Friday, August 20, 2010

Хайрын домог

Агь vйзэн хошууны ард Гомбо нэгэн vзэгслэнт охинтой байжээ. Гэтэл охиныг нь нутгийн баян Балбар гэгч ганц хvvдээ гэргий болгон боготлон сvйлж аваад єргєн их найр хурим хийжээ .

Yvний маргааш єглєє шинэ бэр эртлэн босож єрхєє татчихаад алга болж гэнэ. Хадам эх нь гайхахдаа босоод гараад харсан чинь тээр баруун талд буусан аяанчны гадаа уяатай буй нохой шиг хар юм эргэн тойрч энд тэндээс нь хараад байгаа юм шиг харагдаж гэнэ. Тэгээд хадам эх нь “энэ бэр чинь солиоров уу” гэж гайхаш тасраад оржээ. Удахгvй эр нь ч ирж галаа тvлж цайгаа чанаж болгоод хар хvндээ хэлжээ. Энэ баруун голын цаад хєвєєн дэхь аяанчны гадаа алс нь чи бид хоёрыг инээлгэх нэг адуу байна. Наад талын цэнхэр майханднь нэг буурал толгойтой євгєн байна. Тэр л эзэн нь болов уу Аягvй бол 4 гvvнээс доош єгєхгvй гэж vнэрхэх байх даа.

Тэр гадаа нь уятай буй хар даагыг єртєг хайрлахгvй худалдаж аваад ир гэж ээ. Хархvv хvvхнийхээ ажигч шинжээч байдлыг мэдэх тул аргагvй vгэнд орж адуунд нь яваад аяанчны гадаа очоод vзвэл арчаагvй муу атигар хар даага байв. Ингээд хархvv зvvн зvгээс яваа аяанчидтай уулзан наймаа хэлэцэв, “хар даагыг дарван унагатай гvvгээр єгнє” гэж vнэрхэжээ. Ийм юм авна гэвэл эцэг эх минь уурлан авахгvй гэвэл эхнэр маань ундууцна. Хэмээн эргэлзээд буцан эхнэртээ хэлвэл “4 гvv мэдэлгvй амьтан уу чи” уурлаад єєрийн эцэг эхдээ “энэ хар даагыг vнэ хайрлахгvй авч єгєєч ” гэж гуйсанд малч хичээнгvй авхаалж сэргэлэн охиноо нэг учиртай хэлээ биз гэж санаад хэлсэн дор нь авч єгчээ.


Эсэргэн жил нь нєгєє хар шvдлэнгээ наадамд уяж уралдуулсанд тvрvvлэн ирж асрын vvдэнд айргаар мялаалган “аравгар хээр” хэмээн цоллуулж ард олонд нэрээ цуурайтуулжээ. Vvнээс хойш 7 хошуу даншиг наадамд тасралтгvй 20 шахам жил тvрvvлээд эцэстээ арвагар хээр араг буюу хєгшрєн зєнжээ. Тэднийх уламжлалт ёсоор хурдан морьдоо уяж сойход нь арвагар хээр нь уяан дээрээ єєрєє ирж зогсоод явдаггvй байжээ. Гэтэл эзэн нь “зєнєг хээр яах нь вэ” гэж хичнээн хєєвч хангинтал янцгааж тормгор хар нvднээсээ нулимс бємбєрvvлэн байсанд “заяа нь гомдоно хєтлєєд яв ” гэж эхнэр нь нєхєртєє хэлжээ. Аравгар хээрийг ногтлон хєтлєєд наадамд очиж их насны морьдын уралдаанд давхиулжээ. Морь уралдан давхихад євгєн хээр хамгийн тvрvvнд явж гэнэ. Гэтэл Балбар ноёны нэг морь хойноос нь гvйцэж зєв талд нь зузай холбож явснаа яг барианд орохын даваанд гэнэт тvрvvлэн гархад тvvний сvvлийн угыг нь аравгар хээр хазаж аваад дороо vсрэн ойчсон юм гэдэг. Наадамчдын цуглан ирэхийн сацуу эзэн хvvхэн нvднийхээ нулимсыг мэлэмрvvлэн толгойг нь тvшхэд аравгар хээр дахин нэг єндийн янцгаагаад амьсгаагаа хураажээ.

Наадамчин олны хvсэлтээр тvрvvлсэн морины бай шагналыг аравгар хээр моринд эцсийн удаа олгон эзэн хvvхэнд нь гардуулжээ. Тэр хvvхэн нєхєртєйгээ хоёул аравгар хээр мориныхоо толойг анх удаа наадамд тvрvvлсэн шар талын дундах нэгэн толгойн энгэрт аваачин оршуулжээ. Vvнээс хойш агь вангийн хошууны шар талыг аравгар хээрийн тал гэдэг байсан боловч уг нэр нь хувирсаар Арвай хээрийн тал гэх болжээ.

No comments:

Post a Comment