Tuesday, July 27, 2010

Алдартнууд ємнєх амьдралдаа хэн байсан бэ?

Хvмvvс бид ухамсрынхаа маш бага хэсгийг ашигладаг. Тэгэхээр асар их мэдээлэл дотоод ухамсарт vлддэг гэсэн vг.
-Сильвестер Сталлоне єєрийгєє нэгэн нvvдэлчин омгийн харуул байсан гэж vздэг.
-Киану Ривз урьд насандаа Бангкокийн сvмд бvжигчин байсан гэдэгтээ бvрэн итгэлтэй явдаг
-Пифагор ємнєх амьдралд єєрийгєє тахиа байсан гэж байжээ.
-Сэтгэл зvйч Карл Юнг 1875 ондтєрсєн ч єєрийгєє XVIII зуунд амьдарч байсан гэдэг.
-Борис Ельцин ємнєх амьдралдаа румын эмэгтэй байсан бєгєєд 1700 онд тєрсєн гэнэ.
-Владимир Жириновский Балканд IX зууны дунд vед сvмийн тахил єргєдєг гvйцэтгэгч байсан.
-Виктор Черномырдин 1500 онд Хойт Англид мєн эмэгтэй хvн болж тєрсєн
-Геннадий Зюганов урьд насандаа XIX зуунд Аляскт амьдарч байсан
Сvvлийн vед зарим эрдэмтэн хvнийг ховсдож эмчилж байна.

Тэдний vзэж буйгаар хэрэв тархинд сєрєг энерги давамгайлбал хvн ямар нэг байдлаар євчилдєг аж. Тэд хvмvvсийг ховсдож, дотоод ухамсрыг идэвхжvvлэн, євчин эхэлсэн vеийг хайж олохыг хичээн, эрvvл
байсан насанд нь буцаахыг оролддог. Vvний тулд эхлээд євчний эхлэлийг олж тогтоно, жишээлбэл ээрvv євчтэй хvн ирлээ гэхэд тvvнийг хэзээ, яаж, ямар нєхцєлд ийм болсныг асууж буюу ховсдож тодруулна. Тэр гурван настайдаа нохойноос айж цочоод ээрvv болсон юм байна гэж vзвэл, эмч нар нас биед хvрсэн эрийг ховсдож гурван настай vед нь буцаахад тэр євчлєлийн босгыг дахин давж, далд ухамсар нь єєрчлєгдєж, євчин арилдаг. Зvйрлvvлбэл, сэтгvvлчид ярилцлага авч байхдаа яриаг диктофонд буулгадаг, дараа нь сонсоод хэрэггvй юмаа арилгадагтай адил. Хvнийг ховсдох vед тэр хэзээ, яаж євчин туссанаа байтугай урьд насаа эргэн санадаг байна. Энэ vед тэр ер бусын мэдрэмж мэдэрч, этгээд сонин єнгє, ямар нэг vvлэрхэг, єтгєн юм хардаг. Энэ бол урьд нэг цагт тvvний биед орсон хар, сєрєг энерги. Хэрэв тvvнийг арилгавал євчин мєн арилна.

Буддын шашны сургаалаар бол хvн урьд насандаа vйлдсэн нvгэл хилэнцээс болж євчилдєг. Євєг дээдсийн нэг нь нvгэл vйлдэхэд хожим нь vр ач нар тvvний тєлєєсийг тєлдєг, яагаад гэвэл єнгєрсний сєрєг мэдээлэл тvvний сэтгэл санаанд, яг л “компьютерт” юм шиг хадгалагдаж байдаг. Нэгэнт vйлдсэн нvглийн тєлєє тусах ёстой євчин хvрсэн ч сэтгэл санаагаа ариусгаснаар тvvнийг даван туулж болно. Хэрэв та амжилт арвин, эрvvл саруул яваа бол мэдээж євєг дээдсийнхээ гэм нvглийг мэдэх шаардлагагvй. “Бага мэдвэл сайхан нойрсоно” гэдэг байх аа. Гэхдээ зарим эмч нар ховс ашиглан эмчлэх нь аюултай гэж vздэг. Хvний сэтгэцэд яаж нєлєєлєхийг урьдаас тааж мэдэшгvй. Гэнэт євчтєн 200 жилийн ємнєхєє дурсан санаж, сэтгэл нь хоёрдмол болох ч юм бил vv? Ховсчид хvний тєрсєн єдєрт агуулагддаг кодоор тvvний зан авир, эрvvл мэндийн байдал, авьяас билэг тэр байтугай сvнс нь хэдэн удаа эргэж тєрєхєєс хэд амьдарсныг Пифагороор тодорхойлж хэлж чадна. Нэг єдєр тєрсєн хvмvvсийн гол шинж чанарууд тєстэй ч тєрсєн цаг, оддын нєлєє, тєрєх vеийн оддын байрлал зэргээс хамаараад хvн бvр єєр, давтагдашгvй.

Чухам vvнээс хамаараад зарим хvн азтай одтой байхад нєгєє нь ажил тєрєл тєдийгvй хайр сэтгэлийн асуудалд ч бvтэлгvйтдэг. Манайханд, ер нь Буддын шашинд “эргэж тєрнє” гэсэн ойлголт бий. Хvний энэ амьдралд байгуулсан “гавьяа”, сайн муу vйлдлээс хамааруулан, ирээдvйд тvvнд “таарсан” бие оногдуулдаг. Ер нь Буддын онолоор хvн зургаан ертєнцийн аль нэгэнд эргэж тєрдєг гэнэ. Хvмvvс урьд насаа бараг мэддэггvй, гэхдээ ихэнх нь мэдэрдэг. Хvн болж тєрнє гэдэг асар том аз завшаан, vvнийг бид ємнєх амьдралынхаа ачаар олж авдаг. Єєрєєр хэлбэл сайхан сэтгэлтэй, сайн vйлс бvтээсэн хэрэг. Хувь тєєрєг, vйлийн vр гэж байдаг. Та єнгєрсєн амьдралууддаа хvмvvст их зовлон учруулж, гай тарьсан бол энэ амьдралд єєрєє их зовж шанална. Гэнэтийн vхэл, эдгэршгvй євчин, золгvй тохиолдлууд хvн урьд насандаа их нvгэл хилэнц vйлдсэний илрэл, тэгээд одоо тєлєєсєє тєлж байгаа нь тэр.

Гэхдээ хувь тавиланг єєрчилж болно, vvний тулд єєрийгєє сэтгэл санааны хувьд бэлдэх ёстой. Хэрэв та даарахаас айдаг, айдсаа даван туулахыг хvсвэл бие махбодь чинь тэсвэрлэж давна. Хэрэв та єєрийн vйлдлvvдээ єєрчлєхийг хvсвэл алхам бvрээ сайн бодож, нухацтай тунгаа. Та юу хийж байгаагаа ойлгосноор муу муухай vйлдлээс зайлсхийж, сайн vйл хэрэг бvтээж чадна.

(Єглєєний сонин 23/23)

Эерэг хандлагын хүч

Зарим хүмүүс аливааг өөдрөгөөр хүлээн авч тал аягатай ус хүртэл тэдэнд бүтэн болж харагддаг бол нөгөө хэсэг нь аливаа юманд байнга сэтгэл дундуур хандаж дүүрэн устай аягыг хоосон байна гэж хардаг.

Амьдралын аз жаргал, ажлын амжилт бүхэн таны эерэг хандлагаас шалтгаална

Эерэг хандлага нь таны өдөр тутмын амьдралын үйл явдлыг эерэгээр зохицуулахад тусалдаг. Энэ нь таны амьдралд өөдрөг үзэл, эерэг сайхан бодлуудыг авчирдгийг та мэдэх үү? Хэрэв та хандлагаа өөрчилж чадна гэдэгт итгэдэг бол амьдралдаа сайхан зүйлүүдийг бий болгож, аз жаргал, амжилтыг та олж авах боломжтой. Та эерэг хандлагатай бол амьдралын бүхий л сайхан эерэг талуудыг олж харна, бүхнийг хамгийн сайхан болно гэдэгт итгэж чадна. Хандлага гэдэг нь аливаа юманд болон хүнд хандаж буй үйлдэл бөгөөд энэ нь хүний дотоод сэтгэлээс урган гарч байдаг. Амьдрал дээр, ажил дээр бидний бусдад хандаж буй хандлагын өчүүхэн бага ялгаа нь бидний хооронд маш их ялгааг бий болгодог. Өөрөөр хэлбэл, аливаа юманд хандахад сэтгэлээс гарч буй мэдрэмж нь эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээс хамааран хүмүүс бид өөр хоорондоо маш их ялгаатай байдаг.

Та эерэг хандлагатай бол:

Эерэг хандлагатай хүн өөрт байгаа бүхнээ бусдын төлөө зориулж чаддаг

Эрүүл байж зорьсон амжилтандаа хүрч чаддаг

Өөдрөг үзэлтэй байж, ажил амьдралдаа бүтээлч ханддаг

Дайчин байж амьдралын үнэ цэнийг эрхэмлэж чаддаг

Өөртөө болон өөрийн ур чадвартаа итгэдэг

Өөрийн үнэ цэнэ болон өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлдэг

Асуудлыг шийдвэрлэхдээ боломжтой талыг олж хардаг

Аливаа бэрхшээлийг даван туулах дотоод нөөц боломжтой болдог

Гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо зөв харилцдаг

Эерэг хандлагатай болсноор таны амьдрал аз жаргал, амжилтаар дүүрэн байж бүхэлдээ өөрчлөгдөх болно. Энэ нь таны хүрээлэн байгаа орчин, хамт олон, найз нөхдөд тань давхар эерэгээр нөлөөлөх болно.

Эерэг хандлагаа хэрхэн хөгжүүлэх вэ?

Ярьж, бодож байхдаа үргэлж эерэг үгсийг хэл. Аль болох дараах үгнүүдийг хэрэглэ. “Би чадна”, “Надад боломж байна”, “Энд боломж байна”, “Үүнийг хийж болно” гэх мэт.

Зөвхөн аз жаргал, амжилт, өөрийн хүч чадлаа мэдэр.

Сөрөг бодлуудаа аль болохоор бодохгүй байхыг хичээгээрэй. Үүний оронд бүтээлч сайхан бодлуудыг бодоорой.

Бусадтай харилцахдаа амжилт, хүч тэнхээг илэрхийлсэн үгсийг сонгоорой.

Ямар нэгэн зүйлийг төлөвлөж, хийхээсээ өмнө хийх гэж буй зүйлээ амжилттай сайхнаар төсөөлж, түүний үр дүнг төсөөлж харахыг оролдоорой.

Өдөр бүр урам зориг өгдөг номынхоо ядаж нэг хуудсыг уншаарай.

Танд сайхан мэдрэмжийг төрүүлдэг кино үзээрэй.

Өөрийн дотны болон эерэг сайхан бодолтой хүмүүсийг бодоорой.

Алхаж, суухдаа нуруугаа үргэлж эгц байлгаарай. Энэ нь таныг өөртөө итгэлтэй, дотоод хүч чадалтай харагдуулна.

Алхах, усанд сэлэх зэрэг бие махбодио идэвхтэй байлгаарай. Энэ нь Танд эерэг хандлагаа хөгжүүлэхэд тань туслах болно.

СЭТГЭЛИЙН ТОЛЬ ТӨВ

Monday, July 26, 2010

Энерги, тvvний мєн чанар

Энерги, тэр тусмаа биоэнерги, энергийн хvч, энергийн тєвлєрєл гэх мэт энергитэй холбоотой асуудлууд нь єнєєдєр хvн тєрєлхтний анхаарлыг зvй ёсоор татах боллоо. Биоэнергийн тухай ярихаас ємнє ерєєсєє энерги гэж юу болох, энергийн хэлбэрvvд энергийн чанаруудын тухай товч авч vзвэл єгvvлж буй агуулга маань ойлгомжтой болох буй за. Энэ орчлон ертєнц болоод тvvний хувьсал хєдєлгєєн, оршин тогтнохуйг энергигvйгээр тєсєєлшгvй. Єєрєєр хэлбэл, орчлон ертєнц болон тvvнийг бvрдvvлэгч бvхэн энергиэс бvтэж, энергиэр тэтгэгдэж, энергийн шvтэлцээнд оршино.
Саяхан болтол еренхий боловсролын сургуулийн физикийн хичээлээр олж авсан материаллар биед агуулагдах кинетик, потенциал гэх мэт механик энерги, тvvнчлэн цахилгаан эрчим хvч, дулаан гэх мэт бусад физик энергийн мэдлэгээр л хvмvvсийн энергийн тухай мэдлэг хязгаарлагдаж байв. Энэ нь хvмуvсийн энергийн тухай дахь уламжлалт мэдлэг болж байв.

