Friday, August 20, 2010

Монголын Туух Хятад Эрдэмтний Нудээр I


Энэхvv цуврал нийтлэлvvдйин нэг дугээр хэсэг болох "Монголчуудын Гарал Угсаа: Хятад Эрдэмтний Тайлбарлах нь" нийтлэлийг энд тавьж байна.

Солонгосчууд болон Алтайн язгуурын хэлээр ярьдаг хумуусийн талаархи онол тааварыг тайлбарлахын тулд ДНK-г (DNA) нь оролцуулан узэж болох юм гэж Доктор Ли Хуй узжээ. Хятадын Фудан Их Сургуулийн Доктор Ли Хуй Ази гаралтай хумуусийн ДНK -г судалж узээд 30 орчим мянган жилийн eмнe Монголойд Ази гаралтай хумуусийн eвeг дээдэс Зуун Омнeт Ази-д хурэлцэн ирсэн бeгeeд анх ирэх уeдээ гeнeтикийн М89 кодийн хэв шинжтэй байгаад улмаар гeнeтикийн eeрчлeлт явагдаж М122 хэв шинжийг агуулах болсон байна.

Ли Хуй-гийн узэж буйгаар Хятадын эх газар нууж ирэгсэд ундсэндээ Юнан болон Гуангши-Гуандон мужуудаар дамжин гурван салаа болон нуудэллэсэн байна. Хойд зугийг чиглэн нуудэллэсэн хумуус нь 10 мянган жилийн хугацаанд гeнeтикийн eeрчлeлтeнд орж М134 шинжийг агуулах болсон ба цаст Хeндван уул Тувдийн Хeх нуурын хотгороор дамжин Шар мeрний эрэг орчимд ирсэн байна.

Эдгээр хумуус хуйтэн сэруун цаг агаарын улмаас том хамар, зузаан уруул, гонзгой нуурийн хэлбэрийн хэв шинжтэй болсон аж. Хойд зуг нуудэллэсэн эдгээр хумуусээс салбарлан зуун тийш нуусэн хумуус нь гeнeтикийн М117 хэв шинжийг агуулах болсон ба эдгээр хумуус нь одоогийн Хан Хятад хумуусийн eвeг дээдэс юм. Гэхдээ бидний eвeг дээдэс одоогийн Вeтнам улс буй газараас хойд зуг нууж Хeнгдван уулаар дамжин ирсэнээ мартчаад байгаа юм. “Кунлин Уулаар алхсан нь” хэмээх Гуо Шиачваний найрал хeгжимтэй тоглодог туйлст гардаг тэр дурсамж нь бидний eвeг дээдэс зуун зугт нууж эхэлсэн уeйиг дурсдаг юм. Хэдийгээр Чи гаралийн хумуусийг Чианг Тувд гаралийн хумуус хэмээн эртний сударт байдаг ч Ли Хуй 3000 жилийн туухтэй Чу Чи хумуусийг хамтруулаад Хан Хятадийн булэглэлд багтаажээ. Бусад нь одоогийн Тувд гаралтай хумуусийн eвeг дээдэс болох юм гэжээ.

Ли Хуйгийн энэ онол нь эрдэмтэн Луо Шианий бичсэн Сино-Тувд хумуусийн гарал ууслийн талаархи онолтой тохироод байгаа юм. Луо Шианий бичсэнээр, Сино-Тувд гаралын хумуус нь Сичуан Гансу мужуудын уулзвар болох Минсан уул болон Мин-жиан мeрний дээд хавиар нутаглаж байгаад хоёр хэсэг болон хуваагдаж, нэг хэсэг нь хойшоо Шанши мужийн Вэй шуй гол, Хан шуй мeрний эрэг хурээд улмаар зуун тийш явж Шар мeрнийг гаталсан байна.




Амэрикийн уран барималч Малвина Хофман-ийн (Malvina Hoffman 1933) бутээсэн (зуун гараас бичигдсэн дарааллаар) Монгол, Манж, Тувд, Хятад хумуусийн хорог баримал.



