Friday, August 20, 2010

Жанжидийн Аян Дайн!


Хамаг Монгол сулжээний гишуун Түвшингээс бидэнд ируулсэн энэхүү туухэн нийтлэлийг энд толилуулав. Өвөг дээдэсээрээ, Монгол хун болж төрсөнөөрөө бахархах мину!
1241 он. Европ дахин айдас тvгшvvрт нэлэнхvйдээ автлаа. Энэ vеийг хvртэл хvчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгvй гамшиг, хөнөөлт сvйрэл мэт нөмрөн ирж буй айдас хvйдсийн өмнө яах ч аргагvйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, тvгшvvрт өдрvvдийг чимээгvйхэн хvлээж байв. Нормандын засагчид тэрхvv айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгvйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нvvрлэж эхэлжээ.

Сvм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгvй тvгшvvртэйеэ дvнгэнэж, язгууртан ихэс дээдсvvд vр ашиггvйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дvнсийн дуугаа хураасан тийм өдрvvд vргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа vзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга vvдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…

Энэ цагийг хvртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгvй зэрлэг бvдvvлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зvгийн газар зvйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хvрсэн Инд мөрнөөс цааш халиагvй Европчуудад энэ vйл явдал нь дэндvv ойлгомжгvй, ой ухаанд нь vл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр тvгшээн, цочоож байсан нь vгvй.

Загалмайтны тооллын эхэн vед V зуунд Төв Азиас vсэрсэн Хvннvгийн цус Аттила энэ улс тvмнvvдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шvтлэгт Аббасидууд ч ийн тvгшээж байсангvй. Бvр эрт Гэрэгvvд скифvvдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хvчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангvй. Тvрэг болон Куман, Печенегvvд Европод халдаж байсан ч vсрээд л Днестр мөрний хөвөөнд хvрч байлаа.

Эд хэн байв?

Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гvрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.

Vvнд бvр 1222-1223 онд нvvдэлчин монголчуудын ясны дайсан мөн нvvдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рvv довтолсон Булгарууд орж, эдгээр ард тvмнийг номтгон дагуулахыг Зvчи ханы хvv Бат болон дорноос Өрнийг хvртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сvвээдэй баатар нарт даалгасан байна.

Ийнхvv Бат, Сvвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ vед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гvржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гvйцэтгэн Гvржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сvвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хvчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ vйл явдлуудын талаар “Бат, Сvбээдэй нар Орост” гэсэн өөр бvлэгт өгvvлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол тvшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IV Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгvйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын vvд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгvй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ vед л зэрлэг бvдvvлэг хэмээн vл тоож байсан талын нvvдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хvч, санаанд оромгvй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.

Тухайн vеийн vйл явдлыг бичиж vлдээсэн европ хvмvvс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зvйрлэсэн нь чухам оносон зvйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сvрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хvчтэй, аянгын нvргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгvй байсан биз. Энэ зvйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон vлдсэн билээ.
Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дvгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хvнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сvвээдэй нарын удирдсан гол хvч юу ч vгvй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон тvvхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгvй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дvгээр сарын 9-ний нэгэн манантай бvvдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хvч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн vеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхvv сvvлчийн нэмэлт хvчийг хvлээсэнгvй, дарагдашгvй зэрлэгvvдийг дарж, алдар суугаа мандуулах хvсэлдээ хэт хөтлөгдсөн vv, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гvнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хvч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хvйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битvv хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагvй том морьдтой хvнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргvvн анги тогтоож дийлсэнгvй төдөлгvй орилолдсоор ум хумгvй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхvv дутаасан нь айн сандарсан, хvчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгvй хvнд морьт цэргvvд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бvсэлж аваад холхивч нумаар бvгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд vлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дvvс, эх орон нэгтнvvдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгvй. Вангийн хатан болон ордныхон бvгдээр ирцгээжээ. Бvх vхэгсэдийг нэг бvрчлэн vзэж, эцэст нь вангийн хатан vхэгсэд бvрийн зvvн хөлийг vзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зvvн хөлдөө зургаан хуруутай юмсанж.

Тэгсээр зvvн хөлдөө 6 хуруу бvхий нэгэн толгойгvй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангvй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангvй.

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрvv харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгvйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хvрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирvvл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд vзсэн бол монгол цэрэг ухрах, бvслэх, ороох, утах, цvvцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна.

Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хvч хийгээд хоол хvнсний хангамж байхгvй, дайсагнагч ард тvмнvvдийн дотор байгаа нөхцөлд хvн хvчээ гамнахгvйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогvй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илvvгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, тvvнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг. Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрvvлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бvр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IV Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бvхээгт тэргээр бат бэх хvрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гvvрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гvvрийг харваж, vе vе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гvvрийг бага хvчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рvv галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргvvдийг эргvvтvvлэн мансууруулжээ.

Vvнийг Дэлхийн цэрэг дайны тvvхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж vздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргvvдийн байрлал, хvчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргvvдийг сvрдvvлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж vздэг судлаачид ч бас байдаг юм билээ.

Усгvй дэнж дээр хvрээлэн буудалласан Бела вангийнхан тvймрийг тогтоож чадсангvй. Удалгvй угаартаж, тvлэгдэж, тэсч ядан хvрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргvй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хvнтэй арми ийнхvv ямар ч эсэргvvцэлгvйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргvvд нэг дор хядуулсан тэрхvv тулалдааны багахан талбарыг хараад нvд хальтарч, сэтгэл шимшрэн, Сvбээдэй баатраас хатуухан vг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хvн нядалгааны газар мэт харагдсан байх.

Тэгэхэд Бат, Сvбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхvv IV Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгvй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.
Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дvvргэсэн гэдэг. Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сvр хvчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ. Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгvvр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бvр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хvргэжээ.

Дараа жил нь Монголын гол хvч Төв Европын гvн рvv цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав.

Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Тvvхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгvvр гулсах чулуу мэт чимээгvй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхvv Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгvй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргvvцэн сөрөх тоймтой хvчин Дорнод бvv хэл Өрнөд Европод ч байсангvй. Шар хvмvvсийн огтхон ч мэдэхгvй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд тvймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дvрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бvр давс хужир нэмэгдсээр бараг хvний хvчнээс хэтийдсэн, vлгэр домгийн зvйл болон хувирч байжээ.

Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хvсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зvйл Европ дахиныг энэхvv гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгvvд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхvv зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгvй болсон тул өрнө зvгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гvрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар тvмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхvv толгой эргэм ялалтуудынхаа дараа тvvнээ гvйцээлгvй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө vгvйгээгvй ядуу Европоос сонирхох юм байгаагvйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгvй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь vйл явдал, бодит шалтгаан мөн боловч тvvний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шvр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр vед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нvсэр чулуун хана хэрэм бvхий рыцарийн шилтгээнvvд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгvй байж. Дэлхийн энгээр тvйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд vнэндээ хvн тоож нохой шиншихээргvй санагдсан биз.

Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хvч vгvй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгvйгээр дарагдлаа/Vнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгvй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргvй болов. 1223 онд Зэв, Сvбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгvй болж, тухайн vедээ Дорнод Европт цэргийн хvчээр тэргvvлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргvй болох нь ч мөн тодорхой болов. Vнэхээр ч тэрхvv гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, vгvй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зvгт цэрэглэн довтлох нь бvv хэл алхаж ч зvрхлээгvй билээ.

Тевтонын бvлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу vе vе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгvvргvйгээр ум хумгvй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхvv шинэ тутам байгуулсан Монголын Их гvрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хvч нэгэнт vгvй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хvлээн зөвшөөрсөн нь Бат, Сvбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа. Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхvv гэнэт буцсан ч тэдний vлдээсэн айдас Европыг удтал чичрvvлсээр байжээ. Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхvv дайнд оролцсон хэн бvхний нvглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгvй.

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлvvлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн vеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенvvдийн удмынханы хувьд байж болшгvй гутамшигт явдал, гарцаагvй ялагдлыг хvлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сvйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгvй байжээ. Тэр ч бvv хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бvр хар дарж зvvдлээд унтаж чадахгvй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л vхэх болно шvv дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бvv хэл эсэргvvцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгvй мэт.

Тухайн vед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, тvгшvvр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хvртэл нэгэн сvмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын vлдээсэн айдас, тvгшvvр, болгоомжлолын ул мөр, vлдэгдэл… Тэр vеийн тvvхэн тэмдэглэлд бичсэнээр Сvмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалз�

No comments:

Post a Comment