Шинжлэх ухаан, тvvний дотроос физик, хими, биологи зэрэг байгалийн тулгуур шинжлэх ухаануудын онолын судалгаа vндсэндээ дуусаж, ""онолын" гэх хєгжлийнхєє дээд шатанд шилжиж, єєрсдийнхєє онолыг дотоодод нь дахин нэгтгэж эхэлсэн ч тэдэнд шийдэж чадаагvй, тайлбарлаж чадахгvй маш олон асуудал vлдээд байгааг ухаарч, бас хvлээн зєвшєєрч буй. Энэ байдлаа залруулахын тулд шинжлэх ухааны интеграцчилал гэж шуугицгааж, тvvнд анхаарлаа хандуулснаар синергетик хэмээх шинжлэх ухааны салбарыг хєгжvvлж эхэллээ. Гэвч энэ нь тєдийлєн амжилт олохгvй нь тодорхой боловч тvvнд бас дэвшилтэй талууд бий. Энэхvv дэвшил нь нэг талаасаа шинжлэх ухааны салбаруудыг тус тусад нь, тусгаар байдалтай хєгжvулэх нь танин мэдэхvйн ач холбогдолгvй гэдгийг ухаарсанд, нєгєє талаас синергетик нь аливаа системд єєрєє аяндаа цэгцрэх далдын хvчин байдгийг хvлээн зєвшєєрсєнд оршино.

Энэ бvхэн нь шинжлэх ухааныг хvссэн ч хvсээгvй ч мэдлэгийн болон танин мэдэхvйн шугаман хэлбэрээс татгалзаж, шугаман бус талбарт нэвтрэхийг шаардаж байгаа юм.

Хvн тєрєлхтний хєгжvvлж, ач гавъяаг нь хvртсэн шинжлэх ухаан гэдэг бол ихээхэн шугаман vзэгдэл. Шугаман гэдгийн учир нь, шинжлэх ухаан бол тодорхой онолыг ягштал баримталж, тvvнд нийцэж буй бvхнийг хvлээн зєвшєєрч, vл нийцэхийг нь vгvйсгэнэ. Єєрєєр хэлбэл, vнэмлэхvйгээр vнэлнэ. Гэтэл орчлон ертєнц болоод байгаль, нийгмийн, хvний ялангуяа, хvний сэтгэц, ухамсартай холбоотой олон vзэгдэл харьцангуй чанартайг Эйнштейн єєрийн онолоороо баталсан билээ. Тиймээс ч сvvлийн vед шугаман бус шинжлэх ухааны тухай асуудал яригдаж эхлээд байна.

Нєгєє талаас шинжлэх ухаан нь аливаа юмс vзэгдлийн гаднаа илрэх шинж чанарыг л дагаж судалдаг. Гэтэл тухайн юмс vзэгдлийн мєн чанар буюу цєм (жинхэнэ) чанар нь тvvний дотоодод, нуугдмал оршино. Тэгэхээр шинж чанар гэдэг аливаа юмс vзэгдлийн мєн чанарын гадаад элч тєлєєлєгч юм. Иймээс шинжлэх ухаан буюу шинж чанарын судалгаанд учир дутагдал оршино. Тиймдээ ч шинжлэх ухаан нь орчлон ертєнцийн тvмэн єнгийн vзэгдэл юмсыг бvрэн тайлбарлаж, шийдвэрлэж чадахгvй байна.

Иймээс сvvлийн vед шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачид болон нийт хvн тєрєлхтєн шинжлэх ухааны хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй байсан, мушгин гуйвуулдаг байсан, зарим тохиолдолд гvтгэн доромжилдог байсан бурхан, сvнс, хий vзэгдэл, харь гариг гоц чадварын элдэв vзэгдэл гэх мэт далд ухамсар, далд чадварыг судалдаг нууц судлал буюу эзотерикт гойд анхаарч, тэрхvv vзэгдлvvдийг шинжлэх ухаанаар тайлбарлах оролдлогуудыг тал талд хийцгээж байна.

Хvн бол эх болсон зургаан зvйлийн амьтад дотроос ухамсартай цорын ганц бодгаль. Тиймээс далд ухамсар гэдэг бол тvvнтэй л холбоотой, хvнд л хамаатай ойлголт. Далд ухамсар дээр vндэслэсэн гоц чадвар буюу дотоод гайхамшгийг хvн л бvтээж чадна.

Ил тод биш, ойлгомжтой биш, далд (хvний нvдэнд vл vзэгдэж, гарт vл баригдах єєрєєр хэлбэл, хvнд хvртэгдэн мэдрэгдэхгvй) бvхэн нууц байдаг. Тэгэхээр нууц судлал буюу эзотерик гэдэг хvний энгийн сэтгэхvй болон ухамсарт ил тод биш, ойлгомжгvй, хvртэгдэн мэдрэгдэхгvй байгаа бvхнийг судалдаг салбар юм. Энэ салбар нь одоо vvсэж хєгжиж байгаа биш маш эртний тvvхтэй.

Єнєєдєр хvн тєрєлхтєн шинжлэх ухааны ололт амжилтуудын ач гавъяагаар маш олон зvйлийн учир начрыг олж, ойлгомжгvй байсан зvйлсийг ойлгож, ухаарагдахгvй байсан зvйлсийг ухаарч, мэдэхгvй зvйлсээ мэдэж, гадааддаа маш сайхан сайхан гайхамшгуудыг бvтээсэн. Жишээ нь, сансрыг эзэмшигч пуужи, хиймэл дагуул, хvн vйлдвэрлэгч нанотехнологи гэх мэт. Гэвч энэ бvхэн хvний гадаадад бvтээгдэж буй гайхамшиг байв.

Хvмvvс хана нэвтрээд явчихдаг, харцаараа удирдан орон зайд юмсыг зєєдєг, далдыг хардаг, дvрээ орхиод биеэ аваад явчихдаг, нарны цацраг дээр хєєрєгтэй даалингаа тохдог, хэдэн зуун км газрыг хэдхэн хоромд туулчихдаг, єєр гариг эрхсийн дуу авиаг сонсдог, сансрын хєлєг ашиглахгvйгээр єєр гариг дээр очоод ирдэг гэх мэт ердийн бидэнд бол ид шид мэт ойлгогддог олон сайхан гайхамшгуудыг хvмvvс vзvvлж байсан, vзvvлж байна гэж бид хангалттай сонссон байдаг. Харин ердийн сэтгэц, ухамсар бvхий бид єєрсдийнхєє дотоодод ийм гайхамшгуудыг огт бvтээж чаддаггvй. Энэ бvхэн бол хvний дотоод гайхамшиг. Єєрєєр хэлбэл, хvн сэтгэл оюун, ухамсар сэтгэцийнхээ энергиэр энэ гайхамшгуудыг бvтээж буй хэрэг. Дээр єгvvлсэн энэ бvх дотоод ба гадаад гайхамшгуудыг зєвхєн хvн л бvтээх боломжтой, зєвхєн хvн л бvтээнэ. Тэгвэл энэ гайхамшгуудыг хvн юугаар бvтээж байна вэ гэсэн асуулт дэвшигдэнэ. Vvнд ганц л хариулт байдаг. Тэр нь энерги, гэхдээ Ухамсарт энерги юм. Лекцийн эхэнд орчлон ертєнц болон тvvний хувьсал хєдєлгєєн, оршин тогтнолыг энергигvйгээр тєсєєлшгvй гэж нэгэнтээ єгvvлсэн. Тайлбарлаваас, орчлон ертєнц болон тvvнийг бvрдvvлэгч бvхэн энергиэс бvтэж, энергиэр тэтгэгдэж, энергийн шvтэлцээнд оршино.

Тэгэхээр орчлонд оршигч бvх зvйл бол энерги юм. Тодруулбаас, орчлон ертєнц гэдэг бол энерги, энергийн янз бvрийн хэлбэрvvдийн нэгдэл, цогц юм. Vvнийг орчлон ергєнцийн энерги гэнэ. Энэ энерги нь vндсэн хоёр хэлбэрт оршино:
- Нягтраагvй энерги
- Нягтарсан энерги.
Нягтарсан энергийг бид бие буюу бодит бие гэж нэрлэдэг. Єєрєєр хэлбэл, бидний нvдэнд vзэгдэж, гарт баригддаг материаллаг биет юм. Нягтраагvй энерги нь бидний нvдэнд vл vзэгдэж, гарт vл баригдах хий бие хэлбэрээр буюу бидний уламжлалт ойлголтоор энерги хэлбэрээрээ оршино.

Ингэхээр эцэстээ орчлонд мєн чанараараа ганцхан зvйл орших бєгєєд тэр нь энерги юм. Энергийн нягтралын олон хэлбэр нь биесийг vvсгэнэ. Єнгєц харахад орчлон ертєнц нь бие буюу материйн олон хэлбэрээс бvрэлдэн тогтох мэт харагдах боловч нэдэр дээрээ зєвхєн энерги, энергийн элдэв хэлбэрээс л бvрэлдэн тогтдог. Тэгэхээр матери гэдэг бол энерги, энерги гэдэг бол матери юм. Єєрєєр хэлбэл, ертєнцийн энергийн нягтарсан хэлбэрийг матери гэнэ. Харин энергийн нягтраагvй хэлбэр нь хий бие буюу долгион байдлаар оршино. Энэ нягтраагvй энерги нь єєртєє мэдээллийг агуулдаг. Тайлбарлаваас, мэдээлэл дамжуулах чадвартай гэсэн vг.

Эндээс эцэслэн дvгнэвэл, орчлон ертєнц болон тvvнийг бvрдvvлэгч, тvvнд оршигч бvхэн энергийн нягтарсан ба нягтраагvй хоёр хэлбэрийн нэгдэл, цогц байна. Энэ утгаараа физик дэх энерги хадгалагдах хууль нь эцэстээ матери хадгалагдах хууль юм. Тэгвэл энерги гэдэг
- долгион
- эрч хvч (эрчим)
- мэдээлэл гурвын нэгдэл юм.

Квант механикт бєємсийг бєємлєг (материаллаг) ба долгиолог (энергилэг) бvтэцтэй гэж баталдаг бєгєєд vvнийг бvтцийн дуализм гэж нэрлэдэг. Энэ нь энергийн нягтарсан ба нягтраагvй хэлбэр хамтдаа, нэгдмэл оршиж, ингэснээрээ материаллаг бие буюу матери болж, улмаар тухайн бие бусад биестэй мэдээлэл, эрчим солилцдог болохыг илтгэн харуулна. Ийнхvv орчлонгийн бvх юмс энергиэс бvтэж, энергиэр тэтгэгдэж, энергийн шvтэлцээнд орших бєгєєд энэ утгаар орчлон ертєнц нэгдмэл оршдог байна. Тиймээс бие, хєдєлгєєн, хурд, хvч, харилцан vйлчлэл зэрэг нь бvгд энерги, энергийн хэлбэрvvд бєгєєд гэхдээ эдгээр нь нягтарсан энергийн тодорхой тодорхой хэлбэр юм.

Єнєєдєр эзотерик судлал нь амьтай, амьгvй ямар ч бие энергийн солилцоонд оршдог гэж хvлээн зєвшєєрсєн. Амьгvй биесийн хувьд энергийн солилцоо гэдэг нь эрчим буюу эрч хvчийг солилцох явдал юм. Харин амьд биетийн хувьд энергийн солилцоо гэдэг нь эрчмээс гадна мєн мэдээлэл солилцох явдал юм. Энэ орчлон ертєнцєд:
- Таталцлын
- Цахилгаан соронзон
- Сул
- Хvчтэй
- Мэдээллийн гэсэн 5 тєрлийн харилцан vйлчлэл байдгийг физикийн шинжлэх ухаан нэгэнт баталсан. Эдгээр харилцан vйлчлэлээс ангид орших матери, бие гэж нэгээхэн ч vгvй. Энэ нь бие бvхэн энергийн харилцан солилцоо, шvтэлцээнд оршдогийг давхар нотолж єгнє.

Амьд организм, амьд биетийн энерги нь биоэнерги юм. Хvний биоэнерги нь ухамсар, сэтгэцтэй салшгvй холбоотойгоороо бусад амьтдын биоэнергиэс ялгаатай.

Ухамсар, сэтгэцтэй холбогдсон биоэнерги н сэтгэхvй, сэтгэлгээ, оюун ухаан, сэтгэл, хvний хєгжил, боловсрол, хvмvvжил, тєлєвшил, соёл, гэгээрэлтэй мєн нягт холбогдоно. Энд дурьдсан оюунлаг, ухамсарлагийн бvхий л элементvvд нь эцэстээ хvнийг хvнтэй нь, нийгэмтэй нь, байгальтай нь, соёл иргэншилтэй нь, цаашилбал орчлон ертєнцтэй нь, орчлон ертєнцийн ухамсар, оюун санаатай нь холбож, зохицол нийцэлтэй байлгахад оршино.

Тэгэхээр энерги, хvний биоэнерги гэдэг нь хvнийг бvхий л зvйлтэй зохистой харилцаанд оршоогч тvлхvvр болж єгдєг. Жишээ нь бидний дунд «Би тэр хvнтэй уулзахаар маш их эерэг энерги авч эрч хvч, урам зориг нэмэгддэг, харин тэрэнтэй уулзахаар сєрєг энерги авч хамаг юм унтардаг» гэсэн яриа явдаг. Энэ нь хvн энергийн буюу эрч хvч, мэдээллийн байнгын солилцоонд байдгийг хэлж єгнє. Хvн бол ганц хvнтэй ч бус, амьд биеттэй ч бус, амьтай амьгvй бvх зvйлтэй энергийн солилцоонд оршдог.