Эртний Монголойд хумуусийн хоёр дахи хэсэг ни, ойролцоогоор 10 мянган жилийн eмнe Хятадын зуун eмнeд хэсэгээр орж ирсэн бeгeeд гeнeтикийн М119 гэсэн кодийн хэв шинжтэй байжээ. Ли Хуйгийн узэж буйгаар Хятадийн зуун eмнeд мужийн Дай-зу, Шуй-зу бага ястангуудийн eвeг дээдэс нь энэ булэг хумуус аж. Ли Хуй ч eeрийнхee eвeг дээдсийг эдгээр хумуусээс гаралтай гээд, эдгээр хумуус Ханзхоу Янгзэ орчимд 7-8 мянган жил оршин суусан гэж узэж буй аж. Гeнeтикиин М119 kодтай хумуус нь туухэнд буй “Зуун Юэ Хумуус” аж. Эртний Ву хумуус нь М7 гэсэн кодтай ба одоогоос 3 мянган жилийн омно Янгтзэ морний доод хавиар ирж нутаглажээ. Хэдийгээр эрдэмтэн Ли Хуй Ву гарлийн хумуусийг М134 кодтой хойд зуг нуусэн Сино-Тувд хумуусээс гаралтай гэж узэж буй ч, эртний туухийн шаштирт Ву хэмээх улс нь Шар мeрний орчмын Zоу улсын Хаан Вэнванг-ий хоёр авга ахын байгуулсан улс гэжээ.



Алтай Язгуурын Хэлтний буюy Монгол Хэлтэн Хумуусийн Туух


Ли Хуй-гийн баримтлаад буй eeр нэг онол нь 20 орчим мянган жилийн эмнэ Хятадын зуун зах далайн эрэгийг даган хэсэг хумуус хойд зугт зогсолтгуй нуусэн бeгээд одоогийн Манжуурын хязгаарын Лиає-хэ гол орчим ирж нутаглан Алтай язгуурын хэлтэй хумуус болох, Хунну, Турк, Монгол хумуусийн eвeг дээдэс болон бурэлдэн тогтсон байна. Энэ онол нь зарим эрдэмтдийн Хунну, Турк, Монгол угсааны хумуусийн талаар хийсэн онолтой таараад байгаа юм. Туухээс узэхэд Монголойд гаралын хумуус баруун зугт довтолж аян дайн хийж байсанаас биш Индо-Ёврoп гаралын хумуус нь Монголойд хумуусийн оршин сууж байсан зуун зугт довтолж байгаагуй юм. Ли Хуйгийн узэж буйгаар eнeeгийн Солонгосууд дээр дурдсан эрт дээр уед eмнe зугээс Манжуурт нууж очсон булэг хумуус болон, суулд Хятадын зуун мужуудаас нууж очсон (Dong Yi) Зуун И хумуусийн дундаас бий болсон аж. Энэ таавар нь унэндээ Солонгосийн ундэсний узэлтнуудйин онол болох Сибирь гаралын хумуус хэмээх онолд цохилт болдог.

Монголын туух бол нэлээд eргeн судлагдсан туухуудийн нэг юм. Tуухийн томоохон эх сурвалжууд олон баидаг. Монголын туухийг судлахад судлаачид голдуу Чингис Хаан болон тууний тив алгассан аян дайн, их гурний талаар л голдуу бичдэг. Харин миний гол сонирхоод байгаа зуйл бол туухийн уйл явцийг тодорхойлон таниж мэдэх нь чухал юм. Энэ талаар бичигдсэн хамгийн сайн зохиол гэвэл Паул Рачнeвскийн Гeрман хэл дээр бичсэн “Чингис Хаан Тууний Амьдрал Алдар Цуу” ( Genghis Khan: His Life And Legacy) хэмээх ном юм.

Зохиогч уг бутээлдээ, “Монголын Нууц Товчоо”, Хятадын туухийн эх сурвалж болох “Чингис Хааны Аян Дайн” ( The Campaigns of Genghis Khan), “Юан Улсын Туух” ( The History of the Yuan Dynasty), Жувайний Пeрс хэл дээр бичсэн “Дэлхийг Байлдан Дагуулагчийн Туух”( History of the World Conqueror), Пeрс Монголын Или Хааны Улсын Eврeй эрдэмтэн Рашид ад-Дин-ий “Он Цагийн Тайлал” ( Collected Chronicles), “Овгуудын Туух” (The History of the Tribes) ” зэрэг олон эх сурвалжуудийг харицуулан судалсанаараа онцлогтой юм.

