Friday, August 20, 2010

Ëóñûí õèëýí

Сандаг бол хангай нутгийн хvн. Нутгийнхаа байгалийн vзэсгэлэнт газар нэгэн амралтын газар байгуулжээ. Бvр гадаадын жуулчидыг хvртэл хvлээн авч, доллар хармаалж,амьдрал ахуй нь суга дээшлээд ирэв. Урьд жилvvдэд нь амралтын хавиар могой цєєхєн харагддаг байв. Яагаад ч юм тэр жилийн зун онцгой гойд сайхан зун болсон болохоор могой хvртэл байгалийн сайханд татагдаж, амралтын ойр орчимд олноороо vзэгдэх болов. Бvр амрагчдын єрєєнд хvртэл муралзсан мєлхєж байсан нь бий. Тэр зун хотоос баахан амрагч хvvхнvvд ирэв. Гадаадын жуулчид ч ирлээ. Тэр олон могойнууд хэдий хоргvй, хатгадаггvй байсан ч, янтгар дандаа дийлдсэн монгол амрагчид байсхийгээд Сандаг даргын чихэнд "Энэ олон могой чинь амгалан тайванг алдагдуулж байна. Эдгээр могойгоо устгахгvй бол мєнгєє аваад буцлаа" гэж дарамтална.

Сандаг дарга тэдэнд хоргvй, хатгадаггvй могой гэдгийг хичнээн ухуулаад нэмэр болсонгvй. "Та нар бvv ай. Энэ могойнууд бол ямар ч гэм хоргvй амьтад. Ямар ч араатан амьтан єєрт нь гэж хор хийгээгvй бол хvнийг барьдаггvй, хорлодоггvй юм" гэж ухуулна. Тэр зун маш олон амрагчид ирсэн тул амрагчидаа алдахгуйн тулд ойр хавьд байгаа бvх могойг Сандаг дарга устгахаар шийдлээ. Ингээд амралтынхаа ажилчин болох хэдэн залууд энэ ажлыг хийх хатуу vvрэг єгєв. Юуны ємнє барьсан могойгоо хийх торх сав маягийн юм бэлдэв. Єнєєх залуус гурав хоногийн дотор амралт орчимын бvх могойг барьж бэлдсэн савандаа хийхэд хоёр зуу гаруй могой болов. Амрагчдыг айлгаж, орлогогvй болгох гээд байгаа могойнуудыг Сандаг дарга бензин цацан шатааж устгах болж, бvр єєрийн гараар эхний бензинийг цацаж, шvдэнз зуран гал тавьсан байна. Сандаг даргын энэ яраглалыг хоёр гадаад эр ирж зогсоох гээд чадсангvй. Тэр хоёр "Та нар энэ могойнуудыг бvр хол аваачиж тавь. Тэндээ нутагших биз. Биднийг Африкт явж байхад мєн л ингэж могойг олноор нь устгаснаас болж, тэр нутагт сvрхий ган болж, олон зуун хvн амьтан єлбєрч 'vхсэн" гэж хичнээн ухуулаад нэмэр болсонгvй.

Уг нь тэдгээр могойнуудыг бензин цацан шатааж устгалгvй, хол нутагт аваачиж тавьсан бол Сандагийн амралт дампуурч модоо барихгvй байлаа. Могой шатааж устгах ажиллагааг сонирхохоор хотын баахан янтгар амрагч хvvхнvvд зориуд ирэв. Тэд єєрсдийг нь айлгаж, амар тайван амрахад саад болсон гэх ямар ч гэм зэмгvй тэр олон могойг шатааж устгах "cop залах" ажиллагааг ихэд бахархалтай харж, Сандаг даргад байн байн баяр хvргэн хундага дvvрэн архи барьж байлаа. Тэр олон могой, амь тавин тарчлахдаа зэвvvн муухай дуугаар исгэрэн шуугилдаж байсныг лус савдагаа дуудан харааж байсан гэлтэй. Сандаг тэргvvтэй монголчуудын vйлдсэн энэ яргалалд зэвvvцсэн гадаадын жуулчид хоногоо гvйцээлгvй, маргааш нь амралтыг орхин одов.

