Friday, August 20, 2010

Шийдвэр гаргахад яараад хэрэггvй

Нэгэн тосгоны євгєн байжээ. Маш ядуу юм санж. Гэвч хаан хvртэл тvvнд атаархдаг байжээ... Учир нь євгєн vгээр хэлшгvй, vзгээр дvрслэшгvй тийм сайхан цагаан морьтой гэнээ.

Хаан тэр морийг авахын тулд бvх хєрєнгийнхєє бараг талыг амласан боловч євгєн огт халгаахгvй байлаа. "Энэ чинь морь биш, миний найз. Хvн найзаа зардаг юм уу!" гэдэг байв.

Нэг єглєє бостол євгєний єнєєх сайхан цагаан морь алга болсон байлаа. "Ээ азгvй зєрvvд хєгшин! Ийм сайхан морийг юу гэж зvгээр орхих вэ дээ! Хаанд л зарах байсан юм. Тэгсэн бол єдийд насаараа идээд барахгvй хєрєнгєтэй сууж байхгvй юу. Одоо морь ч vгvй, мєнгє ч vгvй хоцрох чинь энэ дээ" гэж халаглацгааж байв.

Євгєн "Яарч шийдвэр гаргаж болохгvй. Морь ердєє л алга болсон байна шvv дээ. Морь алга болсон нь vнэн боловч бусад нь та нарын тааж гаргасан шийдвэр шvv дээ. Миний морины алга болсон нь vнэхээр азгvй явдал уу эсвэл аз завшаан уу гэдэг нь одоогийн байдлаар тодорхой биш байна шvv дээ. Энэ бол зєвхєн эхлэл. Дараа нь юу болохыг хэн ч мэдэхгvй шvv дээ." гэлээ.

Тосгоныхон євгєнийг шоолон инээлдэж, энэ євгєн зєнєсєн байхаа гэцгээж байв. Гэтэл тун удалгvй 15 хоногийн дараа алга болсон морь эзэнгvй олон адуу дагуулсаар буцаж иржээ. Морийг хэн ч хулгайлаагvй байсан бєгєєд ууланд гарч зэрлэг адуун сvрэгтэй нийлээд тэднийг хураан дагуулан ирсэн байжээ. Тосгоныхон євгєнєєс уучлалт гуйж "Таны зєв байжээ, морины алга болсон нь тийм ч муу зvйл биш, харин ч аз завшаантай хэрэг болсон байжээ. Одоо бvр сvрэг сайхан адуутай боллоо шvv дээ." гэцгээж байлаа.

Харин євгєн "За даа, та нар зєвхєн морь буцаж ирлээ гэж хэл. Цаашдаа юу болохыг хэн ч мэдэхгvй шvv дээ. Энэ бол бас л зєвхєн
эхлэл. Зєвхєн эхний хуудсыг уншаад бvхэл бvтэн номны талаар шийдвэр гаргаж болохгvй шvv дээ" гэв. Энэ удаа тосгоныхон євгєнийг шоолж инээлдсэнгvй. Харин дотроо энэ євгєн бага зэрэг хэнхэг юм гэж бодоцгоогоод єнгєрчээ. Энэ явдлаас долоо хоног ч єнгєєгvй байтал євгєний ганц хvv зэрлэг адуунаас нэгийг сургах гэж байгаад унаж хvнд бэртжээ.

Тосгоныхон энэ удаа "Ганц хvv чинь удаан хугацаагаар босч явж чадахгvй. Ингээд тахир дутуу ч болж магадгvй. Гэтэл танд єєр хэн ч байхгvй. Таныг одоо хэн асран халамжлах вэ? Та ч хэцvv байдалд орлоо доо." гэцгээлээ. Євгєн "Та нар ямар сонин хvмvvс вэ. Яарч дvгнэлт гаргах євчин туссан юм уу" гэж уцаарлав. "Миний хvvгийн хєл хугарсан. Тэгээд л боллоо. Амьдралд юу тохиолдохыг хэн ч мэдэхгvй.

Одоо зєвхєн энэ л тодорхой байна. Єєр юу ч тодорхой биш." гэлээ. Тун удалгvй хаант улс руу харийн дайсан довтолж гэнэ. Хаан, эрхтэн бvтэн бvх эрчvvдийг цэргийн албанд дууджээ. Тосгоныхон гашуудалд автацгаав. Учир нь энэ дайнд ялах магадлал тун бага байлаа. Дайнд явсан залуучууд нэг бол амь vрэгдэнэ, эсвэл олзлогдоно гэдгийг бvгд мэдэж байлаа. Тосгонынхон мєн л євгєн дээр ирэн, "Та ч азтай юмаа. Таны хvv хєл нь хугарсан ч гэсэн дэргэд чинь байна. Харин бидний хєвгvvд дайнаас эргэж ирэхгvй. Таны зєв байжээ. Хvvгийн хєл хугарсан нь vнэндээ бол азтай хэрэг байжээ." гэцгээв.

Гэтэл євгєн, "Миний хvvгийн хєл нь хугарч, та нарын хєвгvvдийн дайнд явсан vнэн. Харин аль нь vнэхээр сайн болохыг хэлэх нь дэндvv эрт байна. Юу болохыг Бурхан л мэднэ шvv дээ. Яарч дvгнэлт гаргаад хэрэггvй гэж би та нарт хэлдэг шvv дээ." гэжээ. Шууд дvгнэлт гаргах нь толгой ажиллахыг зогсоодог. Дvгнэлт гаргасан бол толгой ажиллахаа больж, тэр талаар бодохоо больдог. Гэсэн хэдий ч хvний тархи байнга дvгнэлт гаргахын тулд ажиллаж байдаг. Учир нь байнга нэг юмны талаар тодорхой дvгнэлтэд хvрч чадахгvй байх нь хvнийг тавгvйтvvлдэг учраас.

No comments:

Post a Comment