Зарим нэгэн барууны эрдэмтэд Монголын цэрэгийн сур хучийг дурслэхдээ Чингис Хаан нь eнeeгийн Хятад болон Орос улсуудын бий болох ундсийг тависан хэмээн дeвийлгэдэг тeдийгуй Гэнгхис Хааныг Монголын тархай бутархай овог аймгуудийг цэрэг армийн гоц авясаараа нэгтгэсэн нэгэн хучирхэг ундэстнийг бий болгосон хэмээдэг. Одоогийн Орос улсыг бурэлдэн бий болоход Монголчууд чухал уурэг гуйцэтгэсэн байж болох боловч, Хятад улсын хувьд ингэж ярих нь бол унэнд огт нийцэхгуй. Хятад улсын туухэнд eнгeрсeн мянган жилийн турш улс гурний нэгдрэл бутрал нь ээлжилсээр ирсэн юм.

Чингис Хааныг хувь хуний талаас нь авч узэхэд тэрвээр хун тeрeлхeтний туухэнд гардаг бусад дарангуйлагч, баатаруудын нэгнээс ялгараад байх онцлог угуй байв. Гэнгхис хааны хувь хунийх нь хувьд би 3 онцлогийг хэлэх байна: eс хонзон, шунал тачаал, зeн билэг.

Бага насандаа ааваа Татаруудад хорлуулан алдаж, eeрийн омгийн хумуустээ ад узэгдэн отог омгийн бух л эрх мэдлээ алдаж байв. Уунээс гадна тууний eвeг дээдэс нь мeн л Татаруудын балгаар Зурчэдуудйин гарт орж алуулж байв. Энэ бухнээс узэхэд Чингис Хааний амьдралын гол зорилго нь eстeн дайснуудаасаа eшee авах л байв. Ингээд тэр юунаас eмнe eeрийн овгийн эрх мэдлийг тэмцэн олж аван дараа нь заналт дайсан Татаруудыг устгав. Ос хонзон авалт ургэлжилж Зурчидийг дайлав. Тэр уeд нийслэлээ Бэйжингээр хийгээд байсан Зурчэн овгийнхон зугтаан Кайфэнг-д очив. Тэр Зурчидуудийн бууж eгeх хусэлтийг хулээн авсангуй (Монголчуудаас ялгаатай нь хожим нь Журчидууд Монголчуудад их л eршeeнгуй хандсан юм).

Чингис Хааний талаар миний дурдсан хоёр дахь чанарын хувьд (шунал тачаал) тэрбээр Тангут Зурчэн хоёр улсыг анхлан довтолж, дараа нь цэрэгээ буцаан татаж байсан юм. Учир нь Тангадууд болон Алтан улсын хаадууд eeрсдийн охидыг Чингхис хаанд eргeн барьсан байжээ. Тэгээд ч Гэнгхис Хааныг Тангуудын эсрэг хоёр дахь дайныхаа уeэр eeрийн Тангут хатныхаа гарт хорлогдон ухсэн гэсэн сул яриа ч байдаг.

Гэнгхис Хааний амьдралыг узэх узэл сургааль нь олон ном зохиолд улдсэн байдаг. Жишээ нь тэр нэгэн удаа eeрийн хeвгуудээсээ асуухдаа:

Эр хуний амдьралд хамгийн жаргалтай зуйл юу вэ гэж асуужээ? Тэгээд eeрee хариулахдаа: Дайсныхаа эр хуйстэй бугдийг алж эхнэр эмс охидийг нь авах л хамгийн жаргал гэж хэлж байжээ. Тэгээд ч Монголчууд дайран довтолсон овог аймгийн бухий л эр хуйстэй бугдийг алж устгадаг байжээ.