Єнєєх хэдэн янтгар амрагч хvvхнvvд тєр шєнєжин "заналт дайсан" могойг устгасны баяраа тэмдэглэж архидаж хонов. Маргаашаас эхлэн амралтын vлдсэн єдрvvдээ айх аюулгvй, их сайхан єнгєрєєнє гэж баярлав. Гэтэл маргаашаас нь эхлэн тэнгэр муухайрч, борооны бєєн бєєн vvл тэнгэрт хуралдаж, хvйтэн салхи vлээж, ширvvн бороо асгарч, амрагчидыг зутрааж эхлэв. Энэ бороо олон хоног тасралтгvй ороход, єнєєх янтгар амрагчидын тvрvvч хот дахь дулаан орон гэрээ санаж, хэд гурваараа нийлэн амралтыг орхин одохдоо гадаадынхнаас дор загнаж, дутуу хоногийнхоо мєнгийг Сандаг даргаас нэхэж, сvvлдээ бєєн хэрvvл уруул єдєєж сандаргав. Лус савдаг хилэгнэж, байгаль хангай ийнхvv усан бороо олон хоногоор цутгасан нь єнєєх олон могойны єшєє хорсол гэдгийг барах хvн бvр ойлгож байлаа. Зургаан сарын сvvлчээр орсон бороо нэг ширvvсч, нэг намдан тасралтгvй cap гаруй ороход Сандагийн амралт амрагчгvй болж, дампуурлын хаалгаа татсан байна. Хvйтэн усан бороотой єдрvvдэд хэн амралтанд бээвийтэл суугаад байхыг хvсэх билээ. Єєрийн гэм бурууг ойлгосон Сандаг дарга нутгийн номтой євгєн ламд єргєл барьц барин бараалхаж, тэнгэр онгойлгож, амрагчдыг даллан дуудаж єгєхийг хvсэхэд,

- За хvv минь, энэ усан бороо мєддєє зогсохгvй. Намаржин орох юм байна. Би та нарын vйлдсэн нvглийг сонссон. Галд шатаж vхсэн тэр олон могойн нэхэл их хатуу байна. Чиний аминд ч хvрч мэдэхээр байна. Тийм учраас чи амралтаа єєр хvнд зарж, энэ нутгаас явсан нь дээр юм байна гэж айлджээ. Гэвч Сандаг нэлээд хэдэн сая тєгрєг зарцуулсан амралтаа зарахыг ч, орхиод явахыг ч хvссэнгvй. Ингэлээ гээд бороо зогссонгvй. Тэр зунжин намаржин орсон тул гадаад дотоодын амрагч ийм намаг шалбааг болсон газарт яаж ирэх билээ. Сvvлдээ амралтын ойр орчимд могой дахин олноороо vзэгдэх болсонд Сандаг маш их зэвvvцэх болов.

Бvр гэрт нь орж ирээд хэд гурваараа явж байна. Єлгєж аваад гарган хаяхад дахиад л ороод ирсэн байна. Сандагийн амралт тэр жилдээ ажиллаж чадалгvй хаалгаа барилаа. Хойтон жил сайхан ажиллуулж, алдагдалаа нєхнє гэж бодоод эхнэр хvvхдvvдээ дагуулан хотод євєлжихєєр явлаа. Хойтон жил амралтын нь эргэн тойронд улаан ган болж, хэдэн мал нь идэх євсгvй болов. Хамгийн гайхалтай нь амралтын эргэн тойрон 10-20км нутагт улаан ган болж, цааших нутгуудад сайхан зуншлагатай байсныг єнєєх л олон могойн хорлол гэж нутгийн хvмvvс ярьжээ.Ийнхvv Сандаг гэдэг энэ нvгэлт эр гурван жил дараалан амралтаа ажиллуулж чадалгvй дампуурч, ажил амьдрал нь ч тэр хэмжээгээр уруудан доройтсон байна.

No comments:

Post a Comment