Эерэг энерги гэдэг бол хvнд тааламжтай, зєв, сайн сайхан энерги. Эсрэгээр сєрєг энерги гэдэг бол тааламжгvй, буруу, муу муухай энерги. Тэгэхээр аливаа хvн єєртєє эерэг энергийг цогцлоож, тvvгээрээ бусдад нєлєєлж явъя гэвэл эерэг буюу тааламжтай, зєв, сайн сайхан энергийг л бvрдvvлэх ёстой.

Энэ утгаараа хvн бол энергийг зєвхєн хvлээн авагч бус, бас тvvнийг vйлдвэрлэгч, тvгээгч єєрєєр хэлбэл, энергийн генератор юм. Гэхдээ бvр ухамсарт энергийн генератор. Энергийн генератор байх хувь зохиол амьд амьтад дотроос ганцхан хvнд л заяагджээ.

Ухамсарт энергийн генератор байх хувь заяа нь хvнд сурч, хєгжиж, боловсорч, хvмvvжиж, соёлжиж, гэгээрэх ухамсарт, ариун нандин vvргvvдийг хvлээлгэсэн юм. Хvмvvжил гэдэг бол мєн чанараараа зєв юм. Зєв бодох, зєв сэтгэх, зєв ярих, зєв vйлдэх, зєв харьцах, зєв амьдрах гэх мэт зєв болгон нь хvмvvжил. Иймд зєв энерги бvрдvvлнэ гэдэг хvмvvжих буюу сайн хvн болох явдал юм.

Харин соёл гэдэг бол мєн чанараараа сайн сайхан юм. Хvний бvх зvйл зєв болоод ирэхээр тухайн хvний орчинд сайн сайхан бvрэлдэж, сайн сайхан дагалдаад ирдэг. Тэгэхээр сайн сайхан энергийг єєртєє бvрдvvлнэ гэдэг соёлжих явдал юм.

Эндээс хvний боловсрол гэдэг бол єєртєє хvмvvжил, соёл, тєлєвшлийг нэгтгэн илэрхийлдэг болох нь харагдана. Єєрєєр хэлбэл, боловсрол гэдэг нь хvнийг тааламжтай, зєв, сайн сайхан энергийг vйлдвэрлэгч, тvгээгч, хvлээн авагч болгоно.

Боловсрол дээр суурилж бид ухамсар, сэтгэц хэмээх ухамсарт энергийн орноо эрчимжvvлэн хєгжvvлж, чадваржуулдаг. Иймд хvний хєгжил, боловсрол, хvмvvжил, соёл, гэгээрэл зэрэг нь бvгдээрээ ухамсарт энерги, тvvний хэлбэрvvд юм.

Хvн болгон энергийн оронтой. Тэрхvv энергийн орон нь хvний оюун, сэтгэл, ухамсар, сэтгэцийн хєгжил, боловсролоос хамаарах давхаргуудтай байдаг байна. Тухайлбал, физик буюу бодит бие, эфир бие, астраль бие, менталь бие, казуаль бие, будхи бие, атми бие.

Эфир, астраль, менталь орон нь газар, ус, галаар тэтгэгддэг. Эдгээрийг доод нарийн бие гэнэ. Казуаль (дээд ухааны орон), будхи (зєн совин, ухамсрын орон), атми (сvнсний бие) нь оюун санаанаас шим тэжээл авч оршдог, хvнийг далд ертєнцтэй холбогч, удамшлын мэдээллийг холбогч, 3 цагийн санах байгууламжийн vvрэг гvйцэтгэдэг байна. Эдгээрийг дээд нарийн бие гэнэ.

Доод нарийн бие нь хvн бvхэнд байх боловч тухайн хvний оюун, сэтгэлийн хєгжил, боловсролын тvвшнээс хамааран янз бvрийн хэмжээтэй байна. Жишээ нь, Оюун, сэтгэлийн хєгжил боловсролын тvвшин доор хvний астраль, менталь бие дєнгєж vр хєврєлийн байдалтай байдаг байна.

Харин дээд нарийн бие нь гэгээрсэн хvмvvс буюу туулсан бурхад, эрдэм чадалтай хутагт хувилгаад, парапсихологийн гоц мэдрэхvй, гоц чадвар бvхий хvмvvст байдаг байна.

Хvний оюун сэтгэл, ухамсар сэтгэцийн хєгжлийн дээд тvвшин, дээд тєлєв бол зєн билэг гэж нэрлэгдэх сvнсний биеийн хєгжил чадвар, сvнсний гэгээрэл юм. Зєн билэг буюу сvнсний чадвар нь хvний ухамсар, оюун санааг орчлон ертєнцийн ухамсар, оюун санаатай холбож єгнє. Тайлбарлаваас, хvний ердийн ухамсар, оюун санааны зvгээс ертєнцийн ухамсар, оюун санаанд vл нэвтрэх саад орших бєгєєд энэ саадыг зєн билгийг олох буюу сvнсээ чадваржуулан гэгээрvvлэх замаар л давах боломжтой юм.

Энэхvv саадыг нэвтэрснээр хvний ухамсар, оюун санаа нь ертєнцийн ухамсар, оюун санааны оронд чєлєєтэй нэвтэрч, тэндээс хvссэн мэдээлэл, мэдлэгийг авч чадна.

Ийнхvv хvний сурах, хєгжих, боловсрох, ухаарах, сэхээрэх гэх мэт ухамсар, оюун санаатай холбоотой бvх vйл эцэстээ зєн билгийг олох буюу сvнсээ гэгээрvvлэн чадваржуулснаар хvний ухамсар, оюун санааг ертєнцийн ухамсар, оюун санаатай холбоход зориулагдана. Єєрєєр хэлбэл, хvний биоэнергийг орчлон ертєнцийн энергитэй холбож, тэдгээрийн хооронд холбоо тогтооход оршиж буй. Энэ утгаараа дээд нарийн биеийн дээд хэлбэр нь атми буюу сvнсний бие болно.

Бидний хувьд далд, нууц, ид шидийн vзэгдэл бvхэн эцэстээ сэтгэцийн энергийн тєвлєрєл ба хvч юм. Тодруулбаас, сэтгэцийн энергиэр биесийн энергид нєлєєлж буй хэрэг юм. Тэгэхээр матери буюу нягтарсан энергиэс ухамсарт энергийн тєвлєрєл - хvч илvv их чадвартай болох нь харагдана. Чухамхvv ийм агуулгаар л буддын сургаалд хvнийг «Хvнийг сайн vйлийг бvтээх ганцхан боломжит, найман чєлєє учрал бvхий» гэж тодорхойлсон байх. Учир нь, хvн л ганцхан ухамсартай. Тиймээс хvн л ганцхан ухамсарт энергийг vйлдвэрлэн бvтээх, эзэмших чадвартай. Ингэснээрээ хvн л ганцхан орчлон ертєнцийн ухамсар, оюун санаа, мэдлэгийн сантай холбоо тогтоох боломжтой юм.

Эриксоны ховс

АНУ-ын нэрт эмч Мильтон Эриксонд үл таних хүнээс захидал иржээ. Тэр захидалд “Кактус цэцгийг хоёр цаг харуулаад архинаас гаргадаг хүнтэй уулзмаар байна” гэсэн байв.

Олон жилийн өмнө Мильтон Эриксон эмчид архины цагаан солио туссан нэгэн сэтгүүлч тусламж эрэн очжээ. Архинаас гарах гэж олонтаа тэмцсэн боловч үр дүнд төдийлөн хүрээгүй гэдгээ ч хэлж. Тэгтэл Эриксон эмч “ Та гадаа байгаа кактус цэцгийг хоёр цагийн турш ажиглаад яв даа” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн байна. Хожим захидал бичсэн хүн бол тэр сэтгүүлчийн охин нь байсан аж.

Эриксоны ховс дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хэдийнэ эрүүл мэндийн салбарт нэвтэрч, шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажжээ.

Хүнийг нэгэн бие махбодь гэж үзвэл оюун ухаан буюу ухамсар, далд ухамсар буюу үл ухамсарлахуй, бие махбодь гэж гурав хуваадаг юм байна. Оюун ухаан зургааны нэг хувьтай нь тэнцэнэ гэж үзвэл далд ухамсар зургааны таван хувь байдаг гэхээр тухайн хүний амьдралд далд ухамсар ямар их чухал гэдгийг илтгэнэ. Далд ухамсар нь үргэлж бидний төлөө байдаг бол оюун ухаан маань биднийг архи уулгах, өөрийгөө ядраах, бусдад муу зүйл хийх зэрэг сөрөг зүйлийг хийлгэдэг гэнэ. Хүн өөрийн далд ухамсартайгаа харилцаж чадвал хүссэн болгоноо бий болгож чаддаг гэж үздэг. Харин далд ухамсарт нь зөрчил үүссэнээс өвчин хийгээд стресс гээд бүхий л болж бүтэхгүй зүйл үүсдэг. Харин мэргэжлийн ховсчингууд далд ухамсрыг сэргээх чадвартай аж. Манай улсад ч шинжлэх ухааны шинэ салбар хөгжиж хавдрыг Эриксоны ховсын аргаа эмчилж эхэллээ. Дээр дурдсан архинаас гаргасан жишээ бол Эриксон эмч архичны далд ухамсар нь нөлөөлж, ховсын аргаар тухайн хүнтэйгээ нэгдэж чадсаны илрэл.

Мэргэч төлөгч гэдэг маань үнэндээ өөрийгөө ховсдох төлөв байдлыг хэлдэг аж. Тиймээс ч далд ухамсрын тусламжтайгаар буудаад хэлчихсэн нь таарчихдаг учиртай. Хэрвээ хэн нэгэнэ мөнгөтэй болохыг хүсвэл далд ухамсраа сэргээхэд бороо шиг шаагиад ороод ирэх нь. Ховсын аргын бас нэгэн таагүй үр дүнд хүргэсэн жишээ бий. ОХУ-ын нэрт уран гулгагч бүсгүйг сэтгэл зүйч нь өөртөө ховсдож дурлуулаад дараа нь асуудал үүсэн амиа хорлоход хүргэсэн тохиолдол бий.

Ховсыг хэн дуртай нь ашиглаж болдоггүй. Зөвхөн эмчилгээнд ашиглах ёстой аж. Буддын шашны номлолоор бол “Хүн өөрөө Бурхан” гэдэг энэ юм уу даа.
Б.Долзодмаа.

Хувь заяа гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж байдаг

Азгүй байх явдлыг бидний тархинд бага байхад суулгасан байдаг.
Эцэг эх нь ядуу, хэцүү амьдралтай айлын хүүхэд өсч том болоод яг эцэг эх шигээ амьдарч, тэднийхээ араас орж байгааг хараад хүмүүс учир шалтгааныг нь эцэг эхийнх нь мөнгөгүй хоосон байдагтай холбож тайлбарладаг.