Монголчууд бууж eгсeн дайсныхаа амьийг eршeeдeг байсан гэсэн домог бол огт худал юм. Монголчууд эзэлсэн ард тумнийхээ эр хуйстэй бухнийг, эсвэл тэрэгний дугуйнаас дээш гарсан бух эрчуудйиг хяддаг байсан. Жишээ нь Самарканд хотыг эзэлснийхээ дараа бууж eгсeн 40 мянган хумуусийг шeнийн дотор алж, 30 мянган дархчууд, гарын уртнуудыг амьд улдээж бас eeр 30 мянган хунийг боол болгож байжээ. Унэндээ Монголчуудын гол арга нь эзэлсэн хот сууринийхаа хумуусийг эр эмээр нь ялган эрчуудйиг нь хотын хэрэмний гадаа гаргаж шeнийн цагаар алж устгадаг байжээ. Яг иймэрхуу алан хядах уйл ажиллагаа туухэнд давтагдаж байсан юм. Испанууд Амeрик тивийг эзэлж нутгийн Индиануудйиг, Англичууд Австрали тивд нутгийн унаган хумуусийг иймэрхуу аргаар алж устгаж байжээ. Унэндээ бол eнeeгийн Омнeд Амeрикийн орнуудын хун ам нь Испан гаралын эрчууд, Индиан гарлын эмэгтэйчуудийн хоорондоос бий болсон гэдэг нь ДНА судалгаагаар батлагдаад байна.

Чингхис хаан шиг нуудэлчин овгийнхны хувьд ийм зэрлэг шинж чанартай байх тодорхой шалтгаантай юм. Суурин хумуустэй харицуулахад нуудэлчид хураасан дарсан, амуу будаа, тариа гэж байдгуй тиймээс ерeeсee л суурин иргэншилтэй хумуусийг дайлж амьдрах нь амьдралын хэрэгцээ мэт. Миний дээр дурдсан тийм шинж чанарыг агуулсан хунийхээ хувьд Чингхис хааны хурсэн тэр амжилтуудыг ойлгож болох юм.

Угуй ингэхэд тэр Монголчууд гэдэг чинь чухам хэн юм бэ? Унэндээ бол тэр уeйин Монголчууд одоогийн Монголчуудтай яг адил байх албагуй юм. Онeeдeр Монголчууд ч Казахууд ч eeрсдийгee Гэнгхис Хааний удам хэмээж байна. Тэр ч буу хэл Хятадын eмнeд мужид хэсэг хумуус ч бас Гэнхис хааны удам хэмээж баина.

Мр. Лианг Суминг “Юан Улсын Туухийг Судалсан нь” eгууллэгийг 1918 онд нийтлуулсэн билээ. Тэгээд Бэйжингийн их сургуулын гун ухааны багшаар томилогдон ажиллаж байсан юм. Гэтэл 25 настай Омнeд Хятадын Гуанши мужаас ирсэн тэр залууг Монгол гаралтай хун болохыг хэн ч мэдэдгуй байв. Хятадуудад ялагдсаныхаа дараа Монголчууд eeрсдийн эзлэн авсан одоогийн Гуанши, Юнан мужуудад урт хугацааны турш бэхлэлт хийж эрхшээлээ хадгалсаар байсан юм. Саяхны ДНK судалгаагаар Хятангуудын булшийг шинжилж узээд eнeeгийн Юнан Гуанши мужуудад байгаа Монголчууд нь Монгол гэхээсээ илуу Хятан гарлын хумуус болох нь тогтоогджээ. Омнeд хятадад байгаа тэдгээр хумуус нь 14 зуунд Монголчуудын eмнe зугт илгээсэн Хятан овгийн хумуус гэж eeрсдийгээ уздэг аж. Сонирхолтой нь ДНK судалгаагаар eнeeгийн Манжуурт байгаа Дагуур угсааны хумуусииг ч бас Хятан гарлын хумуус хэмээн тодорхойлсон юм.

Тэгвэл Гэнгхис хааны уeд eeрсдийгee Монгол хэмээдэг байсан тэр хумуус хэн байсан юм бэ? Тэдний удам угсаа хаа байна, eнeeдeр тэгээд хэн тэдний ур удам болж байна? Паул Рачнeвскийн “Чингис Хаан Тууний Амьдрал Алдар Цуу” хэмээх номондоо дурдсан тал нутгийн олон овог аймгууд, Гэнгхис Хааны тeрсeн он сарын асуудал, хамгийн чухал нь Хааны туухээс алга болсон 10 жилийн туухийн завсарыг хэрхэн тайлбарлах вэ?



