Friday, August 20, 2010

Академич Бямбын Ринчений нэгэн захидал

Монголчууд эртнээс нааш бие бисэ эрхэмлэн хvндэтгэж, єєр хоорондын єдєр тутмын харилцаандаа хэрэглэж ирсэн эвлэг сонсголонтой мэндчилэх ёс заншилтай, тvvндээ таарч тохирсон мэндчилгээний vг хэллэгээр нэн баялаг ард тvмэн билээ.



сурталчилгаа »

Аливаа захидал бичгийи мэндчилгээний vг хэллэг нь нийгмийн хєгжлийн бодит онцлогтойгоо холбогдон байнга єєрчлєгдєж хувирч байдаг тvvхэн vзэгдэл юм. Хvн тєрєлхтний хэл ярианы соёлын анхдагч цагаан толгой болсон мэндчилэх ёс, мэндчилгээний vг хэллэг нь хvмvvсийн хоорондын зєв боловсон эелдэг харилцааны эхлэл суурийг тавьж єгдєг жамтай. Монгол захидал бичгийн мэндчилгээний vг хэллэгийн гол зорилго, vндсэн vvрэг нь эелдэг зєєлєн, сайн сайхныг бэлгэдэн ерєєх чин эрмэлзэлтэй байдагт оршино. Монгол ардын зvйр цэцэн vгэнд "Амраглах гэгч анхны ёс Мэндчилэх гэгч мєнхийн ёс" хэмээн мэндчилэх ёс нь хэзээ ямагт байх єнэ мєнхийн бодит vзэгдэл мэн гэдгийг чухалчлан тэмдэглэсэн нь буй. Монгол захидал бичгийн тvvхэн єв уламжлалыг мєшгєн vзэхэд цаг тєр vймээн самуунтай vед элдэв нууцыг ихэд чандлан хамгаалах vvднээс аман захиаг бичмэл захидлаас илvvд vздэг байсан ажээ. Vvнийг манай євєг дээдэс "дуу бариулах" гэсэн тусгай vг хэллэгээр оноон нэрлэдэг байсан билээ. Эртний монголчуудын дунд элч зарлагын мэдээ захиаг толгой холбон, ёгт битvv утгатай vг хэллэгээр маш чадамгай шvлэглэн єгvvлдэг уламжлал заншилтай байсан бєгєєд "дуу бариулах", "хэл хvргvvлэх" ёс заншил нь монгол тvмний нvvдлийн соёл мргэншлийн нэгэн євєрмєц агаад давтагдашгvй сайхан єв уламжлал мэн. Эдvгээ амаар дамжуулсныг нь "захиа", бичгээр єгvvлснийг нь "захидал" гэж ялган нэрлэх болсон байна. Захидал бол хувь хvний сэтгэлийн толь тєдийгvй хvний эгэл жирийн харилцааны ердийн хэрэглvvр юм. Эрдэмтэн, зохиолч Л.Тvдэвийн хэлсэнчлэн "Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигvvр, баярын идээ; зовох цагт итгэлийн жолоо, тайтгарлын эм тан" болдог далдын увдистай билээ. Захидал нь он удаан жил хадгалагдах тусмаа vнэд ордог шижир алт лугаа vнэтэй цайтай эрдэнэ болно.
Монголч эрдэмтэн судлаачдын єєр хоорондоо бичсэн захидал нь судалгааны бичил єгvvллийн єнгэ аястай байдаг бололтой. Монгол тvмний дунд домог болон мєнхєрсєн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Бямбын Ринчен (1905-1977) одоогоос дєчєєд жилийн тэртээ ємнє 1966 оны XI сарын 12-ны єдєр Японы нэрт монголч эрдэмтэн, профессор Шигэо Озава докторт илгээсэн нэгэн захидлыг ямар нэгэн vг vсгийн засвар єєрчлєлтгvйгээр тэр чигээр бvрэн эхээр нь сийрvvлбэл:

