Friday, August 20, 2010

Сайн явдал, саруул ухаан энэ биений чимэг

Монголчуудын хотлоороо мэдэх "Сандуутай мод" хэмээх ардын сайхан дуунд дээрх мєр байдгийг хvн бvхэн андахгvй.
Vйл хэргийн ариун, vзэл ухааны гэрэл гэгээгээр амьдралыг чимж, бас єєрийгєє чимэн явах нь хvн болсны эрхэм ёсон бvлгээ. Энэ цаг vед ухааны хvчээр бvтээж туурвин, эетэй дотно харилцаа, эелдэг уужим сэтгэлийг дээдлэх аваас амьдралд хар буруу санаа, бусчир муу явдал орогнох газаргvй болох бус уу!

Ноён хутагт Данзанравжаа:
Архи тамхинд таалалтай
Ажиггvй хєлчvv ертєнц...
Хэмжээгvй тавивал шоолдог ертєнц
Хэн бvгдтэй самуурдаг ертєнц
Зарим ноёд эрхийг олрод дайсныг хураана
Зарим баяд эдийн тєлєє єєрєє сvйднэ.
Муу vйл vйлдээд vл гэмшигчид олон
Сайн явдлыг яваад баярлагч хvн цєєн
Учрыг ухах саруул ухаантай хvнд
Сургаал хэрэгтэй.
Vнэнийг баригч шударга хvнд
Сургаал хэрэгтэй.
-Юу сайхан бэ?
-Саруул ухаан сайхан.
-Юу хортой вэ?
-Єст сэтгэл, гэх зэргээр сургасан.

Дээрх сургаалаас ажихад монголчууд саруул ухаан, сайн явдлыг дээдэлж, vр хvvхдээ хvмvvжvvлэхийн хамт архи тамхи, хорт сэтгэл, эдийн шунал тэргvvтнийг жигшдэг нь тодорхой. Єнєє vед залуус нь ахмадаа басаж, хєгшид нь залуугаа vл тоох явдал нэлээд vзэгдэх болжээ. Энэ бол хамгийн чухал холбоо муудаж байгаагийн шинж юм. Тиймээс ч сайн явдалд баярладаг хvн цєєрч, мууг vйлдээд vл гэмшигч хvн олширч байна. Тэр бvv хэл "Муу явдлыг єєрєє vйлдээд цагийг муу хэмээх" нь саруул ухаанаа гээж буйн шинж болой. Ухааны сайнаар биеэ чимж, сайн явлаар цагийг чимж явбаас бидний орчин єєдлєн сэргэж, єнгєжин жавхаажих бус уу!

Амьдралыг ямагт гэгээтэй талаас харж сурах нь хvний сэтгэлээс хамаарна. Єрєєлд vл итгэх бусдыг хардаж сэрдэхийн vйлээс залуу vеэ хол байлгаж чадвал шинэ зууны шинэ хvн бvрэлдэн тогтохын чухал нєхцєл юм.
Буянтай санаанаас холдолгvй, бодь сэтгэлийг марталгvй явах нь сайн явдал, саруул ухаанаар биеэ чимэхийн єлзий хутаг билээ. Цагаан сарын уламжлалт єдрvvдээр бие биендээ сайн сайхныг ерєєж, монгол ёсоор уулзан учирч, сэтгэлийн гэрэл гэгээгээр биесээ ивээх нь монгол ёсны нэгэн эрхэм уламжлал юм.

No comments:

Post a Comment