Мeнгу Шивэй


Унэндээ Турэг, Монгол, Тунгус (Манж Журчэн) овгийн хумуусийн ялгааг хэлэхэд нэлээд хэцуу юм. Монголчуудын гарал ууслийг тодорхойлох гэж Хунну болон Турэгийн туухийг судалж их л цаг зарцууллаа. Монголчуудаас eмнe Хунну, Сянби, Тоба, Жужан, Турэг, Уйгур, Киргиз, Хитан гурнууд оршиж байжээ. Нуудэлчин овог аймгууд нэг мандаж нэг дарагдана. Эзлэн авагч, эзлэгдэгч нар холилдож яс ундэс, хэл соёлын ялгаа будгэрнэ. Ууний нэг тод жишээ нь Индє-Eврoп гарлын Скиф болон Юэзхи хумуус нэн эрт дээр уэд Охус болон Иран луу нууж очжээ. Юэзхи хумуусийг хeeж явуулсан Хунну нар баруун зуг довтолж эртний Жианквн нутаг хурч байсан байна. Эхлээд Туркууд, дараа нь Монголчууд Хунну нар шиг бас л баруун зуг аялсан юм.

Тоба улсын уeд, манай эрний eмнeх 443 онд зэрлэг будуулгууд Тоба улсын хуучин эзэмшил болох одоогийн Хар Мeрeн, Их Хянганы нутгуудаар тархан суусан юм. Ери нь хуучин Сянби, Вухуан Тоба улсын нутаг дээгуур энэ уeд суурьшсан хумуус нь ШиВэй, Хитан, Ши нуудэлчид, Малгал овгийн хумуус байсан ба эдгээр нь eнeeгийн Монгол, Манж хумуусийн eвeг дээдэс юм. Дээрхи нуудэлчидээс Хитан овгийн хумуус анх туухийн тавцанд товойн гарч ирэв.

Хятадын “Таван Гурний Туух” зохиолд бичсэнээр бол Сянби улсын нутаг дэвсгэр дээгуур тархсан Хитан гарлийн хумуус нь Тунгус (Хамниган буриад Манж) хумуустэй ураг торлийн холбоотой аж. Хитангууд нь Хунну гаралийн хумуустэй яг адил оороор хэлбэл Хунну хумуусийн нэг хэсэг гэж ч уздэг аж. Тоба улсын уeд Хитангууд нь Кидан гэдэг нэрийг авсан ба eнeeгийн Манжуурт нутаглаж байжээ. Киданы зуун талд Корэє бую Солонгос баруун талд нь Ши нуудэлчид (Хуннугийн адил хумуус) хойд талд нь Хужи буяу (Малгал) мeн Шивэй омгийнхон, eмнe зугт нь Тоба Вэй Улс байжээ. Тухайн уeд Киданууд нь Турк-уудийн эрхшээлд байсан байна. Киданчууд туухийн явцад Хятадын Танг, Уйгур, Турк зэрэг улсуудийн эрхшээлд oрж гарч, эрхшээлдээ оруулж гаргаж ч явжээ.

Монгол хумуусийн гарал ууслийг тодорхойлоход Шивэй омгийн хумуусийг эхэлж судлах шаардлагатай. Хятадийн туухэнд бичсэнээр, 20 орчим Шивэй овог байсан байна. Зуун Шивэй, Баруун Шивэй, Мэнгу Шивэй, Луозу Шивэй зэрэгийг дурдаж болно. Эдэн дотороос Мэнгу Шивэй омог нь одоогийн Монголчууд буюу Чингис Хааны eвeг дээдэс болно. Мэнгу Шивэй хумуус нь тухайн уeд одоогийн Хар Мeрний орчмоор нутагладаг байсан ба “Ойн Хумуус” гэгдэх ой тайгын хумуусийн тоонд ордог байсан байна. Шивэй хумуус нь Кидануудын адил тeрлийн хумуус байсан. Мeн бур эртний Динглинг хумуустэй ч хамаатай болох аж. Шивэйнууд одоогийн Манж Зурчид хумуусийн eвeг дээдэс болох Малгал хумуустэй адил хэлээр ярьж Хар мeрний ойролцоо Туркуудээс зуун тийш, Малгал хумуусээс баруун тийш Хитан хумуусийн хойд талд нутагладаг байв. 20 орчим Шивэй омгийн дунд “Шар Толгойт Шивэй” хэмээх хумуус байдаг байв. Кидануудад олзлогдож байсан Хятад цэрэгийн гэрчилж буйгаар Шивэйнуйдйин хойд захаар Их Устэй хумуус, Нуурэндээ устэй хумуус тэр ч буу хэл Нохойн омгийнхон байдаг тэднээс гарсан эрэгтэй хуухэд нь нохой болж тєрдєг, эмэгтэй хуухэд нь хун болж тєрдєг талаар бичиж байжээ. Бодвол соёл иргэншил eндeртэй Хятадууд сахал ус ихтэй Ёвроп хумуусийг нохойн адил узэж байсан буй за. Шивэйнууд анх манай эрний 631 онд Тан улстай холбоо тогтоож байжээ. 788 онд Шивэй омгууд Кидан гурний захиргаанд байсан ба Ши омгийнхонтой нийлэн Хятадийн Жэнгвэ муж руу довтолж байжээ.