Хувь заяа гэдэг бидний далд ухамсараас хамаарч өөрчлөгдөж байдаг

Мөнгөгүйн улмаас үр хүүхэддээ сайн боловсрол олгож чадаагүй, өвлүүлж өгсөн зүйл нь хөрөнгө мөнгө биш ядуу зүдүү амьдрал болохоор хүүхэд нь ч мөн адил ядуу хоосон амьдарч байна гэж ярьдаг. Мэдээж үнэн үг. Гэвч эцэг эхээсээ аз жаргалгүй байдал, хэцүү хувь тавилан өвлөн авч байгаагийн цаад шалтгаан нь төөрдөг байшин шиг төвөгтэй мөртлөө хоорондоо нягт уялдаа холбоо бүхий хүмүүсийн харилцаанд байдаг.
Чадалгүй эцэг эх үр хүүхэддээ дан ганц ядуу зүдүү байдлаа өвлүүлээд зогсдоггүй. Өөрийгөө аз жаргалгүй байлгах муу замыг өөрөө ч мэдэлгүй сонгож орхидог хандлага, зан чанарыг хүртэл өвлүүлж өгдөг билээ. Стив Бидольфийн бичсэн бүтээлд үүнтэй холбоотой маш сонирхолтой нэгэн хэсэг байдаг. Сэтгэл судлалын чиглэлээр суралцсан миний нэг шавийнхаар бол “ядуу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ толгойд ядуу амьдрах программ”-ыг суулгаж өгдөг гэнэ.Тэгээд үр хүүхэд нь багаасаа тэр проггрммын дагуу ядуу зүдүү байдлыг өөрөө бий болгосон, урин дуудсан үйпдэл хийж тэр үйлдлээ насан туршдаа дахин давтсаар байдаг.
Энэ онол нь хүнд байдаг “хандлага” гэгч зүйлтэй нарийн уялдаа холбоотой байдаг юм. Өдөр тутмын сонин, сар тутамд гардаг сэтгүүл зэргээс хамгийн түрүүн зурхайн зурлагаа хардаг хориод насны бүсгүйчүүд хувь заяа гэдэг биднээс үл хамааран тогтсон зүйл байдаг гэдэгт итгэдэг байж ч болох ч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Хувь заяа гэдэг бол хүний нэг насны амьдралын туршид тохиолддог тоо томшгүй олон сонголтуудын үндсэн дээр бий болдог зүйл бөгөөд ямар сонголт хийх нь тухайн хүний хандлагаас хамаардаг.
Бага байхдаа би ээжээсээ “бид үнэхээр мөнгөтэй байх тавилангүй хүмүүс” гэдэг үгийг байнга сонсож өссөн билээ. Эцэг эх маань байр юм уу газар худалдаж авахаар үнэ нь өсөхгүй байж байгаад түүнийг зараад хэдэн жил өнгөрмөгц үнэ нь өсч байсан явдал хэд хэдэн удаа тохиолдож байсан болохоор тэгж ярьдаг байсан юм. Ээж маань үргэлж бид угасаа мөнгөтэй байх тавилангүй учраас хичээж зүтгээд ямар ч нэмэр байхгүй хэмээн санаа алддаг байлаа. Аав маань шударга сайн хүн сайхан амьдарч болдоггүй энэ орчлонгийн буруу хэмээн ээжийг тайвшруулдаг байв. Үүний ачаар би өсч том болсон хойноо ч мөнгөнд шунах гэдгийг мэддэггүй “бүрэг ноомой” охин болсон билээ. Хангалуун сайхан амьдрал гэдэг бол надад хамаагүй, намайг тойрч өнгөрдөг зүйл гэж боддог байлаа. Тийм учраас би гайгүй дээд сургууль төгссөн мөртлөө үнэхээр мөнгө сайн олдог, ашигтай ажлын байр хайхыг ч хүсээгүй, мөнгөтэй залууг их зантай амьдрал мэдэхгүй гэж дүгнэн үерхэж үзэх тухай боддог ч үгүй байлаа.
Би амьдралдаа ямар нэгэн эргэлт гарах мөч бүрт өөрийн мэдэлгүй ядуу, бас өөрт ашиггүй сонголтуудыг хийсээр ирсэн байлаа. Тэгээд ээжийнхээ нэгэн адил “тавилан иймээс хойш яая гэхэв дээ” гэж боддог болов.
Хорин тавтайгаасаа эхлэн жаахан ухаан орж энэ бүхэнд ямар нэгэн юманд ховсдуулсан мэт миний хүсэл зоригоос огт өөр, буруу сонголтыг хийлгэдэг далд ухамсар нөлөөлөөд байгааг, тэгээд тэрхүү ухамсарыг суулгаж өгсөн хүмүүс нь миний хайртай ээж, аав хоёр минь болохыг ойлгож ухаарсан билээ.

Эцэг эхээс өвлөж авсан хувь заяаг хүссэнээрээ өөрчилж болдог.

Олон хүмүүс хувь заяаг эцэг эхээсээ өвлөж авдаг ч ядуу зүдүү амьдралтай эцэг эхээсээ өөр амьдарч байгаа хүмүүс бас олон байдаг.
Тэдгээр хүмүүсийг хараад олон хүмүүс алга ташин “хүн өөрийн амьдралаа өөрийн гараар бүтээн байгуулдаг. Эцэг эхийн амьдрал гэдэг бол үр хүүхдийн амьдрал биш” гэж хэлдэг. Гэхдээ тэд бол эцэг эхийнхээ амьдралыг үл анзаарч, нүдээ анин тас зүтгэсэн хүмүүс биш харин ч хувь тавилан ба сонголтын хоорондын уялдаа холбоог эрт ухаарч эцэг эхийнхээ сонгосноос өөр замыг сонгосон хүмүүс билээ.
Хэдийгээр эцэг эхээсээ ядуу зүдүү, азгүй амьдралыг уламжилж авсан байлаа ч хэзээ л бол хэзээ амьдралын энэ азгүй тойргоос гарч болдог. Учир нь бид суулгасан программын дагуу үйлдэл хийдэг компьютер биш шүү дээ. Эцэг эхээсээ өөрөөр, эсвэл тэднээс дээр амьдралаар амьдрахыг хүсч байна уу?
Тэгвэл эцэг эхээ хүндлэх хайрлах сэтгэлийн хажуугаар тэдний юманд хандах хандлага, сонгож байгаа сонголт зэргийг нь шударга хатуу байр сууринаас шүүмжилж хөндлөнгийн хүний нүдээр харж дүгнэлт өгөх хэрэгтэй.
Тэгэж чадаж гэмээнэ чиний тархинд ямар сонголт хийдэг программ суулгасан байгааг мэдэж чадна. Тархиндаа ямархуу программтай явж байгаагаа мэдэж авна гэдэг буруу чиг хандлагаас ангижрахын эхлэл аль хэдийн тавигдсан байна гэсэн үг юм.
Хэрвээ таны дотор урвуу бодол, өөдрөг бус үзэл, тэнэг сонголт хийхэд хүргэдэг хүчин зүйл ямар нэг хэмжээгээр байна гэж бодож байвал яг одоо “зөв сонголт” хийдэг эрдэмд суралцахаар ханцуй шамдан орох ёстой. Одоо та өөрийн эцэг эх шигээ амьдрахыг хүсэхгүй байгаа болтэдний тэгж амьдарч байгаагийн шалтгааныг сайтар тунгаан бодоод үз.
Эцэг эхийнхээ ядуу, дутуу дулимаг амьдарч байгаагийн шалтгааныг “хүн чанартай сайн хүн учраас”, “угаасаа л азгүй хүн” зэргээр зөвтгөн тайлбарладаг хүмүүс хүртэл амьдралын чухал эргэлт болгонд эцэг эх нь ямар сонголт хийдэг байсныг нэг бүрчлэн аваад үзвэл нийтлэг нэг зүйлийг олж мэдэх болно. Тэр олж мэдсэн нийтлэг зүйл нь тэдгээр хүмүүсийн сайхан амьдарч чадахгүй байгаагийн гол шалтгаан билээ.
Та аливаа юмыг хурдан ухаардаг, гүйлгээ ухаан сайтай хүн бол аль хэдийн эцэг эхийнхээ сул тал нь юу болохыг мэдсэн, бас тэр сул талд нь үнэн сэтгэлээсээ дургүй байдаг байж ч болно. Гэвч тийм ухаантай хүн хүртэл өөрөө эцэг эхийнхээ тэр сул талыг нь дуурайчихсан байгаагаа мэдэхгүй байх явдал олонтоо байдаг.
Сонголтын салаа зам дээр зогсож байхдаа”би юу хүсч байна” гэдгээсээ урьдчилаад “энэ зүйл намайг аз жаргалтай болгож чадах уу?” гэдгийг түрүүлж боддог дасгал хийх ёстой. Хоёр зүйлээс нэгийг нь сонгох нь амархан мэт санагдаж болох ч гэсэн хачирхалтай нь өөрийг нь эрсдэлд оруулах алхам гэдгийг мэдсээр байж дэнгийн эрвээхэй дэнгийн гэрэлд шатаж үхэхтэй адил мэт буруу сонголт хийж орхидог эмэгтэйчүүд олон байдаг.
Тийм учраас ямар ч сонголтын өмнө зогсож байсан яг одоо өөрийн сэтгэл татагдаж байгаа зүгрүүгээ бүү яв. Тэр бол таны хүсч байгаа зүйл бус таны тархин дахь программ үйлчилж байгаа хэрэг байж ч болно. Ийм тохиолдолд бүрт таниас илүү хангалуун амьдарч байгаа, чадвартай, өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлгахаа мэддэг хүнээс зөвлөгөө ав.
Албан шахалтаар бус аяндаа бий болсон таны сонголт тэдгээр хүмүүсийн зөвлөгөөтэй таарч байвал та эцэг эхийнхээ бий болгосон “эргүүлэг”-с ангижирч байна гэсэн үг юм.
Эх сурвалж: (Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг) номноос

2012 онд дэлхий сөнөхүү?

2010-04-10 20:22:57

Б.Галаарид
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.

Бусад зөгнөл
“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв…
…Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.
Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.
Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?

Сүйрлийн тухай баримтууд
Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.
Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.
Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.

Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг
Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.
Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.
Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.
Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.
Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.
Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.
Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.

Сансрын сүйрэл
Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.
Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.
Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.

Метаны дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.
Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.

Квантын үсрэлт
Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.
Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.

Шинэ эриний эхлэл
Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.
Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.
Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.

Крайоны өчил
Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.
Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.

Гараг эрхсийн жагсаал
Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.

Төгсгөл үг
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.
Эх сурвалж www.seruun.com
"Зууны мэдээ"-гийн хавсралт "Гэрэлт Цалиг" сонин 2009.IX сар. № 15

Бөө

Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн.

1.Эхийн эрхт овгийн байгуулллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үе
хэмээн тус тус үечилж авч үзжээ.

Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн дуугаар нотолсон. Бөөгийн шашинг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж хувцас хунар, зан үйл зэргээс нь анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн, эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой. Орчлон ертөнцөд хүн анх бий болсныхоо дараа дан ганц бие сэтгэлээрээ байгальтай харьцах чадвар нь шинжлэх ухаан хөгжсөн одооныхоос харьцангуй өндөр байжээ. Нийгмийн хөгжлийн хамгийн доод шатны хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увьдастан болгон төлөвшүүлсэн бөгөөд байгалиас энэ их эрдэм чадлыг эзэмшсэн хүмүүс тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох харьцааг үзэл баримтлалынхаа үүднээс зохицуулан зохион байгуулж байжээ. Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөжгил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увьдасын эрдэм чадвартай хүсүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс бөөгийн шашин дөнгөж үүсч байсан эхийн эрхт овгийн байгууллын үед шашныхаа үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөөгийн шашны үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.

Энэ нэрний тайлбар нь:
1.Эдүгэн нэр томъёо нь охин онго бөгөөд эх гарал гэсэн утгатай, монголын нийгэмд байсан эхийн овгийн үлдэцтэй шууд холбоотой “Х.Пэрлээ”
2.Монголын бөөгийн шашны тахин шүтдэг олон тэнгэрийн дотор “Идага тэнгэр” гэж байдаг.
Үүний Идага гэдэг нь хэрэг дээрээ Идүгэн гэсэн үгтэй утга нэг юм. “Х.Буянбат”
Гэтэл эцгийн эрхт овгийн байгууллын үед эрэгтэй бөө нарын “бөө”, эмэгтэйг “идуган” гэжээ. Зарим дархад хуулар зэрэг овгийн бөө нар “бөө” гэсэн нэрийг шашны ерөнхий нэр, эрэгтэй бөөг “заарин”, эмэгтэй бөөг “удган” хэмээн нэрлэсээр одоог хүргэжээ.

[align=justify]Хүн байгалийн харьцааг зохицуулах үйл явцад хамгийн анх удаа өртсөн шүтлгэийн зүйл болох байгалийн элдэв амьтан, ургамал, хад чулуу, үзэгдэл юмсыг шүтэх тотемизм хэмээх харсан тэнгэрийн тухай ойлголт: Дээд зэргээр хөгжсөн овюун санаагаар орон зай цаг хугацааны нууцад нэвтрэх аргууд болох мэргэ төлөг: Танин мэдсэн бүхэнтэйгээ харьцах зан үйлийн анхан шатны хэлбэр болох дом шившлэг. Энэ бүхний үндсэн дээр бөөгийн шашин үүсэн хөгжжээ.

[align=center]Хар зүгийн бөө

Эрт балар цагаас бөө нар л наран, саран, одон мичдийн хөдөлгөөн, өдөр шөнө, жил сарын хугацаа, од мичдийн тохироо, хүн мал, ан амьтны насны хэмжил, жил мэнгэний зохицол зэргийн талаар тухайн үеийн мэдлэгийн түвшнээр мэдэж тайлбарлаж тэр бүхэнд зориулсан зан үйлээ явуулж, хүмүүст ач тусаа хүргэж хүмүүсийг сэнхрүүлэн журам дэгт оруулж, аюул зовлонгоос зайлуулан аварч, өршөөж ирсэнд оршино.
Аливаа муу хорлол муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугийн эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлэгдэн “хар хэрэг, хар санаа гэх мэтээр” дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг “номхон”, “дошгин” гэж хоёр ангилан дошгидыг бүхэлд нь “Хар тэнгэрүүд” хэмээн тахиж шүтэх болсон байна.
Бөөгийн шашны хар тэнгэрүүд нь хүмүүсийг аливаа аюул, заналхийллээс авран хамгаалах, өшөөтнөөс өшөө авах зэргээр муу бүхний эсрэг бие даан тэмцдэгээс гадна цагаан тэнгэрүүдэд хүч нэмэгдүүлэн хэрэглэдэг, нэгэн ёсны бөөгийн шашны зориг баатарлагийн илэрхийлэл юм. Эртний дошгид хар тэнгэрүүдээр хөллөж бөө нарын сүнсийг ч нэгэ адил “хар онгод” хэмээн үздэг. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодыг байрладаг зүг чигээр нь хар зүгийн бөө хэмээн нэрлэдэг байв.
Хар зүгийн бөө овгийн байгууллын үед хар тэнгэрийг тахиж, цэргийн сүр хүчийг нэмэгдүүлэх, төрт ёс бүрэлдсэнээс хойш төрийн нэгэн чухал тулгуур болох их цэргийн догшин хар сүлдийг тахиж тайх зэрэг хүн ард, төр засгаа хамгаалах эрхэм үүргийг гүйцэтгэдэг байв.

