Friday, August 20, 2010

Хатуу домог

Оройн нарнаа ассан гал шиг цоролзсон хvрэн уулын бэл, нар зулсан цагаан энгэрт ижийгээ угтан гvйлдэх бяцхан хvvхэд адил долоон хєх чулуу зээглэн ханарч vе vеийн хур, салхи, цас мєсийг vл ажран байн байсаар уджээ.

Ургаж тєрєєгvй учирлаж босгосон долоон чулууны утга тvvх монгол зvрх, чихний голт анир бvхнийг дэлдэн, цаг цагийн явдалд vл сааран єртєєлєх ахуйд гуниг харууслын санаа сэрэгийг єгvvлэн буйлах ажээ. Тийнхvv он жилvvдийн буурал мананг сум мэт сvвлэсэн хvнд хасаг тэрэгний мєєр дугуй чихэнд чийртэй хяхтнах бєлгєє. Ємнє зvг уулгалан дєхєх нvсэр их ачааны нємєр доор олбоглон зассан зєєлєн суудалд Жо хэмээх пэлбэгэр нvvрт хар данжаад нvдээ анисхийн элдэвт тарчлавч, санаснаар болгосон этгээд ухааныхаа зуурын гэгээнд дотроо инээж явна. Зарц хар хvv дэргэд нь бээвийн цомцойж, туранхай ч муйхар хоёр шарыг ээлжлэн гуядаж айх эмээхийн эмээл дээр єндєлзєх мэт харагдах агаад шувуун давжаа цээжинд нь айдсын нємгєн шуурга хvvдийлэн шуурах бололтой. “Хэзээ морин туурай цахилж, хоёр биеийг нь элээ мэт шvvрэн авч одоод ардаг омголон адууны сvvлэнд зvvж хаях бол…” гэхээс орчлонгийн энхэл донхол одоохон булгиад шидчихмээр болоход элсний хvйтэн могой шиг хєлс нуруу биеий нь дааварлан жиндvvлнэ.

Зальтай баян эзний ганзага хоосонгvй, лvндаа хийморь босоо явааг сайхь зарц мэдэвч их цусан гол мєрєн давалгаалан довтлох мэт эсхvл хар дарсан зvvдний хонгилд ид юлдээ агссан морьтон баатар эрс тохиосон бvхний хавчиг толгойг хиаруулан єнхрvvлсээр наашлах мэт зvvд, зєн совингийн битvv хар гогцоонд тарчилсан сvvлийн хоёр шєнийн унтаа сэрvvн бодлоосоо зугатах адил гагцхvv ємнє зvг л тачаан адгаж нисэхээс наагуур зvтгэнэ. Жо данжаад бол дайсан дарсан баатрын амирлангуй бардам тєрх эсгэвч сvvлэндээ гал авсан амьтан vхэдхийн унах эцсийн мєчєєсєє зуурхан ч холдохын учирт тэмцэх адил хилийн дээс шав, танил овоо толгод бушуу vзэгдээсэй билээ. Тэгвээс нvхэндээ годхийх оготно адил алга болохын ташуураар хоёр хашин шар, жол ядмаг зарц, цухал бачим сэтгэл гурваа зай завгvй “нухалж” тэмцэнэ. Уг нь тэрээр Дао ахын мэргэн ухаан, хийгvй ов мэхийг дээдлэн ариглаж ар Монголыг хэрэн бэдэрсэн аяны зам бvрийд богцоо чамлалгvй буцдагсан билээ. Ар газар мордох цагт ахас ихэс болоод дэрсийн хэдэн наймаачин хятад Булын долоон дээрэмчин хархvvг халхын хашир буурал толгойноос хэцvv хэмээн захих гаслах давхцуулж ер тэднийг давж гарсан ганц нэгнийхээ шаахайны улнаас адис авах нь халаг байдгийг яахан мартана. Байлан хотын уул єгссєн цухал гудамжнаа vл ялгарах шавар дагзандаа монголчуудыг шороо чулуу vмхvvлэн байж хураасан эд агуурсын буяндаа туйлах юм санах тєдийд яаран шавдуулна. Хэцvvгээс айдаггvй тэрхvv дотор санаандаа бардам явавч энэхэн намрын жиндvv тэнгэр дор газар шорооноо бадарлан тэнэх буян заяаны амсрыг нь боогоод хаячих юм шиг муу ёрын бодол нь зам хєндлєн гулд ээрсээр байв.