Орчуулагчийн Тайлбар


М117 – Гэнэтикийн Код Хан Хятад Хумуус

М119 – Гэнэтикийн Код Хятадын зуун эмнэд мужийн Дай-зу, Шуй-зу бага ястангуудын эвэг дээдэс

Монголойд – Ази гаралын хумуусийг нэрэлдэг ерєнхий нэр томёо.

Хятан – Монгол Шивэй овгийнхонтой нэг гарал уусэлтэй хумуус. 10-р зууны уэд хучирхэг улс болон бурэлдэн тогтсон. Хэдийгээр, турэг, манж, хятад зэрэг олон овог аймгийг нэгтэгэсэн том гурэн байсан боловч Киданд Монгол хэлтэн хумуус хаанчилж зонхилж байжээ. Кидан нь Монголын тов, зуун ємнод хэсэг, мєн Хятадын хойд, зуун хойд хэсэгээр дамнан оршин тогтож байжээ. 1125 онд Зурчидийн Алтан улсад дарагдан мєхсєн байна.

Дашрамд хэлэхэд Чингис Хааныг Зурчидийн Алтан улс болон Хятадын Сонг улсуудыг дайлаар мордоход Зурчидууд болон Хан Хятадуудын харьянд байсан Хятангууд ихээхэн гавьяа гуйцэтгэсэн гэдэг билээ. Тэд дотоодоос бослого гаргаад зогсоогуй Монголын цэрэгт нийлэн орж байсан гэдэг. Чингис хааны дэргэдэх нєлєє бухий эрдэмтэн Eлуй Чу Цай нь Хятан хун байсан гэдэг.

Хятад – Хан Хятад бую Chinese хумуус. Хятад хэмээх уг нь Хятан гэсэн угнээс гаралтай аж. Сонирхолтой нь Монголчууд бид єєрсдийн мєнхийн єрсолдогч хэмээн уздэг Хятадыг єєрсдийн гарал угсаа нэгтэй Хятан хумуусийн нэрээр нэрлэсэн байх юм. Дээр дурдсанаар бидний євог дээдэс болох Шивэй овгууд, тухайлбал Мэнгу Шивэй нь Хятан улсын хойд захаар (єноогийн Монгол) нутагладаг байжээ. Тэгээд урд зугт байгаа хумуусээ Хятангууд хэмээн нэрлэдэг байж. Кидан гурэн мєхсон хойно ч Киданы газар нутагт хоцорсон Хан Chinese хумуусийг ч бас Хятан хэмээн нэрлэсээр ирсэн бололтой.

Дагуур – Євор Монголд байдаг нэгэн Монгол гаралын хумуус. Одоо бидний яриад буй Хятан хумуусийн угсаа. Намайг Их Сургуульд байхад Алтанбат, Минжуур гээд Хятад хэлний багш нар байдаг байсан юм. Эдгээр хумуус 60-аад оны уэд Євор Монголоос орж ирсэн бєгоод єєрсдийгоо Дагуур Монгол хумуус гэдэг байсан.

