvд нvvрэнд тулж хоёр махир савраараа Цэрэнхvvгийн нvvр рvv хvvхэд шиг чарлан самардахад тэр єєрийн эрхгvй барьж байсан хаднаас гараа алдан гvнзгий хавцал руу нисчээ. Цэрэнхvvгийн бараа бологч нь шар шувуу аймшигтайгаар инээж баярлан хашгирч байгаа юм шиг бас єєрийг нь "Нааш ир, нааш ир" гэж дуудаж байсан хэмээн ярьжээ. Зvрхэндээ зvv шивvvлсэн юм шиг айсан бараа бологч Рагчааг унаж тусан гvйсээр мориндоо хvрч байхад ємєн євчинд баригдсан Цэрэнхvvгийн аав амьсгал хурааж байжээ.

Тэр хvн ганцхан хvvтэй байсан бєгєєд Цэрэнхvv єєрийг нь аврах гэж яваад хаднаас нисч, єєрєє ч яг нэг цагт ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн нь тэр гэдэг. Шар шувууны анд яваад сvнсээ зайлтал айсан Рагчаа хэд хоног євдєж, арга чарга хайсны vр дvнд зvгээр болсон байна. Энэ тvvхээс vзэхэд шар шувууг чєтгєрийн шувуу хэмээн нэрлэдэг нь дэмий зvйл биш ч байж мэдэх юм даа.

No comments:

Post a Comment