Friday, August 20, 2010

Ханлигууд болон Хамаг Монголын мэргэд

Монголчууд эрдэм ухаан, эрэмгий чадлаараа бусдаас ялгаран давамгайлж гарч ирсэн хvмvvсээ 1200-1500 жилийн тэртээгээс "Баатар" хэмээн нэрлэж иржээ.

Эхлээд шууд "Баатар" гэж нэрлэсэнгvй, "мэргэн", "сэцэн", "начин", "шонхор", "дайчин", "догшин", "хошууч" гэдэг байснаа яваандаа "Баатар" болжээ. Ийм хvндэт алдар цолыг хvртсэн хамгийн анхны хvн нь Чингисийн анхны уг Батцагааны ач Хоричар мэргэн, найм дахь vе Боржигдой мэргэн, арав дахь vеийн Добу мэргэн, Хорь тvмэдийн Хорилардай мэргэн, уг эхийн 12 дахь хvн Хабич баатар. тvvний ач Баишинхор догшин, гуч Тумбинай сэцэн долоо юм.

Энэ долоон хvний дотроос хамгийн анх "баатар" цолыг авсан хvн нь Хабич баатар мєн. Иймээс тvvнийг Хамаг Монголын тvvхнээ хамгийн анхны баатар гэж vзэж болно. Харин "мэргэн", "сэцэн" цолыг vvнээс ч олон жилийн ємнє Уйгур, Тvрэгийн хаант улсын vед мэргэн Тоньюгук зэрэг хvртэж байжээ.

Монгол угсаатан бvрэлдэн тогтох явцад анхны Хабич баатраас эхлээд Есvхэй баатрыг хvртэл, єєрєєр хэлбэл, Чингисийн vеийг хvртэл тvvхэнд "баатар" цолтойгоор бичигдсэн хvмvvс бол Хабич баатар, Начин баатар, Бvлтэчи баатар, Хотул, Найманы Хvгсэv Сабраг баатар нар юм. Цаашдаа Монгол туургатныг нэгтгэж, Монголын нэгдсэн тєр улсыг байгуулах явцад буюу Чингисийн vед тvvнтэй хамт олон тvvхт баатар, нэрт хvмvvс тєрєн гарав.

Тухайлбал, Чингис, тvvний дvv хавт Хасар, Бэлгvдэй, Чингисийн дєрвєн хєлєг баатар, есєн єрлєг жанжнаас гадна Хуйлдар сэцэн, Зорчиудай мэргэн, Єvлэн чэрби, Чурмаган Хорчи зэрэг албан ёсоор баатар гэж нэрлэгдээгvй боловч vйл хэрэг, vнэнхvv эрэлхэг хvчирхгээрээ баатар болон тодорсон хvн олон бий. Эдгээр зонхилогч баатрууд нь тухайн vедээ эрхий мэргэнээрээ алдаршиж, мэргэн, баатар гэсэн хавсармал нэрийг зvvж явсан тухай тvvхийг сурвалж бичигт тэмдэглэсэн нь элбэг байна.

No comments:

Post a Comment