Friday, August 20, 2010

» Харгис харгалзагч элгээрээ бєєлжин бєєлжсєєр эцэс болжээ

Одоо vед vзмэрч зурхайч, мэргэч, тєлгєч, лам хуварга, зайран удганууд одноос олон болсон цаг. Чухам тэдний номын чадал, хувилгаан чанар ямар байдаг юм бол доо. Гандантэгчинлэн хийдийг тойрон шавааралдагсад болон Сvхбаатарын талбайн ємнєх цэцэрлэгт дєрвєн улирлын турш гадаа суугч "амьд бурхдыг" харахад хvнээс хэд гурван тєгрєг салгаж, тvvгээрээ хоол унд, зарим нь бvр архины мєнгєє залгуулах зорилготой нь илэрхий байдаг.



сурталчилгаа »

Хуучин тогтолцооны vед рид хувилгаан чанар эзэмшсэн увдистнууд бас байдаг байсан бєгєєд нууцаар vйл ажиллагаагаа явуулдаг ч гэлээ хийх юмаа хийсэн шиг хийдэг байсны нэгэн жишээг Хєвсгєлийн алдарт дархад зайран Дамиран агсан харуулжээ. Тэрбээр эмнэлгээр онош нь тогтоогдоогvй євчтєнийг бєєлж эдгээх, сvнс сvлд дуудах, ад зэтгэрийг дарж номхотгох, зайлуулах зэргийг хvмvvсийн гуйлт хvсэлтззр хийдэг, ямар нэг єргєл барьц авдаггvй байсан боловч НАХЯ-ны "бууны ноход", "Ху" намын vнэнч гишvvдийн "матаас"-аар удаа дараа баригдаж хоригдон "давтан хэрэг" гэдгээр Авдрантын онцгой дэглэмтэй шоронд хоригдож байхад энэ явдал болжээ.

Тус шоронд харгис хэрцгийгээрээ нэрд гарч, хоригдлуудын зvрхэнд шар ус хуруулдаг Тємєрсvх гэгч нэг харгалзагч байжээ. Тємєрсvх жирийн дэглэмтэй шоронд ажиллаж байхдаа єєрийг нь бараадаж ирсэн малын хулгайн хэргээр гурван жилийн ялтай авга ахыгаа "Энэ их олон авгай сольсон хулгайч байгаа юм. Та нар сайн хар. Олон хvvхэн цохисон хvний шодоог" гээд хоёр зуугаад ялтны ємнє бэлгэ эрхтнийг нь гарган номхон зогсооход жар хол гарсан євгєн уруулаа ємєлзvvлэн уйлж байсан аж. Ойрын хамаатнаа ингэж байсан хvн бусад хоригдлыг яаж тамалдаг байсан нь ойлгомжтой.

Нэг удаа Дамиран зайранг Хєвсгєл аймгаас бага дvv Дvvжий эргэж ирсэн бєгєєд тэр єдєр Тємєрсvх ээлжинд гарсан байж. Гэтэл Тємєрсvх хол газраас зардал чирэгдэл болж ирсэн дvvг нь зайрантай ердєє хорин минут уулзуулах чєлєє олгожээ. Уг нь эргэлтийн байранд хоёр гурав хоног хамт хонуулах зєвшєєрєлтэй байдаг байна. Дамиран зайран Тємєрсvхээс "Дvvтэйгээ ядаж ганц хоноё. Та тус болооч!" гэж хэчнээн гуйсан ч зєвшєєрєєгvйгээр vл барам дvvгийнх нь авчирсан идээ цагаа, гахайн саалыг хурааж аван зайранг дахин гуйхад ихэд уурсаж "Чи муу хулгайч тийм их эрдэм чадалтай юм бол юу гэж шоронд орсон юм бэ? Ард иргэдийг мунхруулж, шулж мєлжєєд явж байх ёстой биз дээ" гээд эвхэрч унатал бороохойдож "Хараалч хvнээс цус гаргавал хараал хvрдэггvй" гээд гуя руу нь хоёр удаа жадлаад зон (хоригдлуудын нийтээр хоригдох байр)-д чирч аваачиж хаяад гаргаагvй аж.