Цагаан зүгийн бөө

Монгол бөөгийн шашны зориг баатарлагийн илэрхийлэл буюу хатуу чанга ёсыг эрхэмлэдэг хар зүгийн бөө нарын нөгөө талд энэ шашны энэрэнгүй ёсын илэрхийлэл болсон цагаан зүгийн бөө нар байдаг. Хүчтэний өөдөөс хүчээр тэмцэх, өшөөтнөөс өшөө авах зэрэг хар хэргийн эсрэг хар хэрэг үйлддэг хар зүгийн бөөгийн зан үйл нь мөн чанартаа мууг зөгнөдөг хар дом шившлэгийн зан үйлийн хөгжсөн хэлбэр мөн болохоор үүний нөгөө талд сайныг зөгнөсөн цагаан дом шившлэгийн зан үйлийн хөгжсөн хэлбэр нь цагаан зүгийн бөөгийн зан үйл мөн юм. Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг, цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. ТЭР ҮЕЭС МОНГОЛ БӨӨ НАРЫГ ЦАГААН Зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн ангилж ирсэн. Судалгаанаас үзэхэд цагаан зүгийн бөө нар нь нийт бөө нарын дунд харьццангуй олон тоотой байсны дээр тэд хүмүүсийн аж амьдраыг ерөнхийд нь чиглүүлж, нийгмийн дотрох хэв хуулийг сахиулах, дээд тэнгэр, газар усны эзэдтэй хэрхэн харьцахыг хүмүүст заах, сургах, харэв тэд тэнгэр, газар усны эзэд, дээдсийн сүнс онгодыг хилэгнүүлсэн бол арга засал хийж тайвшруулах, эмчилгээ хийж өвчин анагаах зэрэг үйл ажиллагаа явуулж зан үйлүүд үйлддэг.

Монгол бөөгийн шашны ертөнцийг үзэх үзэл
Монголын бөөгийн шашин судлалд хамгийн их өртөгдсөн асуудал бол энэ шашны орчлон ертөнцийг үзэх үзлийн гол гурван зүйл болох хатан дэлхий, хан тэнгэр, газар усны эзэд бөгөөд энэ бүрэлдэхүүн хэсгийн нэг болох дэлхийн үүсэл хөгжлийн асуудал болно.
Тэнгэр газар хоёр нэгэн үед нэгдмэл цул эд байгаад газраас тэнгэр салах үед гал үүссэний дээр тэнгэр нь амь оруулж эр үүтгэл, газар нь хэлбэр дүрс өгсөн учир эм үүтгэдл болсоноор монголчууд эцэг тэнгэр, эх дэлхий гэж нэрлэх болжээ. “Дорж Банзаров”

Өөрөөр хэлбэл эрт галавын цагт тэнгэр газар хоёр нэгэн бүхэл улайдмал зүйл байснаа бие биенээсээ тасарч салсан гэж бөө номлодог.

1.Хөрст дэлхий, түүний тивүүд

Монгол бөө нар хөрст дэлхийг анх үүссэнийхээ дараа өчүүхэн жижиг байгаад гадаргуунд нь хумхийн тоос бүрхэж томорсоор өдгөө хүрсэн бөгөөд хөрст дэлхийг томорч байх явц дунд ургамал, амьтан, уул, ус, нэгэн адил томорч хөгжсөн гэж үздэг. Бөөгийн шашны гал тахих ёслолын дуудлаганд
Дээрх мөнх тэнгэрийг
Тэвшийн төдийхөн бүхийгээс
Доорх этүгэн эхийг
Өлмийн чинээхэн бүхийгээс
Өөд заяасан гал, галайхан ээждээ өөхөн тосыг өргөнөм билээ... гэж тэнгэр эцгийг тэвш тавгийн төдийд, дэлхий ээжийг дөнгөж өлмий төдий, сүмбэр уулыг дов, сүн далайг шалбааг байхаас гал таныгаа тахиж ирсэн хэмээн дурсдаг.

Гурван ертөнцийн үзэл /3 тив/

Бөөгийн мөргөл дэлхий ертөнцийг дээд, дунд, доод гэж 3 давхар болгон үздэг. Дээд ертөнц бол ариун сайхан энэрэнгүй ертөнц бөгөөд дунд ертөнцийг аливаа гамшиг зовлонгоос хамгаалж, доод ертөнцтэй үргэлж дайн дажин хийж байдаг гэж үздэг. Дунд ертөнц дээр хүн амьтан оршин амьдрана. Доод ертөнц дээр үхээрийн шулмасууд хуран сууж аливаа өвчин тахлыг тараагч бүхэн энд хуралдана. Энэ бас тамын орон мөн гэж үзнэ. “Х.Буянбат”

2.Газар усны эзэд

[align=justify]Энэ бол монгол бөөгийн шашны орчлонг үзэх үзлийн гол гурван зүйлийн нэг юм. Монгол бөө нар газар усыг эзэдтэй хэмээн шүтдэгтээ бус харин газар усны эздийг тахин шүтдэг учраас монголчууд газар усыг эрхэмлэн дээдлдэг ёс тогтсон бололтой. Газрын эздийг шороо гэсэн утгаар нь савдаг, ус чийгийн эзнийг ус гэсэн утгаар нь лус хэмээн нэрлэж монгол ярианы хэлэнд лус савдаг хэмээн хэлэгдэж заншсан. Лус савдгийнг үзэгдлүүд хүний үйл ажиллагаанаас нөлөөлж байгаль нийгмийг хамарсан үйл явдалд хүргэдэг. Лус савдгийг хүн өөрөө хөндөнө үү гэхээс бие хүнийг лус савдаг гэмгүй цагт нь огт хөнддөггүй. Харин хүмүүсээс лус савдгийг хөндөсний хариуд лус савдгйин хорлолд өөрснөө өртдөг. Ган зуд, усны үер, их бороо, мөндөр зэрэг нийгмийг хамарсан аюул, хүний үхэл, өвчин тахал гэх мэт байгаль нийгмийн үзэгдлийг лус савдгийн хорлол болов хэмээн тахиж тайх зан үйл үйлддэг.
Лус нь усны эзэн боловч усанд биш, савдаг нь газар шорооны эзэн боловч хөрс шороонд биш аль аль нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог гэж бөө нар үздэг.

3.Хөх тэнгэр

Монгол бөө нар орчлон хорвоог эзэгнэсэн зургаан их хаан байдаг бөгөөд түүний нэг нь тэнгэрт байдаг Хурмастын хаан, бусад тав нь хөрст дэлхийд оршдог хүний хаат төрөөс эхлээд лус, араатан, жигүүртэн, мөлхөгчдийн их хаад хийгээд хурмаст тэнгэрийн хаан нь хурын усаараа хөрст дэлхийд байгаа энэ хаадыг хөвчин их лустай нь хамт бүгдийг нь ундаалж тэжээж амьдруулж байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн хургүй бол хорвоо яваандаа ус чийггүй болж, амьдрал зогсоно гэж бөө нар үздэг байжээ. Ингэснээрээ хурмастын хаан нь хөрст дэлхийтээгээ өдөр тутмын амин холбоотой байж амьдралыг үүсгэгч эр үүтгэл болж бүхнийг захирч байдаг гэнэ.

Харсан тэнгэрийн тухай ойлголт:

Монгол бөө нар эрт балар цагаас нааш овог аймаг, хүмүүсийнхээ гарал үүслийг дээд тэнгэр хийгээд дээд тэнгэрээс заяаж төрсөн чоно, цагаан галуу, нарс мод, бөртэ чоно, гуамарал гэх мэтээр үзэж тэр бүхнийг овог аймаг, өөрсдийнхөө харсан тэнгэр хэмээн тахиж шүтсээр иржээ. Харин Чингис хаан өөрийнхөө харсан тэнгэрийг “Мөнх Тэнгэр” хэмээн нэрлэх болсноор хожуу үеийн монгол бөө нарын харсан тэнгэрийн тухай ойлголт өөрчлөгдсөөр сүүл сүүлдээ онгод нь болжээ. Ийнхүү харсан тэнгэрийн тухай монгол бөө нарын ойлголттой ижил ойлголтыг XIX зууны үеийн бөө судлаачид умард Америкийн Индианчуудын нэг аймгийн “Totem” /төрөл угсаа/ гэсэн үгнээс үндэслэн “тотемизм” хэмээн нэрлэсэн байна.
Хөх тэнгэр нь нэг талаараа дэлхийн агаар мандалд болж байдаг юмс үзэгдэл, газрын үржил шимд өгөөжөө хайрлан нөлөөлж бүх хүн амьтанд харагдаж байдаг бол нөгөө талаараа орчлонт хорвоо хийгээд хүний үйл ажиллагааг зохицуулан чиглүүлж хорвоогийн бүх хүнийг нэг бүрчлэн харж түүнийг сахин манаж байдаг “Хий ухаар юм”-ыг харсан тэнгэр гэж үздэг билээ.
Энэ тухай бөөгийн дуудлагад:
“... үе сольж үндэс болтол
Үргэлжийн цагаан мөрөө хайрла та
Хараатай нартыг тэвчиглүүллээ би
Харсан тэнгэрийг шүтлээ...” гэж байдаг. Бөө нар хүмүүс өдрийн цагт дагаж харсан, шөнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдчихгүйн тулд дор дурдсан зүйлийг байнга анхаарч явах ёстой гэж үздэг байлаа. Үүнд:

1.Харсан тэнгэртээ үргэлж итгэж, түүнийг туйлын үнэнчээр бишрэн шүтэж байнга хүндэтгэх
2.Харсан тэнгэрээ ариун байлгах
3.Харсан тэнгэрийнхээ хүндэтгэлийн ёс журмыг хатуугаар сахих явдал харсан тэнгэртээ хаягдчихгүй байх
4.Хүмүүс өөртөө нөлөөлж байгаа харсан тэнгэрийнхээ нөлөөллийг зөн билгээрээ хүлээн авах чадвартай байх ёстой
гэсэн гол зүйлүүдийг чандлан явах ёстой юм байна.
[align=justify]Харсан тэнгэр гэх энэ ойлголтоос улбаалан монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, малын тэнгэр, нохойн тэнгэр гэх мэт үй олон ойлголт буй болсон. Хэрэв зүй бус үйлдлүүдээр эцэг эхийгээ гомдоовол эцгийн буюу эхийн тэнгэр хаяж эхийн нь нарт хорвоод амьдрах хугацаа богиносно. Заяаны хань эр нөхрөө үл ялих шалтгаанаар гомдоовол эрийн тэнгэр хяаж эмэгтэй бүх насаараа мөчид явна. Үнэнч сайхан сэтгэлтэй хайрт гэргийгээ гомдоовол эхнэрийн тэнгэр хаяж эр хүн бүх насаараа гань явах, эд хогшилдоо зүй бус хандаж сайхан эд хогшлоо муухай эдэлбээс эдийн тэнгэр хаядаг гэх мэт болно. Иймээс хүмүүс юуны тэнгэр хаяж байгаа гэдгийг тодруулж мэдээд түүний буян хишгийг дууддаг байв.
“Мөнх тэнгэр”

Монголын нууц товчоонд тэмдэглэснээс үзэхэд Чингис хааны эсрэг тэмцсэн аливаа дайсан цэрэг, зэвсгийн хүчээр Чингисээс хичнээн давуу байсан ч гэсэн шийдвэрлэх тулалдааны үед дайсны талд сэтгэл санааны дарамт үүсч, хүч нь сарних үзэгдэл байнга гардаг байжээ. Жишээлбэл 1201 онд Жамухын тугийн дор олон монгол аймгийн их цэрэг Чингис, Ван хан хоёрын эсрэг цэрэглэн ирж байлдахад Чингисийн цэргийг байгалийн гамшиг-ус үерээр сүйрүүлэх зорилгоор хийсэн Найманы Буйраг хан, Ойрадын Хутаг Бэхи хоёрын хийсэн задын хур бороо өөрсдийн нь дээр орж сүйрүүлсэн учир тэр “Бидэнд тэнгэрийн хилэн болов” шэж үзээд тулалдааны талбараас зайлж явснаар Жамухын цэргийн хүчийг ихээр сулруулан ялагдал учруулсан , 1203 онд Хэрэйдийн Ван хан сэтгэлийн гүн дарамтанд орж Чингисийн эсрэг тулалдаанд орохын өмнө “Тэнгэр биднийг таалахгүй” гэсэн үгийг олон дахин хэлж ерөнхий командлагчийн тушаалаас зайлсхийхийг оролдох зэргээр зориг нь мохож сүр сүлд нь унаж байсан тул ялагдал хүлээсэн байдаг.
Энэ бүхний бөөгийн шашны үүднээс тайлбарлавал Чингис хааны харсан тэнгэр шийдвэрлэх тулалдааны үед дайсны нь сүр сүлдийг үхүүлчихдэг байсан учир Чингисийн талд ялалт ирдэг байв. Харсан тэнгэр нь Тэмүүжинг эхийн хэвлийд байх үеэс түүнд нөлөөлж баруун гарт нь шагайн чинээ нөж төрүүлсэнээс эхлэн түүнийг 9 настайд нь эрийн цээнд хүргэж эцэг хөвүүндээ охин гуйхаар олхунуд иргэнд одож явтал замд нь Тэмүүжиний хадам эцэг болох Хонгирад аймгийн Дэй сэцэнийг эцэг хүү хоёртой учруулахын тулд урд шөнө түүний гар дээр хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуунд нар сар хоёрыг атгуулан Дэй сэцэнд Есүхэй баатартай ураг барилдахын мэдээ дамжуулсан зэрэг нөлөөлж байсан байна.
Мөнх тэнгэр нь оюун санааны зүйл мөн боловч тэнгэрийн нэг даврхаа, сансар биш зөвхөн Чингис хааны харсан тэнгэрийг өргөмжлөн магтсан тодотгол нэр гэж зарим судлаачид үзжээ.