Зурчид – Зурчэн, 1635 онд Манжийн хаан Нурхачи баатарын хуу Хун Тайжи єорсдийгээ Манж гэж нэрлэхээс ємно, Манжуудийг Зурчид гэж нэрлэдэг байжээ. Зурчидууд нь Монгол овог аймгуудтай ойролцоо нутаглаж байсан эртний Мохэ, Малгал овгийн хумуусийн угсаа ажээ. Манжууд нь Монголчуудтай адил нуудэлчин, амьдралын хэв заншил тєстэй, хэл ярианы хувьд Монголчуудтай ойролцоо байжээ.

Тунгус – Манж угсааны улсууд. Хамниган Буриад гэж бидний яриад байдаг хумуус нь унэндээ гарал угсааний хувид манай Буриадуудтай хамаагуй юм. Хамнигануудийг Монголчууд Тунгус гэдэг, тэгэхээр Хамниганууд (Хамниган Буриадууд) нь ундсэндээ Манж гаралын улсууд болох нь ээ?

Хасагууд буюу Казахууд – Хасагууд єєрсдийгоо Чингис хааны угсаа хэмээн тайлбарлах гэж оролдсон нь унэнд огт нийцэхгуй. Чингис хааныг Монгол хун гэдгийг дэлхийд хэн ч угуйсгэдгуй, туух єєроо ч баталдаг. Яахав Хасагуудын санааг ойлгож болох юм. Хэзээ ч єєрийн гэсэн биэ даасан улс байж чадаагуй турэг/монгол гарлын эдгээр хумууст одоо л жинхэнэ биэ даасан улс гэдэгээ харуулах боломж олдоод байгаа юм. Тиймээс ч тэд туухэн их хунтэй єєрсдийгоо холбож чадвал эртний сурвалжит хучирхэг улсын буурь суурь болох мэт санаж буй за. Харин Монголчуудад дарагдсан Найман аймгийн угсаа хэмээх эдгээр хумуусийн дээдэс язгууртнууд, тэргуулэх ангийн хумуус нь Монгол гарлын хумуус, тэр тусмаа Алтан ургийн хумуус байдаг гэдгийг угуйсгэж болохгуй мэт.

Мэнгу Шивэй – 20 гаран Ши Вэй овгуудийн нэг болох Мэнгу Шивэй хэмээх энэ жижигхэн овгийнхноос Монголчууд (Хиад Боржгон) уусч Монгол хэмээх нэр уламжилсан бололтой. Гэхдээ єноогийн Монгол хэмээх ойлголт нь маш харьцангуй ойлголт юм. Зєвхон тэр нэгэн жижиг Мэнгу Шивэй овгийн хумуус бус, бусад шивэй овгууд, хятангууд, бусад Монгол хэлтнууд болон нуудэлчид, Монголчуудтай холилдон хутгалдсан Турэг, Манж Хятад хэлтэн хумуусийг ч єноодор Монгол хэмээн нэрлэж буй болтой.

Нийтлэлээс Ургасан Асуулт ? - Ли Хуй-гийн узэж буйгаар Алтай язгуурын хэлтэн Монголчууд 20 мянган жилийн ємнє Хятадын ємнєд нутагаар орж ирэн нуудэлсээр єнєєгийн Манжуурын хязгаар, Монгол нутгаар тархан сууршьсан аж. Тэгвэл туунээс ємнє Монгол нутаг, Тєв Азид хун амьдарч байгаагуй гэж уу?

Бидэнтэй гэнэтикийн холбоотой, угсаа гарал ойролцоо гэгддэг, 50-60 мянган жилийн ємнє Монгол нутагт амьдарч байгаад Бэрингийн хоолойгоор дамжин Амэрик тив руу гарсан Индианууд хэн юм болоо? Др. Ли Хуй 20 мянгаас омнох жилуудэд Монгол газар амьдарч байсан Ази торхитэй хумуусийг хаанаас уусэлтэй гэж тайлбарлах бол?


Ашигласан эх сурвалж матeриалvvд:

Paul Ratchnevsky "Genghis Khan: His Life And Legacy" English version
Хятадын Ундэстнvvдйин Туух Гарал Уусэл
Library of Congress Counry Studies: Mongolia
Sam Huoston State University

No comments:

Post a Comment