Зайран явахдаа "За, миний дvv єнєєдєртєє чулуу ачсан машинаар буц. Саадгvй явж гурав хоногийн дараа гэртээ харих юм байна" гээд хаанаасаа ч юм бэ, зуун тєгрєг гаргаж єгєєд дvvгээ vнсчээ. Єглєє ээлж солигдоход Тємєрсvх дайснаа дарсан баатар эр шиг "Нєгєє муу айхтар зайрангийн чинь хандыг хага дарлаа" хэмээн бусдадаа сайрхсанд тэд нар нь ч анзаарсангvй.

Тємєрсvх гэртээ хариад хоол, цайгаа идэж уух гэтэл дотор нь муухайрч хоолойгоор нь юм давах янзгvй гэнэ. Тэгэхлээр хvнээс нууж ганцаараа архи уудаг зангаараа шил архины талыг аяганд хийж залгилсан боловч дээрдэх янзгvй, харин ч цаг орчмын дараа огиулан бєєлжиж эхэлжээ. Мєн цаг орчмын дараа хєєстэй цус гарч эхэлсэн байна.
Vлдсэн архиа шилээр нь хєнтєрч ухаан тасран унтсан боловч шєнє элдэв муу ёрын юм нvдэнд нь харагдаж, чоно улих, vнэг хуцах, хэрээ гуаглах чихэнд нь сонсогдож унтсан зvvдэлсэн алин болохыг мэдэхгvй байтал нэгэн их єндєр цохионы орой дээр бєєгийн иж бvрэн ємсгєлтэй урт буурал vстэй зайран хэцээ дэлдэн бууж буй харагдаад Тємєрсvх ухаан алджээ.

Єглєє сэрээд бас л vргэлжлvvлэн бєєлжиж, арга буюу эмч дуудав. Хорихын эмч ирж vзээд "Хордлого юмуу гэтэл биш шиг байна. Архи vнэртээд байна. Шартсан байлгvй" гэхээс єєр юм хэлсэнгvй, хоёр гурван эм бичиж чихэртэй буцалсан ус уу! гэж хэлээд явжээ. Гэвч Тємєрсvхийн бие сайжралыг олсонгvй єтгєн хvрэн цусаар бєєлжих болсон тул тєвєєс тvргэн тусламж дуудав. Тvргэний эмч бас л тодорхой онош хэлсэнгvй, "Авч явна" гэхэд євчтєн эрс татгалзсан нь Дамиран зайрантай холбоотой гэж бодсоных бєгєєд "Би хоригдол Дамирантай уулзмаар байна" гэжээ. Хvссэн ёсоор машин явуултал зайран "Бороохой дуулж, жадлуулаад vхлvvт хэвтэж байна" гээд ирсэнгvй. Хорихын жижvvрийн єрєєнд Тємєрсvхийг машинаар, Дамиран зайранг дамнуургаар авчирч уулзуулсан байна.