Бөөгийн шашны бас өөр чухал зүйлүүд бол

1.Өмсгөл
2.Хэрэгсэл
3.Онгод
4.Бөөгийн сүнс, онголох ёс зэрэг бол яалт ч байхгүй мөн юм.

Бөөгийн өмсгөлийн талаар товчхон...

[align=justify]Монгол бөөгийн өмсгөл гэсэн ойлголтонд бөө малгай, гутал хамаарагддаг. Судлагдсан байдал болон өмсгөлдөө тайлбарласан бөө нарын тайлбараас үзэхэд монгол бөөгийн өмсгөл нь хүн юм уу бор гөрөөсний сүнс төдийгүй гөрөөс, хүн могой зэрэг амьтдын сүнсний чуулга юм гэсэн ойлголт байдаг аж. Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа барга хамниган, хотгойд бөөгийн өмсгөл аль нь бүсгүй байгааг долоон зуун жилйин тэртээ Тэмүүжин “Бурхан халдун чамайг өглөө бүр мялааж байя, өдөр бүр тахиж байя. Үрийн үрд үүрд тахиж үе тутам үргэжл шүтэе гэж бүсээ хүзүүндээ эрх мэт өлгөж Бурхан халдунд есөнтөө сөгдөж өчил өчин сацал сацав” гэсэнтэй харьцуулж үзүэхэд монголчууд язгуураасаа дээд тэнгэр, дэргэдэх лус савдагтаа мөргөхдөө бүсгүй мөргөдөг хэв ёстой байсан хийгээд энэ хэв ёс ньв эхийн эрхт овгийн байгуулын үеэс нааш мөрдөж ирсэн бөөгийн шашны хэв ёс байжээ. Өнгө гэдэг ойлголтыг бөөгийн шашин хорвоогийн өнгө, сэтгэл санааны өнгө, яс овгийн өнгө гэсэн гурван зэрэглэлд хуваан үзсэн байдаг.
Бөөгийн өмсгөлийн нэг чухал хэсэг нь бөө малгай юм. Ихэнх нутагт үүнийг Оргой хэмээн нэрлэдэг. Монголын олон яс овгийн бөө нарын малгай ерөнхийдөө битүү оройтой байхад зарим нь оройгүй байдаг. Бөөгийн малгайн оройд шар шувуу, бүргэд, сойр, шар шувууны сөд бүхий арьс хадаастай байдаг. Энэхүү өдний байрлал, тоо нь бөө нарын овгийн ялгаа болон шавийн тоо, удам угсааны тоог илэрхийлдэг байсан байна. Дээд тэнгэр, дэргэдэх лус савдаг, дээдсийн сүнс онгон сахиусууддаа залбирал үйлдэхдээ бөө нар дан ганц толгой бөхийн мөргөж, онгодтойгоо толгойныхоо оройгоор шууд харьцаж бөөлдөг учир бөө малгай оройгүй болсон гэж үздэг. Үүнийг МНТ-нд Тэмүүжин Бурхан халдунд мөргөхдөө малгайгаа гартаа сэгэлдэрч толгой нүцгэнээр мөргөж сөгдөн сацал сацсантай харьцуулж үзэхэд эртний уламжлалыг хадгалсаар ирсэннь харагдаж байна.
Бөөгийн гутал- Дархан бөө нар бөө гутлаа уг бөөд онгод сахиус ирэх үед тэр онгод сахиусны хойд хоёр хөл болдог гэдэг бол цаатан бөөгийн ёсонд бөө гутал нь хэнгэрэг дээр зурсан согооны хөл болдог гэдэг.

Монгол бөө нар өмсгөлийнхөө их биеийг манжиг, хонхинуур, уяа чимэг зүүлтээс нь тусдаа бие даасан амьтан гэж үздэг. Өмсгөлийн их бие нь бөө нарын угсаа гарлыг тодоройлдог.Бөөгийн өмсгөлийн дэвсгэр өнгө нь бөөд ирсэн онгодын зүс царайг илэрхийлдэг.

Бөөгийн хэрэгслийн тухай товчхон...

Бөөгийн хэрэгсэл гэсэн ойлголтонд хэнгэрэг, түүний цохиур, хуур, толь таяг гэх мэт зүйлс хамаарагдана. Бөөгийн хэрэгсэл нь:
1.Бөөгийн юм уу, эсвэл онгодын унаа
2.Бөө нараас дайсныхаа эсрэг холбого гүйлгэдэг сум
3.Онгод тэнгэрүүдийг баясгадаг хөгжим
4.Бөө хийгээд сүсэгтэн олны хүсэлтийг онгод тэнгэрт уламжилж тэднээс хариу авах / мэрэг төлгийн/ хэрэгсэл
5.Бөө онгодын харилцаанд тус болох багаж хэрэгслийн үүргийг тус тус гүйцэтгэдэг.

Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь тотемизм болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болно. Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм. Тэр үеийн бөө мөргөл нь үндсэндээ тотемизмийн үргэлжлэл байсан ба шинэ нөхцөлд политеист буюу хүн луугаа адил чанаруудыг агуулсан бурхадын нийтлэгийг шүтдэг байв. Мэдээж тэр үеийн бусад ард түмнээсээ нэг их ялгаатай байгаагүй. Хамгийн хүчирхэг дээд бурханаа (тэнгэрээ) тэр үеийн монголчууд “дээр” буюу тэр үеийн дуудлагаар “тэнгэр” гэж нэрлэжээ. Тэр хүчирхэг тэнгэрээ тэд эртний герегүүдийн Ураны нэгэн адил дээрхи тэнгэртэй шууд адилтган үздэг байв. Энэ үзлийн цуурай эртний сумерүүд (тэдний тэнгри нэртэй бурхан), нанхиадуудад (тиан – тэнгэр, тианшихуан – тэнгэрийн хүү) хүртэл ажиглагддаг. Сонирхолтой нь мөн монголчуудын дунд эртний персүүд буюу аричуудын “Ахура Мазда - Хурмаст” хэмээх тэнгэрийн нэрийдэл явж байдаг. Энэ нь тэр үед хол хол орших ард түмэнүүд бие биентэйгээ оюуны эрчимтэй солилцоо хийдэг байсныг гэрчилнэ.
Энэхүү олон тэнгэр, асуудтай бөө мөргөл нь нилээн урт хугацаанд монголчуудын сүсэг бишрэлийн болон сэтгэхүйн хэрэгцээг хангаж чадаж байжээ. . Тэр хооронд харин бусад иргэншлүүд политеизмийг хуучруулан хаяад хорвоо ертөнцийн бүтэц, зохион байгуулалтын талаар илүү боловсронгуй ойлголтуудыг бий болгож байжээ. Энэ нь тэр үедээ хамгийн их хөдөлгөөнтэй, бусдын талаар мэдээлэл сайтай байдаг байсан нүүдэлчин монголчуудын анхаарлаас зугтаагүй нь мэдээж. Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.
ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэрстэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.
Ямар ч байсан тэр үеэс хадгалагдан ирсэн (энэ нь монголчуудын ч гавъяа биш юм) ганц баттай эх сурвалж болох “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.
Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ. Монголчууд тэр үеийг хүртэл хүчтэй бичгийн соёл боловсруулаагүй байсан нь үүнд нөлөөлсөн байж болох. Ямар ч байсан Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Бүр Монголдоо хүртэл олон тэнгэртэй бөө мөргөл уруугаа эргээд орчихсон бололтой. Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд баяртайгаар хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв. Ийм хүмүүст боловсронгуй кодексчлогдсон сүсэг бишрэл байтугай хууль цааз ч хэрэггүй байв. Тиймээс эдгээрийн аль аль нь байсан ч үгүй. Чингисийн Мөнх Тэнгэрийн шүтлэгээс өдгөө бидэнд “Монголын Нууц Товчоо”-ноос гадна аман яриа, үлгэр домогт бага сага үлджээ. Жишээ болгон “Тэнгэр минь! (аль нэгэн тусгай тэнгэр биш, тэнгэрүүд ч биш яг харин Тэнгэр минь)” хэмээн уулга алддаг, хонгоны хөх толбоо дээд Тэнгэрээс заяатайн шинж гэж тайлбарладаг зэргийг дурдаж болох юм. Мөн өөрсдийгөө их онцгой, маш чадалтай хүмүүс гэж тооцдог бахдал нь үүнээс үүсэлтэй мэт.

Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ.

"Мөнх тэнгэрийн төгс гэгээрлийн шид бөө онгон шүтээн төв"-ийн тэргүүн Б.Зоригтбаатар ингэж өгүүлэв. "Бөөг зарим хүмүүс бүжиг төдий л ойлгодог шиг байгаа юм тэгвэл бөөгийн гол ид шид нь анагаах чадалдаа байдаг. Хүмүүсийг өвчин зовлон саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчиныг нь анагаах хэрэгтэй. Ингэснээр бие мах бод өвчин үүсгэгч вирус үүсэх нөхцөлгүй болж болно. Хүмүүс дээрх тайлаг тахилгад улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмсөж ирвэл миний хүч илүү хүрэх болно. Хар өнгийн хувцастай хүнд миний хүч хүрэхгүй буцаж ойдог" гэж тэрбээр ярьж байсан юм.
Бөө нарын бөөлөх зэрэг зан үйлээ үйлдэж байгаа үед бөөтэй харьцаж байдаг нэг гол зүйл бол онгод юм. Бөөгийн шашны нэгэн танигдаагүй нууц нь бөө онгодын харьцаа, онгодын тухай асуудалд л байдаг бололтой. Бөөгийн шашны энэ нууцтай эрдэмтэд олон жилийн өмнөөс тулгарчээ.

