Friday, August 20, 2010

Єшєєгєє авчээ

1921 оны хувьсгалаас ємнє Ємнєговь аймгийн Ханхонгор суманд нэгэн танхай эр амьдарч байжээ. Тэр хавь ойрынхны хаяаг хадарч, малаас нь тасдан тууж хил давуулж худалдаад буцаж ирнэ.

Тэдний нутагт цаснаас цагаан царайтай, уснаас хар нvдтэй хєєрхєн охинтойгоо хоёр хєгшин амьдарч байтал харгис эр охиныг нь хvчээр авч суугаад яг мал адгуус мэт эдэлж байхад хоёр хєгшин яаж ч чадахгvй дэмий л хаяаг нь бараадан єдєр хоногийг єнгєрєєж байж. Охин хааяа эсэргvvцэхэд зодож, нvдэж зовооход танхай эрийн урдаас дуугарах байтугай эгцлэн харах хvн байдаггvй. Хувьсгал ялсан ч хязгаар нутагт нєгєє танхай эр хуучнаараа л дураараа дургисаар байжээ. Нэг удаа хулгайлсан малаа борлуулахаар хил давсан хойгуур хоёр хєгшин охиноо аваад зугтаж амжжээ.

Танхай эрийг буцаж ирэхэд гэрийг нь буурин дээрээ орхиод тэд алга болсон байж. Хувьсгал ялснаас хуучнаа бодоход бас ч зарим дэг журам тогтож эхлээд хvн бvр эрх чєлєєтэй гэсэн ойлголттой болсны ач биз. Танхай хулгайч нутгийн ганц нэг залууг дарамтлан эрхэндээ оруулж, уул хадаар явж ан, гєрєє хийх болжээ. Нэг удаа хад асгатай уулын чонын vvр орчимд очиход нэгэн чоно зугатаахад хойноос нь хєєж явтал амандаа нэг юм зуусан байж. Тэр нэг жалга руу ороод цааш гарахдаа адууны толгой зуугаад зугтаж явжээ. Хєєж явсан сvvлчийн морьтон жалгаар гатлахдаа нvдээ дєнгєж нээсэн хэдэн бэлтрэг уутанд байсныг олсон нь хожим аймшигт хэрэг гарах vндэс болжээ.

Хєєрхий єлєгчин чоно хэдэн vрээ авч яваад арга мєхєсдєхєєрєє орхиод оронд нь адууны ясан толгой зуугаад зугтаасан байна. Тэд чоныг эргvvлж хєєсєєр эцээж уургалан барьж аваад янгинатал хvлж амьдаар нь євчєєд тавихад дэлэн хєхнєєсєє цагаан сvvгээ, биеэсээ цусаа гоожуулсан хєєрхий єлєгчин гєлгєє орхисон жалганы зvг хэд харайгаад унасан гэдэг. Танхай эр чонын бэлтрэгнvvдийг бvгдийг амьдаар нь савж алаад ганц эр бэлтрэг vлдээж vе тэнгийн нохойн гєлєгтэй ижилсvvлэн тэжээжээ.

Хоёр гєлєг багаасаа тоглож єссєнєєс их эвтэй, хоолоо ч булаалддаггvй байсан гэнэ. Танхай эртэй цуг явах хvн олдохоо больж, хоёр нохойгоо дагуулан анд явдаг болжээ.
Нэг удаа явж байгаад ядарч нам унтжээ. Гэнэт чонон нохой нь дайрч танхай эрийн хоолойг тас татан хєнєєжээ. Монгол нохой нь эзнээ ємгєєлєн архирч чимээ єгснийг танхай эр мэдээгvй учир яах ийхийн зуур амиа алдсан гэдэг. Болсон явдлыг нутгийнхан мэдсэн ч энэрэх сэтгэлгvй, байгалийн амьтан байтугай, нутгийн ах дvvсдээ цэвдэг сэтгэлээр ханддаг харгис эрийн бусармаг явдлын єшєєг авсан чононд баярласан гэдэг.

No comments:

Post a Comment