Улаанбаатар, 1966.Х1.12.
Эрхин Озава багшийн тумэн амугуланг эримуй. Энэ завяар ажилдаа дарагдаад, багши Тапай захидал бичиж амжсангуй байсаар єдгєєд хvрлээ.
Монгол бичгийн хэлний зуйн дэд дэвтэр энэ жил хэвлэлээс гарсныг Эрхин багшид газар-тэнгисийн шуудангаар явууллаа. Хураан авсан тухайдаа захидлаар надад мэдэгдэх ажаамуу. Гутгаар дэвтрийн дээд нь одоо энэ арванхоёр сарын шинэдээр хэвлэлээс гарах баханаа. Би одоо усгийн засварыг узэн шууж пайчам. Маш олон алдаа мадаг буй тул, тэдгээрийн заларуулга хийх гэж махаа идэж байчам. Хэлний зэргэ шинжлэлийн бичиг хэвлэхэд, усэг єрєгч, хянагч нарын боловсорол дулимдахад, уг усгийн учрыг олохгvй ташаарах явдал улэмж байдаг юм байна даа.
Мєнхvv хэлзvйн дєтгєєр дэвтрийн дээд хэсгийг хэвлэлд шилжvvлэх гэж байна.
Эрхим багши тан сонирхох аваас, Заан Залуудай гэдэг балар эртний чулуун зэвсгийн vсэс монголчуудын байдлыг дvрслэн vзvvлсэн тvvхэн романыхаа дэд дэвтрийг толилуулан бариж болно. Гагцхvv, Эрхим багшитан, тиим юм сонирходог эсдэгийг ул мэдэх тул, аюмшиггvй явуулсангvй.
Эрхим багшийг Монголын Нууц товчооны хэл зэргийг судлан буйг соноссоор удав. Гагцхvv, харамсалтай нь, европ хэлээр нийтлэсэн тэдгээр шинжлэлийн бичгээс энэ завсар хараахан олж vзэж чадаагvй билээ.
Эрхим багши, миний Висбаденд хэвлуvлэн буй Фолклор монгол гэдэг иуврал бичгийн дєтгєєрт гарсан монгол улгэр туулийн зуйлийг узсэн буй заа. Манап Ар Монголын улгэр туулийн зуйлээс гарч байгаа зуйлийн нэгэн хэсэг ину даруй тэр дєтгєєр дэвтэр боломуй.
Полъшийн Рочник Ориенталистычны гэдэг иуврал бичигт миний тэр жил бичсэн Ойратские переводы с китайского гэдэг нэгэн єгуулэл ингэсгээд гарах гэж байгаа. Тvvнээ тод усгээр нангиадаас Тансан ломын Баруун этгээд зорчсон бичиг тэргvvтнийг ойрадын бичгийн хэлмээр орчуулсан тухайн мэдээг монголч олон эрдэмтний сонораа дэвшvvлсэн билээ. Хэвлэлээс гармагц, Эрхим багшитанд нэгэн хувийг хичээнгушгэн барису.
Vvний тул ёслов РИНЧЕН Шуудангийн 119. хайрцаг. хэмээжээ. Vvнийг бичгийн машинаар ихэд хичээнгvйлэн бичиж, "Ринчен" гэсэн нэрээ дєрвєлжин vсгээр сийлvvлсэн мутрын тамгаа хоёр удаа батламжлан даржээ. Академич Б.Ринчен докторын энэхvv захидлыг жараад оны эхээр академич Шадавын Лувсанвандангаас Японы профессор Шигэо Озава багшид vндэсний монгол бичгээрээ бичсэн хоёр захидлын хуулбар эхийн хамт 1996 оны зун захидал хvлээн авагч Олон улсын монгол судлалын холбооны ерєнхийлєгч Ш.Озава доктор надад єгснийг нь тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.
Билгvvн их номч, академич Бямбын Ринчен доктор хєдєє нутгийн эгэл жирийн сурагчаас эхлээд нэр алдар нь дэлхий даяар цуурайтсан монголч эрдэмтэн гээд мэн ч олон хvнтэй харилцаа холбоотой байсан нь тvvний захидлын vvх тvvхээс харвал тодорхой байна. Академич Б.Ринчений илгээж байсан захидлын євєєс судлаач Балчигийн Катуу, Ж.Сумьяа, Л.Туяа, Цэвэгжавын Цэрэн, Ч.Энхдалай нар сурвалжлан олж, судлан нийтлvvлсэн нь орчин vеийн "Ринчен судлал"-д чухал эх хэрэглэгдэхvvний нэг болсоор байгааг зориуд онцлон тэмдэглэе.
Академич Б.Ринчен доктор 1968 оны XII сарын 12-ны "Хєдєлмєр" сонины 149 дугаарт нийтлvvлсэн "Захидал харилцааны боловсрол чухал болж байна" хэмээх бvтээлдээ "Газрын шуудан, агаарын шуудангаар явдаг захианы зvйл тун их болж, агаарын шуудангийн тусгай; газрын шуудангийн захианд дугтуй хэрэглэх vvнд, гоо зvйн шаардлагын vvднээс манай холбоочин, энгийн цагаан дугтуй, баяр ёслолын захианд хэрэглэх уран сайхан дугтуй, агаарын шуудангийн гоёмсог дугтуй, мєн агаарын шуудангийн єнгийн дугтуй, янз бvрийн ил захидал зэргийг тоо тєрлєєр олшруулахын хамт, бас захидал бичих энгийн цаас, тусгай захидлын сайн чанарын цаас, тvvх дурсгал, байгалийн vзэсгэлэнгээс зураг гаргасан газрын шуудан, агаарын шуудан, гоёмсог цаас, хєнгєн нимгэн цаас зэргийг боловсон улсын хэрэглэдэг журмаар бий болгож, эндээ хэвлvvлэх, цаасны захиалганд хvндэтгэлийн захиа, ёслолын захиа тэргvvтэнд дэлхий нийтэд хэрэглэдэг цаас зэргийг захиалах шаардлага нийтийн хєгжил боловсролын vvднээс бий болж байна" хэмээн онцлон тэмдэглэсэн нь єнєєгийн шуудан, холбооны асуудал хариуцсан хvмvvст ч хэрэгтэй санамж, зєвлєгєє болох нь дамжиггvй билээ.

ШУА-ийн Хэл зохиолын хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн ухааны (Ph.D) доктор Э.ПVРЭВЖАВ

No comments:

Post a Comment