1960 онд Унгар улсын эрдэмтэн Вильмош Диосеги монгол бөөгийн шашин судлалын ажлаар Монгол Улсын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд явж байхдаа тус сумын 3-р багийн харьяат цагаан хуулар ясны долоо дахь үеийн бөө Жүгдэрийн Чагдар /1901-1975/ зааринтай уулзаад судалгаа хийж байтал заарингийн онгод орохоор болжээ. Тэгэхэд тэрээр биеэ барьж сэтгэлээ жолоодон чадсанаар заарин онгодоо оруулалгүй зайлж улмаар нууцаа задлахгүйн тулд зугтааж чадсан байдаг. Гэтэл мөн сумын харьяат хар дархад ясны Дугарын Барий /1898-1970/ удган биеэн барьж сэтгэлээ жолоодож чадалгүй онгод нь орж ухаан алдаж унахад В.Диосеги арцны утаа үнэртүүлж удганыг сэргээж бөөлүүлсэн билээ. Мөн 1960-аад оны дунд үед академич Б.Ренчиныий толгойлсон шинжилгээний анги Хөвсгөл аймагт бөөгийн шашны аман зохиолын цуглуулга хйиж явахдаа Жүгдэрийн Чагдар гуайтай уулзаж түүнээс бөөгийн дуудлагын бичлэг хийж байтал Чагдар гуай ухаан алдан унаж эмнэлгийн тусламж авч сэргэсэн гэдэг. Энэ тухай материал монголын ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй. Чагдар заарингийн ийнхүү унасан явдлыг “Бид Чагдар заарингийн жинхэнэ нууцыг задлахад тун дөхлөө. Энэ бол монгол бөөгийн шашны зайлшгүй судалбал зохих зүйл мөн” гэж академич Ринчен шавь нартаа сургамжлан захиж байсныг тухайн шинжилгээний ангид ажиллаж явсан доктор Б.Сумъяабаатар дурсан ярьсан байдаг. Үүнээс үзвэл бөөгийн шашны дотоод мөн чанарын илэрхийлэл нь бөө нартай харьцаад байдаг “онгод” –ын тухай асуудал мөн. Тэгэхээр онгод гэгч юу хэлдэг болохыг бөө нар өөрсдөө юу гэж ярьдгийг сүүлийн үеийн бас өөрийн сайн мэдэх баримт, болсон явдлуудад тулгуурлан авч үзье.
~Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хоёул аж төрдөг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийлгэхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хйиж өгөхөөр хусан өргөл чимэглээд хуурдаж эхэлтэл удганы голомтын орчимд газар хатгасан өргөл нь дундуураа их чимээ гарган гарган ил харагдахуйц гадны хүчний нөлөөгүйгээр хугарч үзүүр нь газар хатган унав. Тэгмэгц Цэвээн удган “Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр их уурлаж догширчээ” гэж үзээд Өө энэ чинь бүр иймдээ хүрээ юү? За тэгвэл хуяглаад үзнээ гэж хэлээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Тун хүнд байна. Энэ нутагт байгаа цагт үхэх л юм байна. Тийм учраас та охиноо долоо хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёулаа татгалзаж танихгүй мэдэхгүй нутаг руу, төрсөн нутаг усаа, хайрт эцэг ах дүү нараа хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдан унажээ. Энэ үед эцэгт нь Цэвээн удган “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар үл барам урт наслах ч юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэж бодож байгаа бол долоо хоног өнгөрүүлээд нулимс асгаруулах нь ээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв.
Гэтэл хэдэн хормын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь үгүй болж харин ч болохнээ түргэн явъя гэсэн эрс бодолтой болсон байлаа. Учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ. Цэвээн удган Сампилийг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилаад эмэгтэй хүн учир Сампилийн зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих дур ч үгүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэхүү оёж шидсэн юмыг чи хаанаа л хүрнэ тэр нутагтаа очоод задлаарай, түүнээс нааш задалж болохгүй шүү” хэмээн захижээ. Энэ ёсоор тэр Улаанбаатарт ирснийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийн бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцэг Таживыгаа дэргэдээ авч асрахаар төрсөн нутагтаа очсон боловч таван хоногийн дараачаас хууч өвчин нь хөдөлжбуцаж яюахыг шаарджээ. Тэгээд аавыгаа аваад Төв аймгийн Батсүмбэр нутагт ирснээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь өөр ямар ч эмчилгээгүйгээр эдгэж энх тунх аж төрсөн байна.
~Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат хар дархад ясны Цэвээний Аюур /1898-1948/ заарин тун сүрхий ид шидтэй бөө байжээ. Тэрээр 1944оны намар Балбирагт нутаглаж байхдаа хуш ба хусан хоёр өргөл чимэглэж бөөлөхдөө гэрийнхээ зүүн хоймор /барс зүгт/ завилан суугаад толиндоо нэг юм хэлж шивштэл тооноор нь зулзган хуш хус үндэстэй шороотойгоор орж ирэхээр нь үндсийг нь тайрч хоёр өргөл болгон бөөлөөд тооноороо гарган төвьчихсан нь тэр шөнөдөө өргөлүүдийг нь ямар нэг далдын юм аваад явчихсан байжээ. Бас тэр намар Балбирагт суудаг Гунагарын Жамбал гэгч айлд бөөлөх гэж байхад нь Дотоод явдлын яамны хэсгийн төлөөлөгч Лувсан гэгч Сандаг Балдан нарын хамт ирч Аюураас бид таныг яах ч үгүй. Хатгалын дунд сургуулиас манайхны гурван хүүхэд оргоод олдохгүй болчихлоо. Цасан шууганд төөрчих шиг боллоо. Үзэж өг гэхэд заарин үзээд “Ууржуулын даваа шиг байна. Нэгэн их цастай давааны өвөрт гурвуулаа өөд болчихсон байна. Сандаг та түрүүлж тэднийг үзэх юм байна. Айж цочиж уйлж унжиж болохгүй. Тэгвэл өөрт чинь муу юм болох нь ээ” гэтэл Сандаг өөрийн нь хүүхдийн цогцос эхлээд таарахад ихэд цочиж уйлж сүйд болжээ. Түүнээс хйош удалгүй Сандаг нь сэтгэцийн өвчтэй бас хэлгүй болж яваад өнгөрсөн гэдэг.

Гадаад их далайгаас алс хол Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг их голуудын эхэнд тэгэхдээ дэлхийн дээвэрт биш дунд хаьд буюу өөрөөр хэлбэл эрс тэс газрын уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүсч бүрэлдсэн нүүдлийн соёл иргэншлийн бүрэлдэхүүн хэсэг үзэл санаа нь одоогоос 5000-7000 жилийн тэртээ үүссэн монгол бөөгийн шашин байв.энэ шашин МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч “тэнгэрийн хүү”-г орой дээрээ тахисан нүүдэлчдийн анхны төрийг бүрэлдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс нь болжээ. Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаад /Чингис, Өгөдэй, Гюүг, Мөнх нар/ аливаа шашныг огт ялгаварлалгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашныг огт ялгаварлахгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашны тэргүүнийг нэрлээгүй зэргээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол шашин нь бөөгийн шашин хэвээр байсан ба Чингис хаан хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зааринг УЛСЫН ИХ БӨӨ болгож цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг УЛСЫН ИХ ЗУРХАЙЧ бэхид өргөмжлөх зарлиг буулгаж байжээ. Ийнхүү бөөгийн шашин төрийн гол шашин байсан тул “Монголын нууц Товчоо”-г бөөгийн шашны ертөнцийг үзэх үзлийн үүднээс түүний онол сургаалийн үндсэнд тулгуурлан бичсэн.
Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. Одоогоос 2000 жилийн тэртээгээс Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.
Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
Бөөгийн шашин нь хүн амьтад нэгэн насаараа нарт хорвоод амьдраад өөд болмогц амин сүнс нь харанхуйн оронд туяа цацруулан дэгдэж тодорхой хугацааны дараа мөн тийм туягаар хүний хувьд хүнд, бөөгийн хувьд онгод болж нарт хорвоогийн хүн, түүний амьдралыг бүх талаас нь харж хамгаалдаг гэж үздэгээрээ Бурхны шашны “хойд нас” –ны сургаалийг үгүйсгэдэг.
Монголчууд ямар ч тохиолдолд бурхны шашинд илүүтэй итгэдэг учраас хүн амын дийлэнх нь христ болон бусад шашныг хүлээж авах нь цөөн байдаг. Бөөгийн хувьд бол орчин үед шарын бөө хэвээр байсаар байгаа учираас хүмүүс шарын шашин гэдэг ойлголтоор нь хүлээн авахаас бус бөө гэж ялгаж салгаж ойлгохгүй байгаа учраас бөө мөргөлийг бараг байхгүй устсан гэж үздэг.
Бөө гэдэг нь энгийн нүдэнд үл үзэгдэх их эрчим хүч БИОТОК бөгөөд бөөгийн үйл ажиллагаа өргөсөх тусам онгодын орон буюу БИОПОЛЕ улам нягтран биоток идэвхждэг байна. Өөрөөр хэлбэл бөө хүн онгодтойгоо улам зузаарч харилцдаг гэсэн үг юм.
Бусад шашинг бодвол бөө мөргөл нь энгийн хүн болоод амьдралд ойрхон цаг уур байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдэг нь дээр дурдсан бүх зүйл /жишээ, монголын нууц товчоонд дурдагдсан зүйлс, түүх/ зэргээс тодорхой бизээ.
Бурхны шашны нөлөөнд орсоноос хойш монголчуудын хувьд бурханд итгэх үзэл нь хүчийг олж шарын бөөг шарын шашин хэмээн эндүүрэх болсноор бөө мөргөл устсан гэсэн ойлголтыг бий болгожээ.

Алдарт зөнчид Нострадамус болон Ванга нар 21р зууны тухай юу зөгнөв

Бид бүхэн Нострадамус, Ванга гэдэг нэрсийг сонсоод л тэнийг зөнчид гэдгийг нь мэддэг. Харин хүн төрлөхтний ойрын ирээдүй болох 21-р зуунд ямар үйл явдалууд болох талаар тэдний зөгнөлыг харицуулж үзье. Эдгээр хоёр зөнчид хоёулаа 2010-2011 онд дэлхийн 3-р дайн эхлэнэ гэж зөгнөсөн, дэлхийн байдалыг та нэг ажиглаад, түүх судараа уншаад үзэхэд илүүдэнэ гэжүү? Дэлхийн 1,2-р дайны өмнөх нөхцөл байдалтай ижилхэн харагдахгүй байна гэжүү? Арай дайн гарах юм биш биз?

Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ.
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ. /Ванга бас ингэж зөгнөсөныг анхаарна уу/
-2021 онд олон улсын байдал намжмал болно.
-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.
-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.
-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.
-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.
2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
-2043-2046 он.Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.


Вангагийн зөгнөл



Ванга 1911.01.31-нд төрсөн 1996.08.11-нд насан өөд болсон.

2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хүчээ авна. Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.

2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.

2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.

2016 он. Европ тив бараг хүнгүй болно.

2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.

2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.

2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.

2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.

2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/

2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.

2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.

2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.

2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хун төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.

2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.

2164 он. Ан амьтан "хүний хагас" буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.

2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.

2170 он. Их хуурайшилт болно.

2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/

2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.

2195 он. Далай доорх колонуудыг эрчим хуч, хүнсний зүйлээр найдвартай хангана.

2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.

2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.

2221 он. Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.

2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.

2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.

2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.

2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.

2279 он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/

2288 он. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай хэлхээ холбоо тогтооно

2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.

2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцлын хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.

2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.

2304 он. Сарны нууцыг нээнэ.

2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.

2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.

2378 он. Шинэ арьстнууд түргэн өсч үржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ.

3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.

3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.

3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.

Сvнс бие хоорондын холбоос

Хvн тєрєлхтєн vхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш судлаж ирсэн. Клиникийн vхэлд єртсєн хvмvvсийн зvрх зогсч, амьсгал хураасны дараа урт гэрэлтэй хонгил vзэгдэж, тvvний амьдралд тохиосон юмс vзэгдэл эгшин зуур vзэгдээд сэтгэл тайвширч жингvйдэдд ордог гэж ярьдаг. Америкийн эрдэмтэн, судлаач Реймон Муди vхэл амьдралын хооронд буй энэ заагийг "vхлийн ирмэг дээрх туршилт" гэж нэрлэжээ. Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг єргєн хэрэглэснээр євчтєнийг аварч болдог. NDE (near death experience) буюу "vхлийн ирмэг дээрх туршилт"-ыг давж гарсан хvмvvсийн 50 хувь нь єєрийн vхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан євчтєнvvдийн 31 хувь нь тєгсгєлдєє хурц гэрэлтэй хонгил оор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод тугсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан байдаг. Тэдгээр євчтєнvvдийн алинд ч тvгшvvр сандрал, эвгvй байдал бараг мэдрэгдээгvй, харин ч хєнгєрєєд явчих шиг мэдрэмж тєрснєє єгvvлсэн байна. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт євчин нь хvндэрч олон хоног ухаангvй байсан євчтєн хvргэгдэж ирсэн байна.

Тvvнд зvрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгvй. Эмч нар тvvний улаан хоолойд нь гуурс суулгаж тvvгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж, тvvний амны хєндийгєєс хиймэл шvдийг нь авчээ. Цаг хагасын дараагаар євчтєний зvрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Vvнээс долоо хоногийн дараа євчтєн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шvдээ эргvvлж єгєхийг хvсчээ. Тvvнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шvдийг нь хаана тавьснаа огт санахгvй байжээ. Гэтэл євчтєн єєрийнхєє шvдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бvрчлэн тодорхой зааж єгсєн аж. Тэр євчтєн клиник vхлийн vед хvн єєрийгєє дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын vйл ажиллагааг нэгд нэгэнгvй харж, єєрийгєє амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан юм. Эрдэмтэд vvнээс vндэслэн хvний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дvгнэлтэд хvрсэн байна. Сан-Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн vхлээр нас барсан гурван сая орчим хvнд сvнсний судалгаа явуулж, тvvний зvй тогтлыг илрvvлжээ. Эмэгтэйчvvдийн ихэнх нь тєрсєн єдрийнхєє дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчvvд нь эсрэгээрээ тєрсєн єдрийнхєє ємнєхєн нас бардаг байна. Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бvх биетvvд єндєр хvчдэлтэй цахилгаан соронзон орон цацруулж байдаг бєгєєд vvнийг бvр 1930-аад оноос єєрийн гэр бvлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотложээ. Харин 1996 оноос орчин vеийн багажаар биеэс цацрах цахилгаан соронзон оронг хvний амьд байх vед нь болон нас барсных нь дараа тасралтгvй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхvv туршилт, ажиглалтын гол санаа нь тун энгийн. Амьд бие єєрєєсєє тодорхой цацраг vvсгэж байгаа бол vхсэнийх нь дараа амьтай матери нєгєє тєлєвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байв. Ингээд доорх дvгнэлтэд хvрсэн байна.

НАСНЫ ДОРОЙТЛООР VХЭХ
Энэ vед амьдралын давтамжууд гvйцэж, ердийн журмаар тєгсєнє. Сvнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биедээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа тvvний биеэс цахилгаан соронзон орон алгуур сvvмэлзэн дээш хєєрєх буюу салж одох бєгєєд биеийн цацраг хэлбэрт гэрлэн бvрхvvл унтарна.

ЗУУРДЫН VХЭЛ
Насны тoo гvйцээгуй учраас сvнс биеийг орхиж явах хvсэлгvй байна. Сvнс 48 цагийн турш бие дотроо эргэлдэнэ. Дараа нь гэнэт зогсож аажим бvдэг болсоор биедээ уусна.

