Thursday, August 5, 2010

Хайртай гэж яагаад хэлдэг вэ?


Гуравхан үг заримдаа бүх зүйлийн утга учир мэт санагдана. Гэвч хүмүүс хэт дасаад ирэхээрээ энэ үгийг хэлэхээ больдог. Харин хайртай гэдгээ хааяа ч болов хэлж байх нь дотно харьцааг өнө удаан хугацаа өнгөрсөн ч сэвтээхгүй хэвээр байлгах түлхүүр болдог гэдэг. Хайртай гэдэг үгийг бие биенээсээ харамлах хэрэггүй.

Хайртай учираас

Хайртай гэж хэлдэгийн хамгийн гол шалтгаан бол мэдээж та хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ хайртай учираас тэр. Энэ үгийг хэлсэн онцгой мөчийг ч та бас хэзээ ч мартахгүй. Магадгүй тэр мөчийг дурсан санах нь таныг өөрийн эрхгүй инээмсэглүүлдэг биз дээ.

Батлахын тулд

Хэрэв та энэ үгийг байнга сонсдог бол азтай хүн юм. Энэ үгийг байнга хэлснээр та түүндээ хайртайгаа баталж, өөрийнх нь тухай бодож, санаа тавьж байдаг гэдгээ харуулж байгаа хэрэг. Харин хэдий хайртай ч үүнийгээ хэлэхээ больвол тэр таныг өөрт нь хайргүй болсон гэж бодох болно.

Боломжыг ашиглаж

Хайртай гэдгээ хаана ч хэдийд ч хамаагүй хэлж бай. Учир нь хайртай хүндээ ахиж хэзээ хамгийн нандин энэ үгээ хэлэхээ хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Хором бүр давтагдахгүй гэдгийг сана.

Итгэдэг гэдгээ харуулах гэж

Хайртай гэдэг энэ л үг хосуудын хооронд зүү ч орох зайгүй болгож байдаг. Тэр таныг бас сэтгэлийг чинь хэний төлөө байдгийг мэдэрнэ.

Өөрөө ч бас сонсохын тулд

Та хайртай гэж хэн нэгэнд хэлэхдээ түүнээс ч бас энэ үгийг сонсохыг хүсч байдаг биз дээ. Хайртай хүн чинь хажууд чинь байгаа ч ганцаардах гээд байвал нандин үгээ түүндээ хэл. Тэр ч бас хариуд нь хайртай гэж хэлэх нь гарцаагүй. Та ч өөрийгөө ганцаараа биш гэдгийг ойлгоно.

Зүгээр л санамсаргүйгээр

Санал зөрөлдсөн үед ч хайртай гэж хэлэх нь тус болдог тал бий. Бүр муудалцаж байсан ч түүндээ санамсаргүйгээр хайртай гэж хэлээд үзээрэй. Ялангуяа хүүхдэд ийм үг их нөлөөлдөг юм шүү.

Хайраа хамгаалж

Бүх хүн хайртын чинь эсрэг байсан ч та түүнийхээ талд байж, дэмжиж байгаагаа харуулах нэг арга бол хайртай гэж хэлэх.

Бахархаж

Түүнийгээ амжилт гаргаж, өөрийгөө ялах үед нь баяр хөөрөөс нь хуваалцаж, түүгээрээ бахархдаг биз дээ. Өөрийнхөө бахархлаа хайртай гэдэг үгээр мялаагаарай.

No comments:

Post a Comment