Зайран "Би чиний амь насыг даах байтугай єєрєє єнєє маргаашгvй болчихоод байна. Чи л ийм болгосноо мэдэж байгаа шvv дээ. Надад ямар ч арга алга даа" гэж шууд хэлжээ. Тємєрсvх амь насаа аврахыг хэчнээн гуйж, мєнгє тєгрєг амалсан ч зайран "Би ч удахгvй тэнгэртээ халих минь" гээд нvдээ тас аньсанд байранд нь хvргэж єгчээ.
Ингээд хоёр хоног єнгєрч гурав дахь єдрийн єглєє найман цагийн орчим vргэлжлvvлэн цусаар бєєлжиж байсан Тємєрсvх алгын чинээ хvрэн юм тvмпэн дотор палхийтэл унагасан нь элэг аж. Тємєрсvх гэгч нvгэп сундалсан нэгэн эр орчлонгоос халих нь энэ. Vvний дараахан бие нь єргєс авсан мэт илааршсан зайран Дамиран харгалзагч, тоо бvртгэгч нар дээр ирж "Би ялаа хийе" гэж хэлжээ. Тvvний хvсэлтийг хорихынхон хvлээж авсан боловч бусдын адил хvнд ял хийлгэсэнгvй. Дамиранг байрны цэвэрлэгчээр томилж ээлжинд гарч буй хянагч, офицерууд хоолноосоо илvvчилж, зарим нь дулаан хувцас хунар єгєх болсноор нэг их зовж зvдрэлгvй хугацаат ялаа дуусгаж суллагдсан байна. Тємєрсvхийг ийнхvv хорвоогоос халихад хоригдлууд бараг баярлаж байсан гэж Дамиран зайрангийн "гал хам" асан Зориг эл тvvхийг ярьсны эцэст єгvvлсэн юм.

Дамиран Зоригтой ихэд дотно "Чи бол хилсээр хэрэг хvлээсэн хvн, Тэнгэрийн ивээлээр чи удахгvй суллагданаа" гэж байн байн хэлдэг байж. Зоригийн хувьд "хилсээр" гэдэг туйлын vнэн. Зориг эхээс хоёул, Цэцэгмаа гэдэг ганц охин дvvтэй. Цэцэгмааг нь гэр ойролцоо байдаг “шар" Лхагва гэгч нэг хурган атаман эхнэрээ болгож авсан. Лхагва єчvvхэн эрийн хурган зангаар уусан vедээ эхнэрээ vе, vе зодож нvднэ. Зориг нэг удаа халамцуухан тэднийд орж ээж, аавынх нь дэргэд "Ганц охин дvvгээ хvний гарын шvvс болгож чадахгvй шvv. Ахиж гар хvрвэл хохь чинь болно гэж мэдээрэй" гэж Лхагваад хэлээд гарчээ. Хэдхэн хоногийн дараа "Зуун хорин мянгат"-ын шар айраг зардаг гуанзны vvдэнд архи ханхлуулан ухаангvй хэвтэж буй хvргэн дvvгээ харсан Зориг єргєхдєє єргєж, чирч гулдрахдаа чирч гулдарсаар гэрт нь хvргэж єгсєн байна.

Хvнд зодуулж, дотуураа битvv гэмтэл авсан Лхагва єглєє болоход амьсгал хураасан байх нь тэр. Талийгч Лхагваагийн аав нь "Зориг манай хvvг удаа дараа ална хядна гэж занаж байснаа согтуугаар нь далимдуулж хэрэгжvvлсэн" гэсэн єргєдєл цагдан сэргийлэхэд гаргаснаар Зоригийг баривчилж мєрдєнд хорьжээ. Мєрдєнгийн хатуу дэг, "овгорууд"-ын дарамтыг тэсвэрлээгvй Зориг бушуухан тэр шоронд нь очиж яс амаръя хэмээн цєхрєхдєє "Дvvг маань vргэлж зоддог тул би Лхагвааг хэд, хэд цохиж, гурав дєрєв єшиглєсєн. Бид хоёр Цэнгэлдэх хvрээлэнгийн урд архи, пиво уугаад маргалдсанаас ийм хэрэг боллоо" хэмээн хилс хэрэг хvлээн 15 жилийн ял авчээ.

Зориг vнэхээр Дамиран зайрангийн хэлж байснаар зургаан жил хоригдоод улс тунхагласны ойгоор суллагдсан аж. Хоёр cap гаруйн дараа Дамиранг эргэхээр Зоригоог очиход зайран бас суллагдаад нутаг явчихсан байсан гэдэг.

No comments:

Post a Comment