АМИА ХОРЛОХ VХЭЛ
Гэнэтийн золгvй явдал нєхцєл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас сvнс нь биенээс салах хvсэлгvй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгvй гурав хоногийн турш биедээ оршсоор л байдаг аж.

ЗОЛГVЙ VХЭЛ
Vхлийн дараах эхний дєрвєн цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа гурван цагийн дараа цасны ширхэг мэт бvдэг одод хєврєн гарч эхлэх бєгєєд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ vзэгдэл бvтэн хоногийн турш ажиглагддаг байна.

AУРА буюу хvний био талбай

Меснэр тvvнд соронзон эмчилгээ хийсний vр дvнд хараа оржээ. Гэхдээ Венийн Их Сургуулийн анагаах ухааны хvрээлэнгийнхэн тэр хараа орсон нь эмчлэгдээгvй харин харж байгаа нь зvгээр л оюун ухаантай нь холбоотой болохыг илрvvлсэн байна. Хатан хааны залуу туслах эмч нарын удаа дараагийн байцаалтын улмаас дахин юм харахаа болих нь тэр. Венийн хааны ордонд гарсан дуулиан шуугианы улмаас Меснер эх орноосоо дvрвэн Парист иржээ. Хvний эрvvл мэнд зєвхєн бие организмаас шалтгаалахгvй хvний биеийг тойрон орших vл vзэгдэх оршигдхуунаас шалтгаалдаг болохыг нээсэнд тvvний онолын гайхамшиг нь байсан юм. Орчин vеийг хvртэл эрдэмтдийн дунд биоталбай, аура хэмээн нэрлэгдэх болсон оршигдахуун байдаг эсэх нь маргаантай байсаар л...Мєн яг л толинд еєрийгєє хардаг шиг тухайн хvний биеийн бvх мэдээлэл аурад байдаг эсэх. Эрт дээр vеэс л хvнийг тойрон байх гэрэлт бvрхvvл байдагийг мэддэг байсан. Энэ гэрэлт бvрхvvлийг ихэнх соёл иргэншилд аура хэмээн нэрийддэг байсны дээр дэлхий дээрх бvх л эд зvйлс, биетийг аура бvрхэн байдаг, мєн юм бvхэн зєвхєн єєрийн, бусадтай харилцан адилгvй цацрагийг vvсгэдэг гэж vздэг байлаа. Бvх шашны ухаанд эвдэрсэн аура нь хvнийг хамгаалалтгvй болгодог ба vvнийг эмчлэхийн тулд биеэ эмчлэх биш харин аурад анхаарлаа хандуулах ёстой гэдэг. Аура, био талбай нь зvгээр нэг эд зvйл биш хvнтэй холбоотой амьд зvйл юм.Гэхдээ орчин vеийн анагаах ухааны толь бичигт аура бол биологийн обьектаас ялгарах эрvvл мэндийн байдал болон тvвшингєєс шалтгаалан цацрах онцгой цацраг, орчин vеийн шинжпэх ухааны ямар ч туршилтаар батлагдаагvй гэсэн байдаг. Гэхдээ vнэхээр ийм юм гэж vv? Тэгвэл эрдэмтэд vvнээс эсрэг зvйлийг ярьж, нотолж байгаа юм.

Тэдний туршлага эрт дээр vеийн хvний эрvvл мэнд аураны байдлаас шалтгална хэмээх онолыг дахин дахин бататгасаар байна. Vvнээс гадна аура нь хvрээлэн байгаа энергийн мэдээллийн талбайтай болон хvмvvс хоорондын харилцаанд чухал vvрэгтэй гэнэ. Сvvлийн жилvvдэд хийгдсэн судалгаануудын ачаар аура vнэхээр оршин байдаг гэж ярих боломжийг олгож байгаа юм. Аураг энергийн мэдээлэл, мєн тухайн биетийн дvрслэн матрицийн бємбєлєг гэж ойлгож болно. Энэ vзэгдэлийг био талбай, аура, нарийн материаллаг биет гэх мэт олон янзаар тайлбарлаж, бvтцийг тодорхойлж болох аж. Био талбай гэдэг нь илэрч мэдэгдсэн физикийн талбайнууд болох дулааны, цахилгааны, соронзоны, цахилгаан соронзоны гээд бvх амьд биетэд байх талбайнууд юм. Аура бол био талбайн нэг хэсэг бєгєєд тухайн физикийн биетийн гадна тойрон орших зvйл. XVII зуунд алдартай эмч, эрдэмтэн, алхемик Деофраст Братез нь Эртний Грекийн эмчлэх нууц аргуудыг судалж байгаад соронзонгоор хvнийг янз бvрийн євчнєєс эмчлэх аргуудыг олж нээжээ. Соронзон бугуйвч, зvvлт, бєгжийг ашиглахыг тэрбээр анагаах ухаанд нэвтрvvлсэн юм. Энэхvv аргыг Месснер онцолж цааш нь илvv судлах болсон байна. Ингэснээр тэрбээр амьтны соронзон чанарыг эмчилгээнд ашиглаж, цахилгаанаар цохиулан хvнийг эрvvлжvvлэх аргыг нээсэн аж. Хvнийг тойрон байх талбайд соронзон орны нєлєєнєєс болж нvх гардаг эндээс л євчин vvсдэг гэж тэрбээр vзжээ. Материалист шинжлэх ухаанд аура байдаг гэдгийн эсрэг бvх зvйлийг номлодог. Хvн бол оюун ухаантай биологийн организм гэж. Тухайн vедээ Месснэрийн аргыг судлах бvхэл бvтэн хvрээлэн байгуулагдаж байжээ. Тэрхvv судалгааны бvрэлдхvvнд хvчилтєрєгчийг нээсэн эрдэмтэн Антуан Лугалоиз, одон орон судлаач Жан Бари, хожим тvvний нэрээр нэрлэгдэх болсон бvтээлийн бvтээлийн эзэн зохион бvтээгч Глётэн нэр багтаж соронзон талбай гэж байдаггvй хэмээх дvгнэлтийг гаргасан юм. Хачирхалтай нь Месснэрийн далд зvйлийг судлах ухааныг vгvйсгэсэн дээрх эрдэмтдийн хоёр нь ямар нэг шалтгаанаар цаазаар авахуулсан аж. Ялангуяа Глётэн єєрийн зохион бvтээсэн зvйлээр толгойгоо авахуулсан юм.

Харин Месснэрийн нэвтрvvлж байсан аргууд vр дvнгээ єгч байлаа. Хамгийн их vр дvнг авчирч байсан хэрэгсэл бол Бакэ аж. Энэ нь модон торхонд ус хийн дотор нь соронзонтой болгосон шилэн лонх хийж торхноос соронзон дамжуулах тємєр саваа гарсан хэрэгсэл юм. Тэр тємєр саваанаас барьж євчнєєсєє ангижирсан хvмvvс их байлаа. Харин єнєє vед соронзжуулсан усыг зєн билэгтнvvд янз бvрийн зорилгоор ашигладаг ба энэ vзэгдэлийг эрдэмтэд идэвхитэй судалж байгаа юм. XIX зуунд нэрд гарсан эрдэмтэн Уильям Крук амьт биетээс ялгарах гэрлийг нvдэнд харагдуулахын тулд нэгэн хоолой бvтээсэн бєгєєд тэр хоолойнд хийсэн биетээс бvдэг ногоон єнгә гардаг байв. Энэ бvдэг гэрлийн тусламжтайгаар материаллаг бус vзэгдлийг харж болно гэдэгт тэр итгэж байжээ. Хожим Германын эрдэмтэн Вилгельм Рентген тэрхvv хоолой зєвхєн гэрэлтээд зогсохгvй нvдэнд vл vзэгдэх цацрагийг гаргаж байгааг илрvvлсэн нь Рентген хэмээн нэрийдэх болсон далд зvйлийг илрvvлэн зургийг авах багажийн эх суурийг тавьсан аж. Хvмvvс зэрэгцэн амьдардаг бєгєєд аура нь vргэлж хоорондоо холилдон сvлжилдэнэ. Ажил дээр, тээврийн хэрэгсэлд, амарч байхад хvртэл. Нэг хvний бодол нєгєє хvнд хангалттай хол зайнд ч хvрсээр байдаг. Хэлээгvй зєвхєн бодоход л аурагийн мэдээлэл дамжуулах хvлээн авах бvтцээр дамжин очно. Энэ мэдээллийг удирдах хэцvv. Хамгийн аюултай нь бvтэн єдєр, cap, жилээр хєндлєнгийн мэдээллvvдээр дvvргэгдэн ямар нэг ухамсаргvй vйлдэл хийхэд хvргэх, эсвэл стресст оруулах, євчин зовиур болон илрэх хvртэл vргэлжилсээр байх болно. Хvний бие организмд євчин болох аурагийн гажгийг энергийн мэдээллийн євчин хэмээх ойлголтод багтааж болох юм. Бидний євєг дээдэс vvнийг цагаан, хар хэл ам хvрэх гэж нэрийдэн ирсэн. Аурагаар дамжуулан хэдэн vеэр нь хараах хараал ч гэж байдаг.

Нvдний хор гэж яагаад ярьдаг вэ гэвэл нvд бол бодол санааны нэг хэлбэр бєгєєд нэг системийн обьект буюу єєр нэг хvнд хvрэх дамжуулагч юм. Профессор Александр Влаховын зохиосон vйлдлийн системээр аурагийн гурван хэмжээст зургийг тодорхой гаргаж болно. Зураг дээрээс ямар аргаар эрvvл аураг єєрчлєх чадамжтайг маш нарийн харах боломжтой аж. Тэгвэл аура эрvvл байхын тулд юуг зайлшгvй хийж хэрхэн хамгаалах вэ? Энэ vзэгдлийг олон жил судлаж буй эрдэмтдийн зєвлєж буйгаар ажил дээрээ, тээврийн хэрэгсэлд, амарч байхдаа хvртэл танихгvй хvмvvстэй харилцах харилцаагаа хязгаарла. Зайлшгvй харилцах шаардлагын vед метрээс илvv ойртох боломжийг бvv олго. Мєн тайван байхыг хичээ, учир нь сэтгэл хєдлєлтэй байх vед аура илvv тогтворгvй болдог байна.

Бvр МЭЄ 3000 онд Хятадад хvний биеийн меридиан гэж нэрлэсэн энергийн сувгуудыг мэддэг байсан ба 1962 онд Америкийн эрдэмтэн Ким vvнийг баталсан аж. Тэр энэ меридианууд нь бvтэцтэй усаар дvvргэгдсэн байх бєгєєд бие дэх мэдээллийг дамжуулах суваг болохыг тодорхойлсон юм. Эртний хятадууд энергийн vйл явцыг удирдаж, засах цэгэн бариа заслын аргуудыг ашиглаж байжээ. Тэд биеийн бvх мэдээлэл байх биологийн идэвхитэй цэгvvдийг маш сайн мэдэх ба одоо цагийн анагаах ухаан ашиглаж байгаа цэгэн зургийг гаргасан байдаг. Дээрх нь МЭЄ 5000 жилийн ємнє хvний биеийн аль эрхтэний цэг хаана байхыг, тэр цэгvvд ауратай яаж vйлчлэлцдэг болохыг тодорхой мэддэг байсны баталгаа юм. Жишээ нь чихний угалзанд байх цэг ходоодтой холбоотой. Хvн ходоодны мэс засапд орох юм бол чихэн дээр сорви vvсдэг. Эндээс ямар хvчтэй холбоотойг мэдэж болно. Иогийн шинжлэх ухаан ч мән ялгаагvй нvдэнд vл харагдах энергийг удирдаж байжээ. Гэхдээ тэд аураг бурханлиг хvч гэж vздэг байснаараа ялгаатай. Иогчдын тусламжтайгаар хvний биед орших чакра гэх долоон энергийн эх vvсвэрийг мэдэх болсон. Чакрууд тус бvртээ єєрийн энергийг цацруулдаг. Vvнийг орчин vеийн шинжлэх ухаанаар батлаад амжчихсан байна. Чакраг биоталбайн хєдєлгєгч хvчнvvд гэж vздэг. Буддистууд хvнийг тойрон орших аура нь тухайн хvний толь гэж ярьдаг. Эрvvл мэнд сэтгэлийн толь юм. Мэдээж биоталбай, аураг сэтгэлтэй хольж хутган ойлгож хэрэггvй. Гэхдээ чухам аура нь бие болоод сэтгэлийн холбоо гэдгийг ч мартах ёсгvй. Бидний бvх бодол аурад мєрєє vлдээнэ. Тиймээс хvн гэдэг шууд утгаараа зєвхєн єєрийн аураг бvтээгээд зогсохгvй бусдынхыг ч бvтээлцдэг гэж vзэх бvрэн vндэстэй. Аураг атаархал, уур уцаар, доод тvвшиний бодлуудаас илvv зvйл хєнєєж чадахгvй. Сайхан сэтгэл, хайраас илvv юу ч тvvнийг юу ч тэтгэж чадахгvй юм.