Зарц тэрэгний хоёр шараа туусаар гvвээн чанадын єтгєн дэрснээ хvрэхийн vес Жо майхандаа бєртийн сууж, данс хараа эргvvлэн олз, гарзаа имэрч, омог тєгєлдєр суутал энэ явдал эхэлжээ. Мєнєєх ар газрын дээрэмчин харцуулын бvлэг уулын жалга даган гэлдрvvлсээр гарч ирэхийг Жо дурандан амжаад хэдэн шар авдрынхаа цvv цуургыг сонжин vзэж хvзvvндээ єлгєсєн хvнд тємєр тvлхvvр сэлтээ холоо шидэж, тогоонд мах vйж, явган ширээнээ бурам танзууртан овоолон зочин ирэх юм шиг балталзсан шvv зогслоо. Ер юу ч болоогvй юм шиг эрэл сурлын хvмvvс хvvрнэлдэн морио тушмаглах хvдэр хадар эрсийг мань данжаад сvрдэн харж амдсанаа нааш зэрэглэн алхахуйдаа найр тавин бєхєлзєн ємнє, хойно нь гаран жороолох нь эрх хав хоол нэхэн шадарлах адил vзэгдэнэ. Данжаад монгол мэндийн ёсыг тультраа шулга хэлээр гvйцээх аядсанаа vжир хар майхан тийш урин залж тонголзов. Хээгvй амгалан тэдгээр эрс усны дусал мэт адил бєгєєд vнэхээр сvрлэг бадрангуй аж.

Ємссєн зvvсэн нь гайхуулахын тулд шиг солонгороод, хошуу ноёны тээр жилийн зоог санаанд орон сvрдэхvй зуйлган хятадын хэлхгэр хєх ємдний нємгєн шурхнаг сулдаа чичирч байлаа. -За хужаа! Манайхаас авсан тvvсэн юмаа гарга. Чи чинь зvсээр биш ч сургаар таних золиг шиг байна. Чамтай тухалж суух гэж ирээгvй. Олныхоо юмыг олондоо буцааж авнаа хє… Жонгиносон дуутай бvдvvн эрийг єгvvлэхvй дор ирж явсан аадар мєндєр толгой тархийг нь балбах мэт болсон ч Жо намуухнаар
-Жа мэдийнээ, мэдийнээ одоохон… гэж илбэдэн гэлбэлзээд ємнє газрын єндєр дээд нанчид ширээнээ задлан талбиж
-Би мах авчирваа. Єєхтэй махаа… хэмээн годхийн гарахдаа маихны нуруу сул єлгєн торгоосон чацаа шvvрэн авч улангассан vхэр адил орилон ямхын зуур нэвсийн унах майхан дороос оволзсон бvхнийг балбан бахирч гарчээ. Хэдэн мєчийн дараа хээр буйд уулын царманд ер юу ч болоогvй юм шиг нам гvмийн дунд башир муу санааны модон илднээс амьд амьтан vлдээлгvй салбарч унасан майхны хаяагаар эр монгол цус тунаран, аймшгийн бараан сvvдэр дор хоёр хятад гvйлдэн ачаа бараагаа тэргэнд шидлэн vvлгэртэн байхад мєнх тэнгэрийн хаяанаа нар улааран тvр саатах нь гасланд унасан нvд адил байлаа.

Булын долоон хvv гэж хил жалгаа бараадаж орсон гарсан наймаачин хятадын сvнс vргээж олсон хvртсэнээ олноороо болгрож ємєг яруухан явсан эрт цагийн явдал нар шингэх мэт алдран гансруулсан гунигт цагийн эмгэнэл харууслын бичиг захиа болж мєнєєх долоон хєх чулуу хилэгнэсэн царайт хvрэн уулынхаа бэлд одоо ч єндийн єндийсєєр байх ажээ. Сайхан долоон хvvг минь ганцхан хар хятад vгvй хийчихсэн хатуу домгийн сvvдэрт эрvv дагжим хvйтэрсээр байна.
2005 он. Хатанбулаг
Зохиолч Сономын Чулуун

Утга зохиол урлаг сонин 2007.03.03

No comments:

Post a Comment